<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">

АЖЛЫН БАЙР: МАРКЕТИНГИЙН АЖИЛТАН

Та бүтээлч, эрч хүчтэй, бас залуу багт ажиллахыг хүсч байна уу?

BZP Digital&Inbound нь дижитал маркетинг, үүнд: инбаунд маркетинг, сошиал медиа, контент маркетинг, вэб дизайн, харилцагчийн удирдлагын менежментийн CRM систем нэвтрүүлэх үйлчилгээ, сургалтуудыг санал болгодог. 

Манай агентлагийн үйл ажиллагаа тэлж байгаатай холбоотойгоор бид МАРКЕТИНГИЙН АЖИЛТАН хайж байна. Ажлын туршлагагүй байж болно

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА:

  • Контентын төлөвлөлт, бүтээх, түгээх
  • Интернэт маркетинг: вэб, сошиал медиа, и-мэйл, хайлтын систем, онлайн сурталчилгаа,...
  • Маркетингийн автоматжуулалт

ШААРДЛАГА:

  • Маркетинг, борлуулалт, бизнесийн удирдлага, дизайн, сэтгүүл зүй, мэдээллийн технологи гэх мэт холбоотой чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Монгол хэл (үгийн баялаг, утга, найруулга сайтай алдаагүй бичих)
  • Англи хэл (дор хаяж intermediate)
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Багийн тоглогч
  • Эерэг хандлага
  • Технологид дуртай

БОНУС:

Та дараах үзүүлэлтүүдийг хангаж байвал сонгон шалгаруулалтанд эергээр нөлөөлж болно:

  • Өөрийн блог, сошиал хуудас хөтөлдөг, бичдэг.
  • Inbound Certified. Хичээлүүдийг монгол хадмалтайгаар энд дарж үзэж болно. Шалгалтын асуултуудын монгол орчуулгыг энд дарж үзэж болно.
  • HubSpot Academy-ийн сертификатуудтай бол сонгон шалгаруулалтад өндөр үзүүлэлт болно. 
  • Вэб эсвэл график дизайн, фото зураг, уран зураг
  • Гурав ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэг

Хүсэлт гаргахын өмнө манай агентлагийн тухай хуудсаар зочлон бидний тухай дэлгэрэнгүй танилцана уу.

БИДНИЙ ТУХАЙ

ХҮСЭЛТ ГАРГАСНЫ ДАРАА ЯАХ ВЭ?

Бид хүлээн авсан анкетуудтай танилцсаны дараагаар ярилцлагын шатны ажил горилогчдын жагсаалт гаргана. Бид зөвхөн жагсаалтад багтсан ажил горилогчидтой холбоо барьж ярилцлагын цаг тохирох болно.

БИД ЯРИЛЦЛАГА ДЭЭР ЯМАР АСУУЛТУУД ТАВЬДАГ ВЭ?

Ярилцлагын үед бидний тавьдаг зарим асуултуудаас:

  • Таны авьяас, сонирхол, хобби, онцлог зан чанар, хүсэл мөрөөдөл?
  • Та ирээдүйд хэн болохыг зорьж байна? 
  • Та хэрхэн сурч, хөгждөг вэ?
  • Таны мөрөөдлийн ажил юу вэ?
  • Горилж буй ажлын байр таны ирээдүйн ажил, амьдралын зорилго, алсын хараатай хэрхэн нийцэж байгаа вэ?
  • Манай агентлагийн талаар хэр сайн мэдэх вэ?
  • Та мөрөөдлийн компаниа дүрсэлнэ үү?
  • Яагаад бид ТАНЫГ сонгох нь зөв бэ?