<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Azjargal Erdenebayar

Azjargal Erdenebayar

BZP Digital&Inbound маркетингийн агентлагийн инбаунд маркетер, нийтлэлч. СЭЗИС-ийн Бизнесийн менежментийн баклавр.

Нийтэлсэн: 2019-06-19, унших хугацаа: ~3 минут

Улаанбаатар хот, Монгол улс. Монголын дижитал маркетингийн агентлаг BZP Digital&Inbound нь 2019 оны 6-р сард мессенжерийн чатботын дэлхийд тэргүүлэх шийдлүүдийн нэг ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнераар шалгарлаа.

BZP Digital&Inbound агентлаг нь анх 2019 оны 4-р сард ManyChat компанийн Agency ангиллын партнераар шалгарч байсан. Амжилттай нэвтрүүлсэн ManyChat Pro түвшний ботын тооны үзүүлэлтийг биелүүлж мессенжер маркетингийн онлайн сургалтад хамрагдан эксперт түвшний шалгалтыг амжилттай давснаар Messenger Marketing Expert ангиллын болзлыг хангасан байна.

ManyChat компани 2019 оны 6-р сарын байдлаар дэлхий даяар 200 гаруй Messenger Marketing Expert ангиллын партнеруудтай ажиллаж байна. Уг ангиллын партнерууд дараах давуу эрхүүдтэй:

  • Сургалтын болон маркетингийн материалын дэмжлэг авах;
  • Priority support буюу техник үйлчилгээний дэмжлэг давуу эрхээр авах;
  • Партнеруудын бүлгэмүүдэд нэгдэх;
  • ManyChat компанийн вэб сайт дах партнеруудын жагсаалтад байрлах.

BZP Digital&Inbound агентлагийн ManyChat вэб сайт дээрх танилцуулгатай энд дарж танилцана уу.

ManyChat компанийн тухай

manychat

ManyChat нь фэйсбүүк мессенжерийн чатботын програм хангамж санал болгодог өндөр технологийн компани. ManyChat компанийг Михайль Ян 2015 онд үүсгэн байгуулжээ. Михайлийн эцэг Оросын энтрепренер Давид Ян FineReader програмыг бүтээж байжээ.

ManyChat нь 18 гаруй сая долларын хөрөнгө оруулалт татсан Цахиурын хөндийн гарааны компани бөгөөд 2019 онд хэрэглэгчийн тооны өсөлтөөр тэргүүлж буй програм тооцогдож байна. 

Вэб сайт: www.manychat.com

BZP Digital&Inbound агентлагийн тухай

BZP Digital&Inbound дижитал агентлагийг Б.Батзориг 2014 онд үүсгэн байгуулсан бөгөөд энэ хугацаанд #TeamBZP нь маркетинг, дизайн, CRM, вэбийн мэргэжлийн нийт 15 гишүүнтэй болон баг өргөжсөн. Мөн вэб дизайны BZP Design&Development компанийг үүсгэн байгуулан залуу энтрепренер Ж.Дашням гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байна.

2017 онд маркетинг, борлуулалт, үйлчилгээний автоматжуулалтын тэргүүлэх шийдэл болох HubSpot компанийн Gold Partner агентлагаар, 2018 онд бизнесийн аналитикийн тэргүүлэх шийдэл болох Databox компанийн Premier ангиллын партнераар шалгарч байжээ.

Үйлчилгээ:

Сургалтууд:

Тус агентлаг нь ManyChat програмын сургалт санал болгож буй төдийгүй чатбот хөгжүүлэх үйлчилгээ ManyChat шийдэл дээр суурилдаг болно. 

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Маркетингийн автоматжуулалт, Чатбот, Харилцааны маркетинг, Мессенжер, ManyChat

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд