<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2021-06-21, унших хугацаа: ~5 минут

2019-08-25 өдөр анх нийтэлж байсныг 2021 оны 6-р сарын 21-нд шинэчлэн найруулав.

2014 онд анх танилцуулснаас хойш тавхан жилд HubSpot CRM олон арван мянган бизнесүүдийн өдөр тутмын ажилдаа хэрэглэдэг багаж хэрэгсэл нь болжээ.

Өнөөдрийн нийтлэлээр бизнесүүд үйл ажиллагаандаа HubSpot CRM системийг сонгох, ашиглах шалтгаануудаас танилцуулъя.

 

1. Үүлэн технологийн үнэгүй шийдэл

Та өнөөдөр ч бүртгүүлээд бизнестээ хэрэглээд эхэлж болно. 1 сая контакт хүртэл үнэгүй ашиглаж болдог нь Монголын ихэнх бизнесийн хувьд хангалттай өндөр тоо байдаг. Манай харилцагчдын 80 гаруй хувь нь үнэгүй хувилбарыг нь ашигладаг.

Зөвхөн ганцаараа бус маркетинг, борлуулалт, үйлчилгээний багийн гишүүдээ нэмж багаар ажиллана. Удирдлагууд үүрэг даалгавар өгөх, шалгах, гүйцэтгэлийн явцыг хянах хэрэглээнүүд бий.

Хэрхэн үүсгэх талаар Хэрхэн Hubspot Free CRM үүсгэн борлуулалтад ашиглах вэ? нийтлэлээс танилцаарай. Заавар видео ч бий.

 

2. Хэрэглэх, сурахад хялбар

Аливаа программ хангамж өдөр тутмын хэрэглээ л болохгүй бол хэчнээн сайн байгаад нэмэргүй. Ялангуяа CRM системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд хэцүү байдаг нь ихэнх тохиолдолд хүний хүчин зүйлстэй холбоотой.

Хүмүүс сошиал медиаг тун төвөггүй ашиглаад сурчихдаг. HubSpot CRM-д Фэйсбүүктэй төстэй функцүүд олон байдаг нь хэрэглэж сурахад хэрэг болдог. Зарим жишээ дурдвал:

  • Хэрэглэгчтэй үүссэн харилцааны түүхийг цаг хугацааны дарааллаар таймлайн хэлбэрээр хардаг.
  • Багийнхаа бусад гишүүдийг меншн хийснээр хэрэглэгчтэй хийсэн уулзалт, дуудлага, тэмдэглэл зэргийг анзааруулдаг. Мөн коммент бичиж болно. Пин хийснээр анзаарах шаардлагатай мэдээллийг онцолдог. Анхаарч байх хэрэгтэй хэрэглэгч, хэлцэл зэргийг дагаснаар гарсан өөрчлөлтийг цаг тухай бүрт анзаардаг.
  • Inbox цонх мессенжерийн inbox цонхтой ижил төстэй.

 

3. Одоо хэрэглэдэг программуудтайгаа холбон ашиглах боломжтой

HubSpot бүх зүйлийг шийдэх зорилготой программ биш. Байгууллагын аль хэдийн ашигладаг төрөл бүрийн мэдээллийн систем, программтай холбож ашиглах боломж байдаг. Ялангуяа хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх сувгуудаа холбох нь чухал. Жишээ нь:

  • Вэб сайттай холбосноор форм бөглөхөд өгөгдөл CRM системд авах, вэбийн чат байршуулах,
  • Пэйж, сурталчилгаатай холбосноор Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх,
  • Мессенжертэй холбосноор мессеж бичсэн хэрэглэгчдийг бүртгэх,
  • ManyChat зэрэг чатботын программуудтай холбосноор ботоос өгөгдөл авах, солилцох,
  • CallPro дуудлага зохицуулах программ тай холбосноор дуудлагын мэдээлэл бүртгэх,
  • Андройд гар утастай холбосноор борлуулалтын менежерүүдийн дуудлага, SMS-ээс мэдээлэл бүртгэх,
  • Gmail/GSuite, Outlook зэрэгтэй холбосноор и-мэйлийн харилцаа бүртгэх,
  • Google болон Office 365 хуанлитай холбосноор уулзалтаа удирдах,
  • Zoom, Google Meet холбон онлайн уулзалтууд товлох,
  • Slack, Teams, Telegram, Workplace зэрэг программуудтай холбосноор борлуулалтын менежерүүдэд сануулга өгөх, гэх мэт.
  • Sendinblue, GetResponse, MailChimp зэрэг и-мэйл маркетингийн шийдлүүдтэй өгөгдлийн синхрончлол хийснээр CRM-д бүртгэгдсэн хэрэглэгчдэд и-мэйл олноор илгээх.
  • MessagePro гэх мэт SMS шийдлүүдтэй холбон мессеж илгээх,
  • WooCommerce, Shopify, Magento зэрэг глобал цахим худалдааны платформууд холбосноор онлайн шопт бүртгүүлсэн, худалдан авалт хийсэн хэрэглэгчидтэй үүсгэх харилцааг удирдах,

HubSpot платформ Integromat, Zapier, automate.io зэрэг интеграцын шийдлүүдтэй шууд холбогдож ажилладаг. Жишээ нь: CRM дээр тодорхой шалгуур хангасан хэрэглэгч үүслээ гэж бодъё. Integromat уг хэрэглэгчийн өгөгдлийг уншаад и-мэйл, SMS эсвэл мессенжерээр тодорхой мэдээлэл илгээж болох юм.

Мөн HubSpot API ашиглан ямар ч мэдээллийн системтэй холбох боломж нээлттэй. Хэрэв Монголд хөгжүүлсэн онлайн худалдааны шийдэл ашигладаг бол HubSpot Ecommerce Bridge ашиглан интеграц хийнэ.

ХОЛБООТОЙ: BZP-ийн зөвлөж буй бизнест хэрэгтэй 6 программ

 

4. Маркетингийн шинэ боломжууд

CRM системийн өгөгдлийг борлуулалт, үйлчилгээ төдийгүй маркетинг, зар сурталчилгаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Маркетингийн автоматжуулалтын тэргүүлэх шийдлийнхээ хувьд HubSpot хэрэглэгчтэй үүссэн харилцаанд суурилан төрөл бүрийн маркетингийн идэвхжүүлэлтүүд хийж болно. Жишээ нь:

  • Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон атлаа худалдан авалт хийгээгүй хэрэглэгчдийн дахин чиглүүлэх кампанит ажил,
  • Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг атлаа тодорхой хугацаанд худалдан авалт хийгээгүй хэрэглэгчдийг дахин идэвхжүүлэх,
  • Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг авсан хэрэглэгчдэд дараагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхжүүлэх, гэх мэт.

ХОЛБООТОЙ: HubSpot CRM системийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ?

 

5. Өдөр бүр өөрчлөгдөн хөгждөг, хэрэглэгчдээ хөгжүүлдэг

Үүлэн технологийн нэгэн давуу тал байнгын өөрчлөлт хөгжилтөд оршиж байдаг явдал. Бизнес, зах зээл байнга л өөрчлөгдөж байдаг. Гэтэл олон байгууллагууд мэдээллийн системүүд хөгждөггүй тул тодорхой хугацааны дараа хоцрогдчихдог. Дараагийн хувилбар хөгжүүлэх, шилжүүлэх гэх мэт хөрөнгө зардал, цаг хугацаа, асуудал дагуулсан ажил хийдэг.

Гэтэл HubSpot CRM өглөө орж ирэхэд шинэ зүйл чаддаг болчихсон бидэнд түүнийгээ зааж сургаж байдаг. Бид 2014 онд анх хэрэглэж байсан үеийнхтэй харьцуулбал энэ программ маань олон арав дахин илүү болж хөгжсөн. Бид ч тэр хэмжээгээр хамтдаа сурч хөгжсөн байдаг.

HubSpot хэрэглэгчдийнхээ боловсролд хөгжил анхаарч блог, цахим ном, гарын авлага, темплэйт, үнэ төлбөргүй онлайн хичээл зэргийг санал болгодог.

 

6. Монголын бизнесүүдэд нэвтрүүлсэн туршлагатай партнертай

BZP Digital & Inbound агентлаг маань 2015 онд анх HubSpot компанийн албан ёсны партнераар шалгарснаас хойш бид HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээгээ бид Монголынхоо хэдэн арван байгууллагад хүргээд байна.

Энэ хугацаанд бид Gold ангиллын партнер болон дэвшсэн ба амжилттай нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурилуулалт, холболт интеграцчилал, автоматжуулалт, сургалт нэвтрүүлэлтийн туршлага, нөү-хау багтаа бий болгосон.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: CRM, HubSpot

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


маркетинг үйлчилгээ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд