<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-10-23, унших хугацаа: ~3 минут

Маркетингаа сайн хий, бүтээгдэхүүнээ сайжруул, борлуулалтын багаа чадавхижуул гээд зөвлөхөд амархан. Харин Монгол компаниуд тэр болгон ажил хэрэг болгож амжаагүй байдаг энгийн мөртлөө үр дүнтэй арга, боломжууд юу байна вэ?

Цуврал нийтлэлүүдийнхээ эхнийхээр нь боломжит худалдан авагчдаа алддагаа багасгаснаар борлуулалтаа өсгөх арга замуудаас танилцуулъя.

 

Фэйсбүүк пост дээр коммент бичсэн хүмүүсийг алдахгүй байх

Орчин үеийн худалдан авагч сонирхож буй бүтээгдэхүүнийхээ үнэ болон бусад мэдээллийг нэн даруй хурдан түргэн авчихна гэсэн хүлээлттэй болсон. Пэйж дээр тавьсан пост дээр үнэ, мэдээлэл авъя гээд бичсэн хүнтэй тэр даруйд нь харилцаж чадвал борлуулалт хийх боломж өснө.

Харин 24 цагийн дараа борлуулах төдийгүй холбоо барьж чадах магадлал ч эрс буурсан байна. Хэд хоногийн дараа бичвэл өөр газраас авчихсан, сонирхол буурчихсан эсвэл бүр мартчихсан байдаг. Үүнийг шууд борлуулалттай газрын хүмүүс мэддэг тул нэг нь нөгөөгийнхөө пост дээр үнэ асуусан хүн рүү тэр дор нь холбогдож бараагаа зарахыг оролддог юм билээ.

Хурдан хариу өгөх цаг зав, хүн хүч дутмаг бол яах вэ? Хүн коммент бичихийг нь хүлээгээд хараад сууж байж чадахгүй шүү дээ. Харин чатбот 24 цаг ажиллаж олон хүнтэй зэрэг харилцаж чадна. Гэхдээ хүнийг зуун хувь орлоно гэж тооцож болохгүй. Хэзээ өөрөө хэрхэн харилцах, хэзээ борлуулалтын ажилтанд шилжүүлэх вэ гэдгээ мэддэг байх нь чухал.

Чатботын програмууд жишээ нь ManyChat тухайн пост дээр дурын эсвэл үнэ, мэдээлэл гэх мэт үг орсон коммент бичихэд мессенжерээр нь автоматаар бичиж харилцаа үүсгэж чаддаг. Улмаар мэдээлэл өгөх төдийгүй тэр хүний утас гэх мэт мэдээллийг аваад борлуулалтын ажилтанд дамжуулж чадна.

Фэйсбүүк пост дээр коммент бичсэн хүмүүсийг алдахгүй байх

 

Утасны дуудлагаа алдахгүй байх

Бид маркетингийн мэдээлэл, контент, сурталчилгаандаа байгууллагынаа дугаарыг бичсэн байдаг. Залгаж буй хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл авах, худалдан авах сонирхол бүхий тул дуудлагуудаа алдахгүй байх нь чухал. Ялангуяа цөөн хүн дуудлага авдаг тохиолдолд зэрэг орж ирсэн дуудлага алдах, хурал, уулзалт гэх мэт ажилтай үед дуудлагаа авч чадахгүй байх нь бий.

Дуудлага алдахаа багасгахад танд дуудлага зохицуулах шийдэл хэрэгтэй. Бид жишээ нь үүлэн технологийн CallPro шийдлийг ашигладаг. Манай 77001623 дугаараар залгаад CRM нэвтрүүлэх үйлчилгээ, сургалтын талаар мэдээлэл авахаар 4 цэсийг сонгоход уг дуудлага миний 99091623 дугаар руу шилжиж залгана. Өөрөөр хэлбэл би уг дуудлагыг авахын тулд оффис дээрээ суурин утасны хажууд заавал байх шаардлагагүй.

Хурал уулзалттай эсвэл хичээл зааж таарвал дуудлагаа авч чадахгүй таарвал Уянга, Бадамгарав нарт дуудлага шилжинэ. CallPro манай CRM системээс уг дугаартай хүнийг хайж олоод дуудлагын бичлэгийг автоматаар лог хийн үлдээнэ. Хэрэв олдохгүй бол уг дугаараар шинэ контакт үүсгэн бичилт хийнэ.

CallPro манай CRM системээс уг дугаартай хүнийг хайж олоод дуудлагын бичлэгийг автоматаар лог хийн үлдээнэ.

Дуудлага авсан менежер намайг тэр хүнтэй эргэж харилцаа үүсгэхэд хэрэгтэй мэдээллийг тэмдэглэн үлдээдэг нь борлуулалтын боломжоо алдахгүй байхад тусална.

Дуудлага авсан менежер намайг тэр хүнтэй эргэж харилцаа үүсгэхэд хэрэгтэй мэдээллийг тэмдэглэн үлдээдэг нь би борлуулалтын боломжоо алдахгүй байхад тусална.

 

Боломжит худалдан авагч хандсаныг хэрхэн хурдан анзаарах вэ?

Анзаарахгүй, холбогдохгүй удсанаар борлуулах боломжоо алдаад байдаг. И-мэйлээр өгөх нь хамгийн амархан, гэвч борлуулалтынхан и-мэйлээ минут тутам анзаарч шалгаад байдаггүй. Олон и-мэйл дунд холилдоод анзаардаггүй тал бас бий.

Бид байгууллагын дотоод харилцаандаа ашигладаг Slack дотор суваг үүсгээд тэндээ оруулаад байдаг нь хурдан, бас цэгцтэй байж чаддаг. Гар утсан дээр ашиглахад эвтэйхэн бөгөөд уг хэрэглэгчийн CRM руу шилжиж дараа, дараагийн харилцааг үүсгэх холбоосыг ч оруулдаг.

Боломжит худалдан авагч хандсаныг хэрхэн хурдан анзаарах вэ?

ManyChat ашигладаг бол дотор нь notify admin гэж функц бий. Үүнийг ашиглаад борлуулалтын менежертээ мессенжерээр нь мэдээлэл өгч бас чадна.

ManyChat ашигладаг бол дотор нь notify admin гэж функц бий. Үүнийг ашиглаад борлуулалтын менежертээ мессенжерээр нь мэдээлэл өгч бас чадна.

Би Integromat ашиглан байгууллагын дугаараар төдийгүй өөрийн андройд утсанд дуудлага ирэх үед уг дугаараар CRM системээс хайгаад хэрэв байгаа бол аль байгууллагын хэн гэдэг ямар үйлчилгээ сонирхсон хүн залгаж буйг Chrome вэб хөтчийн notification хэлбэрээр харуулах, дээр нь дарахад CRM дээрх мэдээллийг нь нээхээр тохируулчихдаг нь яриагаа үр дүнтэй өрнүүлэхэд ч тусалдаг.

андройд утсанд дуудлага ирэх үед уг дугаараар CRM системээс хайгаад хэрэв байгаа бол аль байгууллагын хэн гэдэг ямар үйлчилгээ сонирхсон хүн залгаж буйг Chrome вэб хөтчийн notification хэлбэрээр харуулах

 

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Манай агентлагийн санал болгодог борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем нэвтрүүлэх болон чатбот хийх үйлчилгээнд эдгээр боломжууд багтаж орсон байдаг. Та дэлгэрэнгүй танилцах бол энд дарна уу. Баярлалаа.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: Борлуулалт, Sales, Мессенжер, ManyChat, Integromat, CallPro, Slack

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд