<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

АЖЛЫН БАЙР: БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТАН

Та бүтээлч, эрч хүчтэй, бас залуу багт ажиллахыг хүсч байна уу?

BZP Digital&Inbound инбаунд маркетингийн агентлагийн үйл ажиллагаа өргөжиж буйтай холбогдон борлуулалтын ажилтан хайж байна. Хэрэв та эдгээр шаардлагуудыг хангаж байвал дараах формыг бөглөн хүсэлт гаргаарай. Баярлалаа.

АЖИЛ ҮҮРЭГ:

  • Борлуулалт 
  • CRM 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Маркетинг, борлуулалт, бизнесийн удирдлага гэх мэт холбоотой чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Борлуулах ур чадвар сайн
  • Монгол хэлээр утга найруулга сайтай ярих, танилцуулах, зөв бичих, гэрээ хэлцэл хийх ба боловсруулах
  • Англи хэл (дор хаяж intermediate)
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Багийн тоглогч
  • Эерэг хандлага
  • Технологид дуртай

бонус:

  • CRM програмууд ашигладаг.
  • Inbound Certified. Хичээлүүдийг монгол хадмалтайгаар энд дарж үзэж болно. Шалгалтын асуултуудын монгол орчуулгыг энд дарж үзэж болно.
  • HubSpot Academy-ийн сертификатуудтай бол сонгон шалгаруулалтад өндөр үзүүлэлт болно. 
  • Гурав ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэг

Хүсэлт гаргахын өмнө манай агентлагийн тухай хуудсаар зочлон бидний тухай дэлгэрэнгүй танилцана уу.

БИДНИЙ ТУХАЙ ЭНДЭЭС

ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАРАА ЯАХ ВЭ?

Бид хүлээн авсан анкетуудтай танилцсаны дараагаар ярилцлагын шатны ажил горилогчдын жагсаалт гаргана. Бид зөвхөн жагсаалтад багтсан ажил горилогчидтой холбоо барьж ярилцлагын цаг тохирох болно.

БИД ЯРИЛЦЛАГА ДЭЭР ЯМАР АСУУЛТУУД ТАВЬДАГ ВЭ?

Ярилцлагын үед бидний тавьдаг зарим асуултуудаас:

  • Таны авьяас, сонирхол, хобби, онцлог зан чанар, хүсэл мөрөөдөл?
  • Та ирээдүйд хэн болохыг зорьж байна? 
  • Та хэрхэн сурч, хөгждөг вэ?
  • Таны мөрөөдлийн ажил юу вэ?
  • Горилж буй ажлын байр таны ирээдүйн ажил, амьдралын зорилго, алсын хараатай хэрхэн нийцэж байгаа вэ?
  • Манай агентлагийн талаар хэр сайн мэдэх вэ?
  • Та мөрөөдлийн компаниа дүрсэлнэ үү?
  • Яагаад бид ТАНЫГ сонгох нь зөв бэ?