<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Azjargal Erdenebayar

Azjargal Erdenebayar

BZP Digital&Inbound маркетингийн агентлагийн инбаунд маркетер, нийтлэлч. СЭЗИС-ийн Бизнесийн менежментийн баклавр.

Нийтэлсэн: 2018-03-16, унших хугацаа: ~5 минут

Техник технологи хурдацтай хөгжихийн хирээр байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулж илүү хялбар, үр дүнтэй хувилбарыг сонгох болсон. Үүний нэг нь Customer Relationship Management (CRM) буюу хэрэглэгчийн удирдлагын систем юм.

Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаанд CRM нэвтрүүлснээр ямар давуу талтай болох, хэрхэн үнэгүй CRM-тай болох вэ? гэсэн сэдвийн дагуу бид өмнөх нийтлэлээр хүргэж байсан. Харин энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Hubspot CRM Free харилцагчийн менежментийн үнэ төлбөргүй програмыг хэрхэн нээн байгууллагынхаа борлуулалтад ашиглах талаар зөвлөгөөг хүргэж байна. Хэрэв аль хэдийн татаж аваагүй байгаа бол манай агентлагийн бэлтгэсэн CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан цахим номтой танилцаарай.

CRM системд бүртгүүлэх

Та https://www.hubspot.com/products/crm хаягаар нэвтрэн орж  Get Free CRM товч дээр дарсан бүртгэлийг эхлүүлэн өөрийн бизнестээ үнэгүй CRM – ийн автоматжуулалтыг нэвтрүүлэх боломжтой болох юм.  Хэрвээ танд Hubspot дээр өөрийн бүртгэлтэй хаяг байгаа тохиолдолд Sign in товч дээр даран нэвтрэн орж Hubspot CRM free суулгах боломжтой. Харин бүртгэлгүй тохиолдолд Get Free CRM товчийг дарснаар та өөрийн мэдээллээ оруулан хувийн аккаунт үүсгэн CRM системийг суулгана. Мөн та багийн гишүүдээ нэмэн Hubspot CRM-аа хамтдаа хөтлөх боломжтой.

Багийн гишүүдээ нэмэх тохиолдолд эрхийн тохиргоогоо анхаараарай.

Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ?

Hubspot Marketing Free

Hubspot CRM Free суулгахад танд автоматаар HubSpot Marketing Free давхар суудаг. Хэрвээ танай компани вэб сайттай бол HubSpot tracking code буюу мөрдөх кодыг сайтдаа суулгаснаар поп-ап цонх, газардах хуудасны формоор дамжуулан сэжим буюу танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах магадлалтай хүмүүсийн мэдээллийг цуглуулах боломжтой болдог. Ингэснээр Contacts хэсэгт хэрэглэгчийн мэдээлэл хадгалагдах болно.

Мөн Lead Capture цэсэнд байрлах Ads програмыг ашиглан Фэйсбүүкээс сэжим бүртгэж авах боломжтой. Хэрхэн гэдгийг Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ? нийтлэлээс мэдэж аваарай.

Marketing Free нь вэб хуудсан дээр форм бөглөсөн хэрэглэгчдийн мэдээллийн CRM системд бүртгэх төдийгүй и-мэйл маркетингийн MailChimp програмтай холбосноор уг сэжмүүдийг тэнд ч давхар бүртгэх боломжийг олгодог. Ингэснээр сэжмүүддээ и-мэйл маркетинг хийх боломжтой болно. MailChimp нь өөрийн жагсаалтад бүртгэгдсэн хэрэглэгчдэд тодорхой дарааллаар и-мэйл илгээх функцтэй тул сэжмийн арчилгаа хийхэд тун тохиромжтой.

ХОЛБООТОЙ: Сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?

Hubspot CRM Free

Та Sales хэсэгт Dashboard, Contacts, Companies, Deals, Tasks гэх үндсэн функцууд бий. Эдгээрийг тус бүрд нь тайлбарлая.

Dashboard. Энэ хэсгээс та борлуулалтын төлөв, борлуулалтын явц, багийн гишүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмж гэх мэт бодит явцын мэдээллийг харж байхаар тохируулж болно.

Энэ хэсгээс та борлуулалтын төлөв, борлуулалтын явц, багийн гишүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмж гэх мэт бодит явцын мэдээллийг харж байхаар тохируулж болно.

Contacts. Дээр дурдсанчлан вэбд байрлуулсан формыг бөглөн орж ирсэн хэрэглэгчийн мэдээлэл энэ хэсэгт хадгалагдах болно. Мөн танд өмнөх хэрэглэгчдийн мэдээлэл бий бол импортлон оруулах боломжтой. Утас, и-мэйлээр холбогдсон эсвэл зочлон ирсэн боломжит сэжмүүдийн мэдээллийг ч гараар нэмж оруулж болно. 

Contacts - Дээр дурдсанчлан вэбд байрлуулсан формыг бөглөн орж ирсэн хэрэглэгчийн мэдээлэл энэ хэсэгт хадгалагдах болно. Мөн танд өмнөх хэрэглэгчдийн мэдээлэл бий бол импортлон оруулах боломжтой. Утас, и-мэйлээр холбогдсон эсвэл зочлон ирсэн боломжит сэжмүүдийн мэдээллийг ч гараар нэмж оруулж болно.

Тухайн контакт руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авах, оруулах, дуудлага болон уулзалтын тэмдэглэл бүртгэх, и-мэйл илгээх, хэлцэл болон даалгавар үүсгэх, уулзалт товлох зэрэг борлуулалттай холбоотой үйл ажиллагаагаа удирдана.

Таймлайн хэсэгт тухайн контакттай үүссэн аливаа харилцааг он цагийн дагуу харах боломжтой. Маркетингийн шийдлүүдийг ашигладаг бол танай байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхон орж ирсэн  сэжим вэб хуудсанд хэзээ ямар байдлаар хандсан, ямар мэдээлэл, контентыг үзсэн зэрэг мэдээллүүдийг харуулдаг.

Companies хэсэгт байгууллагуудын мэдээлэл, харилцааг дээрхтэй төстэй байдлаар удирдана. Контактуудтай зохих холбоосуудыг үүсгэж өгснөөр тухайн байгууллагын контактуудыг нэг дороос харах, нэгдсэн байдлаар удирдах зэрэг боломжууд бий. 

Deals буюу хэлцлийн хэсэгт санал өгсөн, уулзалт товлосон, танилцуулга хийгдсэн, шийдвэр гаргасан, амжилттай хаасан, алдсан гэх мэт  харилцагч байгууллага болон хувь хэрэглэгчидтэй үүсгэсэн харилцаагаа тодорхой үе шатуудаар хөтлөн удирдах боломжийг олгодог. 

Deals буюу бидний хэлдгээр хэлцлийн энэ хэсэгт уулзалт товлосон, танилцуулга хийгдсэн, шийдвэр гаргасан, амжилттай хаасан, алдсан гэх зэрэг харилцагч байгууллага болон хувь хэрэглэгчидтэй үүсгэсэн харилцаагаа тодорхой үе шатуудаар хөтлөн удирдах боломжийг олгодог.

Tasks -  Энэ хэсэгт та өөртөө болон хамт ажилладаг хүмүүстээ үүрэг даалгаврыг үүсгэж болох бөгөөд тус даалгаврыг хийх сануулга и-мэйл хаягаар ирэхээр тохируулж болдог. Жишээ нь үнийн санал боловсруулан илгээх, утсаар холбогдож уулзалт товлох, гэрээний ноорог бэлдэж илгээх гэх мэт. 

Энэ хэсэгт та өөртөө болон хамт ажилладаг хүмүүстээ үүрэг даалгаврыг үүсгэж болох бөгөөд тус даалгаврыг хийх сануулга и-мэйл хаягаар ирэхээр тохируулж болдог. Жишээ нь үнийн санал боловсруулан илгээх, утсаар холбогдож уулзалт товлох, гэрээний ноорог бэлдэж илгээх гэх мэт.

Үүрэг даалгаврыг төрлөөр, хугацаагаар нь ангилан шүүх, хийснээ тэмдэглэх зэргээр борлуулалтын ажлуудаа алдахгүй хийх зэрэг нь борлуулалтыг цаг алдахгүй, амжилттай хийхэд тусалдаг.

Sales Tools. Энэ хэсэгт борлуулалтын и-мэйлийн темплэйт, документ, уулзалт товлолт зэрэг борлуулалтын багаж хэрэгслүүд бий. Энэ хэсгийн багаж хэрэгслүүдийг HubSpot Sales Free гэх бөгөөд функцын тодорхой хязгаарлалттайгаар (и-мэйлийн 5 темплэйт гэх мэт) үнэгүй ашиглах боломжтой.

И-мэйлийн (GSuite, Office 365, Outlook/IMAP) системтэйгээ интеграцчилснаар борлуулалтын и-мэйлүүд CRM-тайгаа уялдан ажиллах боломжтой. Ялангуяа GSuite маш сайн холбогдон ажиллана. Илгээсэн и-мэйлүүдийн мэдээлэл үлдэх төдийгүй нээсэн, доторх холбоосыг дарсан мэдээллүүд ч хадгалагддаг.

Бид Google хуанлийг ч борлуулалтын уулзалтын менежментэд шууд холбон ашигладаг. CRM системд үүсгэсэн уулзалт таны өөрийн болон уулзалтанд оролцох бусад хүмүүсийн хуанлид маш хялбархнаар тэмдэглэгдэх боломжийг олгодог. Гар утаснаас удирдах, сануулга авах, бусадтай хуваалцах, багаар ажиллах зэрэг боломжууд ихтэй гүүглийн шийдлүүдийн давуу талуудыг шууд ашиглана гэсэн үг. 

Дээр дурдсан Hubspot Marketing Free, CRM Free, Sales Free нь өнөөдрөөс эхлээд хэн ч бизнестээ ашиглах боломжтой үнэгүй програм, хувилбар юм. Та Hubspot академийн үнэ төлбөргүй онлайн сургалтад хамрагдан Sales Software Certification хичээлийг үзсэнээр уг CRM програмыг борлуулалтын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглахад суралцах боломжтой.

Хэрэв танай байгууллага байгууллагын борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол CRM анхлан нэвтрүүлэгчид зөвлөмжийн цахим номтой танилцаарай.

Мессенжерээр татах бол:

 
 

Борлуулалтын үйл ажиллагаандаа CRM нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ, сургалт хэрэгцээтэй бол манай үйлчилгээтэй танилцана уу. Хэрэв ганц, хоёр л борлуулалтын менежертэй бол 2018 оны 10-р сарын 4-нээс зохион байгуулж эхэлж байгаа HubSpot CRM-ийн сургалтанд хамрагдах нь тохиромжтой. Баярлалаа.

New call-to-action

Сэдэв: CRM, HubSpot, Борлуулалт, Sales

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд