Улаанбаатар хот, Монгол улс. Монголын инбаунд маркетингийн анхдагч агентлаг болох BZP Digital&Inbound нь 2017 оны 6-р сарын 16-ны өдөр HubSpot компанийн Алтан партнераар шалгарлаа. HubSpot нь маркетинг, борлуулалтын автоматжуулалтын програм хангамжийн шийдлүүдийг санал болгодог өндөр технологийн компани болно.
HubSpot компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брайн Халлиган өөрийн твиттерээр тус агентлаг Монголоос анхны алтан партнер болсонд баяр хүргэсэн байна. Тус агентлагийн оффист байрлах өөрийн хөрөг зургийг (HubSpot компаний хамтран үүсгэх байгуулагч, технологи хариуцсан захирал Дармеш Шахын хамт) жиргээндээ онцолжээ.
Congrats to @bzpmn of Mongolia for reaching @HubSpot Gold Partner status.
— Brian Halligan (@bhalligan) June 16, 2017
Cool painting! pic.twitter.com/0Bwip2sRhG
BZP Digital&Inbound агентлаг нь анх 2015 оны 8-р сард HubSpot компаний партнер агентлаг болсон ба 2016 оны 4-р сард Мөнгөн партнераар шалгарчээ.
Өнөөдрийн байдлаар HubSpot компани дэлхий даяар нийт 30 гаруй мянган харилцагч, 3 мянга гаруй партнер агентлагуудтайгаас 20 нь даймонд, 96 нь платинум, 271 нь алтан, 156 нь мөнгөн ангиллын партнер агентлагууд болно.
Алтан ангиллын партнер агентлагуудад дараах эрхүүдийг өгдөг байна:
- HubSpot компанийн мэдээллийн санд өөрийн контентыг байршуулах;
- HubSpot програмын бета хөгжүүлэлтийн туршилтанд оролцох;
- Партнеруудын чуулга уулзалтанд оролцох;
BZP Digital&Inbound маркетингийн агентлагийн тухай
BZP Digital&Inbound инбаунд маркетингийн агентлагийг тус агентлагийн гүйцэтгэх захирал Б.Батзориг 2014 онд үүсгэн байгуулжээ. #TeamBZP баг нь маркетинг, дизайн, вэбийн мэргэжлийн нийт 11 хүнтэй ажиллаж байна.
Үйлчилгээ:
Сургалтууд:
BZP Digital&Inbound маркетингийн агентлаг нь HubSpot компаний маркетинг, борлуулалтын програм хангамжийг 20 шахам байгууллагуудад нэвтрүүлээд байна.
HubSpot-ын тухай
HubSpot нь 2006 онд АНУ-ын Бостон хотод үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр дэлхийн 5 хотод салбартай (Бостон, Дублин, Сидней, Сингапур, Токио), мянга таван зуу гаруй ажилтантай, 30 мянган бизнесийн хэрэглэгчтэй, 2.4 тэрбум ам. долларын үнэлгээтэй өндөр технологийн компани болон өргөжсөн байна.
Бизнесийн програм хангамжийн шийдлүүдийн үнэлгээний тэргүүлэх сайт болох G2 Crowd хамгийн шилдэг маркетингийн автоматжуулалтын шийдлээр HubSpot-ыг тогтмол шалгаруулж ирсэн байна. HubSpot програм хангамж нь сошиал медиа, хайлтын системийн оновчлол, вэб, блог, и-мэйл маркетинг, маркетингийн автоматжуулалт, аналитик зэрэг дижитал маркетингийн боломжуудыг нэг дороос цогцоор удирдах шийдэл болно. Free, Start, Basic, Pro, Enterprise гэсэн жижиг, дундаас эхлээд том бүх төрлийн байгууллагад тохирсон хувилбаруудыг санал болгодог ажээ.
Мөн HubSpot CRM & Sales борлуулалтын автоматжуулалтын үнэ төлбөргүй шийдлийг санал болгодог.
Дэлгэрэнгүйг: www.hubspot.com
Тус агентлагийн маркетингийн үйлчилгээ HubSpot шийдлүүд дээр суурилдаг болно.