BZP Digital&inbound нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний цогц платформ болох HubSpot компанийн алтан партнер агентлаг юм. Манай агентлагийн маркетингийн үйлчилгээ нь үйл ажиллагаандаа HubSpot болон инбаундыг нэвтрүүлэх, бодит хэрэглээ болгоход үйлчилгээ, сургалтаар хангадаг.
Инбаунд бол орчин үед бизнесүүд хөгжил, дэвшилд замнах арга ухаан юм. Хэрэглэгчиддээ ажил, амьдралынхаа зорилгод хүрэх, асуудлыг шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан, урт хугацааны тогтвортой харилцааг бий болгосноор хамтдаа амжилтыг цогцлуулдаг.
Инбаунд нь маркетинг төдийгүй борлуулалт, харилцагчийн үйлчилгээ уялдах тул CRM нэвтрүүлэх үйлчилгээг хамт авснаар үр өгөөж нь өсдөг.
Үл хөдлөх, банк, санхүү, даатгал, мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, бүх төрлийн мэргэжлийн, захиалгын, зуучлалын болон зөвлөх үйлчилгээний салбарын байгууллагуудад илүү тохиромжтой.
Тодорхой сегментэд байршсан, ялгарал сайтай, худалдан авалтын шийдвэр гаргалт нарийн төвөгтэй, импульсын бус, хэрэглэгчтэй харилцаа үүсгэж борлуулдаг, дахин давтан худалдан авалт хийгддэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү тохиромжтой.
Бүх төрлийн B2B бизнесүүдэд тохиромжтой. Вэб сайт, чатботын ядаж аль нэгтэй байх шаардлагатай. Байхгүй бол манай вэб сайт хийх болон чатбот хийх үйлчилгээтэй танилцана уу. Эдгээр нь маркетингийн үйлчилгээтэй харилцан уялдаатай болно.
Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол дараах мэдээллийг үлдээнэ үү.
Бид ажлын 1 хоногт багтан таны и-мэйлээр хаягаар илгээе. Баярлалаа.