<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

АЖЛЫН БАЙР: ВЭБ ДИЗАЙНЕР

Та бүтээлч, эрч хүчтэй, бас залуу багт ажиллахыг хүсч байна уу?

BZP Digital&Inbound инбаунд маркетингийн агентлагийн үйл ажиллагаа өргөжиж буйтай холбогдон вэб дизайнер хайж байна. Хэрэв та эдгээр шаардлагуудыг хангаж байвал дараах формыг бөглөн хүсэлт гаргаарай. Баярлалаа.

АЖИЛ ҮҮРЭГ:

  • Захиалагчийн вэб хуудасны дизайныг гаргаж, хөгжүүлэлт хийх

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Вэб дизайн гаргаж, мөн вэб хөгжүүлж байсан туршлагатай
  • Wordpress дээр ажиллаж байсан туршлагатай
  • Photoshop, Corel Draw програмууд
  • HTML, JS, CSS мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Эерэг хандлага
  • Багийн тоглогч

бонус:

  • Мэргэжлийн дээд боловсрол
  • PHP, MySQL
  • Shopify 
  • Фото зураг
  • Англи хэл

Хүсэлт гаргахын өмнө манай агентлагийн тухай хуудсаар зочлон бидний тухай дэлгэрэнгүй танилцана уу.

БИДНИЙ ТУХАЙ ЭНДЭЭС

ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАРАА ЯАХ ВЭ?

Бид хүлээн авсан анкетуудтай танилцсаны дараагаар ярилцлагын шатны ажил горилогчдын жагсаалт гаргана. Бид зөвхөн жагсаалтад багтсан ажил горилогчидтой холбоо барьж ярилцлагын цаг тохирох болно.

БИД ЯРИЛЦЛАГА ДЭЭР ЯМАР АСУУЛТУУД ТАВЬДАГ ВЭ?

Ярилцлагын үед бидний тавьдаг зарим асуултуудаас:

  • Таны авьяас, сонирхол, хобби, онцлог зан чанар, хүсэл мөрөөдөл?
  • Та ирээдүйд хэн болохыг зорьж байна? 
  • Та хэрхэн сурч, хөгждөг вэ?
  • Таны мөрөөдлийн ажил юу вэ?
  • Горилж буй ажлын байр таны ирээдүйн ажил, амьдралын зорилго, алсын хараатай хэрхэн нийцэж байгаа вэ?
  • Манай агентлагийн талаар хэр сайн мэдэх вэ?
  • Та мөрөөдлийн компаниа дүрсэлнэ үү?
  • Яагаад бид ТАНЫГ сонгох нь зөв бэ?