<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2017-08-22, унших хугацаа: ~1 минут

BZP Digital&Inbound инбаунд маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батзориг HubSpot компаний Ази Номхон далайн бүсийн партнеруудын зөвлөлд (HubSpot Partner Advisory Council, APAC) сонгогдлоо.

Партнеруудын зөвлөл нь бүс нутгийн маркетингийн агентлагуудад стратегийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, HubSpot партнеруудын хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих зорилготой.

HubSpot компани дэлхий даяар нийт 3,400 маркетингийн агентлагуудтай хамтран ажилладаг. BZP Digital&Inbound маркетингийн агентлаг нь 2017 оны 6-р сард HubSpot Gold Partner болсноор топ 400 партнерын жагсаалтанд орсон байна.

Б.Батзориг нь өөрийн агентлагийг 2014 онд үүсгэн байгуулснаас хойш инбаунд маркетингийн аргачлал, дижитал маркетингийн автоматжуулалтын HubSpot програм хангамжийг Монгол улсын зах зээлд анхлан амжилттай нэвтрүүлэн ажиллаж ирсэн нь тус зөвлөлд сонгогдох шалтгаан болжээ. BZP Digital&Inbound инбаунд агентлаг нь 2017 оны байдлаар Тэсо корпораци, NCD групп, ITZONE, Голомт банкАнунгоо зэрэг 20 гаруй байгууллагуудад уг шийдлийг нэвтрүүлжээ.

HubSpot компаний партнеруудын зөвлөлд сонгогдлоо

HubSpot-ын тухай

HubSpot нь 2006 онд АНУ-ын Бостон хотод үүсгэн байгуулагдсан өндөр технологийн компани юм. HubSpot компанийн маркетингийн програм хангамж нь сошиал медиа, хайлтын системийн оновчлол, вэб, блог, и-мэйл маркетинг, маркетингийн автоматжуулалт, аналитик зэрэг дижитал маркетингийн бүхий л боломжуудыг нэг дороос цогцоор удирдах шийдэл болно.

Мөн HubSpot CRM & Sales борлуулалтын автоматжуулалтын үнэ төлбөргүй шийдлийг санал болгодог. 

Вэб хуудас: www.hubspot.com

Сэдэв: Инбаунд маркетинг, HubSpot

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд