<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Munkhdelger

Munkhdelger

BZP Digital&Inbound агентлагийн ахлах маркетингийн технологич. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2021-05-12, унших хугацаа: ~3 минут

Борлуулалт бол байгууллагын оршин тогтнох үндэс бөгөөд амжилтын хэмжүүр гэхэд хилсдэхгүй. Ковид 19 цар тахлын үед дижитал шийдэлд шилжиж чадсан бизнесүүд үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, онлайнаар борлуулалтаа нэмэгдүүлж байна. Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд борлуулалтаа нэмэгдүүлэх арга боломжуудыг таны бизнест хэрэгтэй программууд дээр суурилсан автоматжуулалтын кэйсээр жишээ аван тайлбарлая.

 

1. Фэйсбүүк сурталчилгааны оновчлол

Маркетингийн өгөөжөө нэмэгдүүлэх сонирхолтой хүн бүрийн амны уншлага болсон нэг үг бий. Тэр бол "БҮҮСТ". Фэйсбүүкийн төлбөртэй сурталчилгаанд их мөнгө үрж, Монголын бүх хүнд бизнесээ таниулах гэж яарах хэрэггүй. Юун түрүүнд өмнөх борлуулалтын датандаа анализ хийж, зах зээлээ судалж, зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойлох хэрэгтэй. Байт харвааны тамирчид сумаа хэзээд байруугаа чиглүүлж тавьдаг. Хаа хамаагүй чиглэлд эсвэл дарааллуулсан олон сумаар харвадаггүй. Мөн байны төвд онохын тулд дэлхийн татах хүч, агаарын эсэргүүцэл, салхины чиглэл, хурд гэх мэт бүхий л хүчин зүйлийг тооцоолсны үндсэн дээр сумны өнцгийг тохируулдаг. Маркетингийн оновчлол үүнтэй л ижил. Зорилтот бүлгийнхээ онлцогийг тодорхойлон чиглүүлэх, өмнөх маркетинг борлуулалтын датаг ашиглах нь бага зардлаар оновчтой сурталчилгаа хийх боломжийг олгоно.

arrows-hit-goal-ring-3d-illustration

 

Холбоотой нийтлэл: Фэйсбүүк сурталчилгаагаа оновчлохын 3 ашиг тус

 

2. Фэйсбүүкийн сурталчилгаанаас борлуулалтын сэжим үүсгэх

Фэйсбүүкээр төлбөртэй сурталчилгаа явуулах үед байгууллагуудад түгээмэл тулгардаг нэг асуудал бий. Богино хугацаанд маш олон хэрэглэгч комментоор болон мессенжерээр ханддаг. Таны сурталчилгааг харсан зорилтот хэрэглэгчийн дараагийн алхам бол шууд худалдан авалт хийх, эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдох. Харин энэ үед түргэн шуурхай мэдээлэл өгч дараагийн алхамд хөтлөх нь таны том даалгавруудын нэг. Постны доор бичсэн сэтгэгдэл, мессенжерээр асуусан асуулт бүрт богино хугацаанд хариу өгөхийн тулд танд чатбот хэрэгтэй. Тухайлбал Manychat мессенжерийн чатботыг нэвтрүүлсэн байгууллагууд хэрэглэгч постны доор сэтгэгдэл үлдээх үед автоматаар Like дарах, хариу сэтгэгдэл үлдээх, мессенжерээр мэдээлэл илгээх боломжтой. Нэг зэрэг хэдэнч хэрэглэгч хандсан бай сонирхсон бүтээгдэхүүнийх нь мэдээллийг тэр дариу илгээж, худалдан авалтын шатруу хөтлөх ажлыг чатботтой бол төвөггүй зохицуулах боломжтой. 

post comment

 

3. Чатботоор захиалга авах

Сурталчилгаанаас орж ирсэн хэрэглэгч хангалттай мэдээлэл авсны дараа худалдан авалт хийх сэдэл төрөх тул захиалгын хэсгийг зайлшгүй холбож өгөх хэрэгтэй. Захиалах товч дарсан хэрэглэгчээс эргэж холбогдох утасны дугаар, хүргэлт хийлгэх хаяг, бүтээгдэхүүний тоо ширхэг зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг чатботоор авна. Авсан мэдээллээ SMS, И-мэйл, Slack зэрэг бүх төрлийн сувгаар борлуулалтын ажилтанд мэдэгдэл болгон илгээнэ. Мөн танай байгууллага борлуулалтаа ямар систем дээр бүртгэдгээс хамааран тухайн системд мэдээллийг илгээх боломжтой. Тухайлбал бид мессенжерээр борлуулалтын сэжим үүсэх үед Hubspot CRM-д бүртгэл үүсгэдэг. Цөөнгүй байгууллага Excel дээр бүртгэлээ хөтөлтөг учираас Manychat-с Google sheet-д мэдээлэл дамжуулах шийдлийг ашиглах боломжтой. Доорх зурагт Integromat ашиглан автоматжуулсан жишээг харууллаа.

order automation

 

Холбоотой нийтлэл: Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

 

4. Төлбөр төлж захиалгаа баталгаажуулах

Нэгэнт захиалга өгсөн хэрэглэгчийн дараагийн алхам бол төлбөр төлөх билээ. Хувь хүн худалдан авалт хийх тохиолдолд төлбөрөө шууд төлөх магадлал өндөр тул Qpay-г чатботдоо холбон тэр даруй төлбөрөө төлөх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Хэрэглэгч төлбөрөө шилжүүлэх үед төлбөр төлсөн мэдээллийг Qpay системээс авч хэрэглэгчрүү төлбөр баталгаажсан мэдэгдлийг мөн автоматаар илгээнэ. Байгууллага худалдан авалт хийх тохиолдолд автоматаар нэхэмжлэх үүсгэн и-мэйлээр илгээх нь тохиромжтой. 

 

5. Хүргэлт

Төлбөр төлөгдөн захиалга баталгаажих үед хүргэлтийн мэдээллийг захиалгын ажилтанд автоматаар илгээх мөн Hubspot CRM ашигладаг бол даалгавар үүсгэх боломжтой. Хүргэлт амжилттай болох мөчид чатботоор дамжуулан хэрэглэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч үйлчилгээний чанараа сайжруулаарай.

Дээрх борлуулалтын процесст борлуулалтын ажилтны оролцоо бага байгааг уншигч та анзаарсан байх. Мэдээж байгууллага бүр бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ ялгаатай тул борлуулалтын процесс харилцан адилгүй явагдана. Дижитал маркетингийн втоматжуулалтын шийдлийг нэвтрүүлснээр тодорхой хэмжээнд хүний оролцоо байх ч цаг хугацаа, урсгал зардлаа хэмнэх ба үр дүнг нь хэмжих боломжтой маркетингийн идэвхжүүлэлт хийх, борлуулалтаа огцом өсгөх боломжтой байдаг. Хэрэглэгчид дижитал ертөнцөд байна. Харин таны бизнес хаана байгаа вэ?

 

dm_cta

 

Сэдэв: Дижитал маркетинг, Сошиал борлуулалт, Sales Enablement, SalesEnablement

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


маркетинг үйлчилгээ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд