Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2015-12-30, унших хугацаа: ~4 минут

Аливаа байгууллага борлуулалт, харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаандаа Хэрэглэгчтэй харилцах менежментийн систем буюу CRM нэвтрүүлснээр өдөр тутмын ажлуудынхаа бүтээмжийг өсгөх төдийгүй хэрэглэгчидтэйгээ урт хугацааны тогтвортой, харилцан ашигтай харилцааг бий болгож чаддаг.

Харамсалтай нь ихэнх CRM системүүд маш өндөр техник хангамж, програм хангамж, систем интеграцлалын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал шаарддаг, суралцах болон хэрэглэхэд төвөгтэй зэрэг сул талуудтай байдаг. Харин үүлэн тооцооллын (cloud) эрин үр ирснээр маш бага зардлаар бизнесийн програм хангамжийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэх цоо шинэ боломжууд нээгдсэн. 

Бид ямар програмууд хэрэглэдэг вэ?

Нягтлан бодох бүртгэлдээ http://www.baaz.mn шийдэл, и-мэйл болон багийн үйл ажиллагаанд G Suite (хуучнаар Google Apps for Work), маркетингийн үйл ажиллагаанд HubSpot Marketing Pro (вэб, контент, сошиал медиа, и-мэйл маркетинг, баннер, SEO, автоматжуулалт, аналитик, г.м.), онлайн сурталчилгаанд Facebook Ads болон Google AdWords, вэб аналитикт Google Analytics, борлуулалт, харилцагчийн удирдлагад HubSpot CRM болон HubSpot Sales Pro, контент дизайнд Canva for Work, анимейшн бүтээхэд Powtoon зэрэг үүлэн тооцоололд суурилсан шийдлүүдийг бид ашигладаг. 

ХОЛБООТОЙ: Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм

Эдгээр мэдээллийн системүүдийг бид компьютер, техник хангамжийн хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн маш бага зардлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн төдийгүй цомхон багаар их ажлыг амжуулж, багаар хурдтай хамтран ажиллаж чаддаг. 

Яагаад HubSpot Free CRM гэж?

HubSpot нь дижитал маркетингийн хамгийн орчин үеийн чиг хандлага болох инбаунд маркетингийн аргачлалыг анх бий болгосон. Дэлхий даяар 41 мянга гаруй бизнесийн хэрэглэгчтэй, 3,400 партнер агентлагуудтай, 4.4 тэрбум долларын үнэлгээтэй, 1,800 гаруй ажилтнуудтай, АНУ, Ирланд, Герман, Австрали, Сингапур, Япон улсуудад салбартай өндөр технологийн компани юм. Бид HubSpot компаний Монгол улс дах алтан партнер агентлагаар ажилладаг болно.

МЭДЭЭ: BZP Digital&Inbound маркетингийн агентлаг HubSpot-ын Алтан партнер боллоо.

Тэмдэглэл: Дээрх тоо, баримтуудыг 2018 оны байдлаар болгон шинэчилсэн болно.

HubSpot компани нь өөрийн CRM бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглахыг санал болгодог ба та өөрийн бизнестээ нэвтрүүлэх дараахь шалтгаанууд бий.

  • Үнэгүй. Зарим програмууд хэрэглэгчийн тоо, харилцагчийн тоо, хийж болох үйлдэл, функцууд зэрэг хязгаарлалттайгаар үнэгүй хэрэглэх боломжтой байдаг. Харин HubSpot CRM-ийг ийм хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой. 
  • Хялбар. Ихэнх бизнесийн програмууд хэрэглэхэд төвөгтэй, сурахад хэцүү байдаг нь системийн нэвтрүүлэлт амжилтгүй болох хамгийн том шалтгаан болдог. HubSpot CRM-ийн хэрэглэгчийн интерфэйс тун энгийн бөгөөд ойлгомжтой, intuitive буюу мэдрэмжтэй, timeline, mention зэрэг сошиал хэлбэрийн боломжуудтай нь сурахад хялбар болгодог. Харилцагчид (contact), байгууллага (company), хэлцэл (deal), үүрэг даалгавар (task) гэсэн үндсэн 4 бүлэг мэдээлэлд суурилсан тул мэдээллийн сангаа удирдахад энгийн хялбар. 
  • Вэбээс болон Фэйсбүүкээс сэжим авах боломжтой. HubSpot Marketing Free програмтай хослуулан ашигласнаар вэб хуудас, фэйсбүүкээс борлуулалтын сэжмүүд буюу боломжит худалдан авагчийн мэдээллийг автоматаар бүртгэх боломжтой. Бид Zapier ашиглан мессенжерийнхээ чатботоос хэрэглэгчийн өгөгдөл авдаг.

ХОЛБООТОЙ: Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?

  • И-мэйл интеграцлал. Outlook болон Gmail-тэй интеграци хийснээр харилцагчиддаа илгээсэн и-мэйлүүдээ CRM системээсээ харах, и-мэйл бичих үед харилцагчийн тухай мэдээллийн хурдан харах, и-мэйл бичингээ харилцагчийг бүртгэх зэрэг боломжууд нь и-мэйлийн харилцааг CRM системийн нэгэн хэсэг болгодог. 
  • Дуудлагын төвтэй интеграци хийх боломжтой. Үүлэн технологид суурилсан CallPro дуудлагын төвийн шийдэлтэй интеграци хийснээр орох гарах дуудлагуудаас өгөгдөл бүртгэж ажиллана.
  • Үүрэг даалгаврын удирдлага. Харилцагчтай холбоо бүхий ажлуудыг өөртөө болон бусдад даалгах, цаг хугацаанд үүрэг даалгавруудыг гүйцэтгэх, уулзалт хурлуудыг хуваарьт оруулах зэрэг багаар ажиллах боломжтой.
  • Ирээдүйн боломжууд. Цаашид CRM системийг HubSpot Sales, маркетингийн иж бүрэн автоматжуулалтын HubSpot системүүдтэй интеграцлал хийснээр маркетингийн олон борлуулалтын үйл ажиллагаагаа иж бүрэн автоматжуулах дараа дараагийн боломжуудыг бий.

ХОЛБООТОЙ: Маркетингийн автоматжуулалтын тэргүүлэх шийдэл - HubSpot

Ямар байгууллагуудад тохиромжтой вэ?

Өөрийн зорилтот хэрэглэгчтэй, тэдний асуудлуудыг бусдаас илүү шийдэж илүү үнэ цэнийг хүргэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн хэрэгтэйд тооцогддог. Харин HubSpot CRM хэнд илүү тохиромжтой вэ?

Борлуулалтын процесс урт, борлуулалтын дараах үйлчилгээ шаардлагатай, дахин борлуулалтын боломж өндөр, нэгж борлуулалтын дүн өндөр бизнесүүдэд илүү тохиромжтой. Үл хөдлөх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологи, зөвлөх үйлчилгээ (менежмент, хууль, аудит, г.м.), банк санхүү, даатгал, мөн бүх төрлийн B2B бизнесүүд хэрэглэх боломжтой. 

КЭЙС: NCD GROUP инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалтыг амжилттай нэвтрүүллээ

HubSpot CRM хэрхэн нэвтрүүлэх вэ?

Хэрэв танай байгууллага байгууллагын борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол CRM анхлан нэвтрүүлэгчид зөвлөмжийн цахим номтой танилцаарай. Борлуулалтын багийнхаа үйл аижллагаанд CRM нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ, сургалт хэрэгцээтэй бол манай үйлчилгээтэй танилцана уу. Хэрэв ганц, хоёр л борлуулалтын менежертэй HubSpot CRM-ийн сургалтанд хамрагдаж болно. Баярлалаа.

New call-to-action

Сэдэв: CRM, Борлуулалт, Sales

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд