<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=131217977463866&amp;ev=PageView&amp;noscript=1">

ИНБАУНД АРГАЧЛАЛ

Инбаунд нь хүмүүс ажил, амьдралынхаа зорилго, зорилтуудад хүрэх, асуудал бэрхшээлийг шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан харилцааг бий болгосноор хамтдаа амжилтад хүрэх бизнесийн арга ухаан юм. 

Яагаад "Инбаунд"?

Бизнесийн цоо шинэ эрин үед бид аль хэдийн хөл тавин оржээ. Хүмүүс, брэндүүд, компаниудын хоорондын харилцаа орчин үеийн технологийн дэвшлүүдээс үүдэн өдөр, сараар өөрчлөгдөн хөгжиж байна. Интернэт, үүлэн тооцоолол, ухаалаг утас, сошиал медиа, хиймэл оюун, их өгөгдөл, блокчейн өдөр тутмын амьдралын маань салшгүй хэсэг болсоор л.

Судлаачдын үзэж буйгаар технологийн дэвшил 2025 он гэхэд хүн төрөлхтнийг супер нийгмийн түвшинд хүргэх ажээ.

Судлаачдын үзэж буйгаар технологийн дэвшил 2025 он гэхэд хүн төрөлхтнийг супер нийгмийн түвшинд хүргэх ажээ.

Эх сурвалж: AsianDataScience

Хүмүүс бизнесүүдтэй ганцаарчлан шууд харилцах боломжтой болсон төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах, маркетингийн контент үзэх, харах, унших боломжууд олноор нэмэгдсэн. Шинэ мянганы үнэт зүйлс болох мэдлэг, мэдээллийг зөв хүмүүст зөв нөхцөлд ойлгомжтой тодорхой төдийгүй бүтээлч байдлаар хүргэх нь бидний өгч буй үнэ цэнийн илэрхийлэл болж байна.

Хүмүүс өнөөдөр мэдээлэл сайтай, шаардлага өндөртэй, аливаа зүйлсийг ойлгоход энгийн, хялбар байхыг шаардаж байна. Хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг мэдрэх нь бизнесийн амжилтыг тодорхойлох болсон цаг үе. Цаг хугацааны эрхээр өөрчлөгдөөгүй нэгэн зүйл бол бидний бизнесээ өсгөх, хөгжүүлэх хүсэл тэмүүлэл маань. Харамсалтай нь хүсэх нь дангаараа хангалтгүй. Хөгжиж дэвжих арга ухаан, замыг олох нь чухал.

Инбаунд шинэ мянганы бизнесүүдийн хөгжил, дэвшлийн арга ухаан, зам нь юм. Энэ нь хэрэглэгчиддээ ажил, амьдралынхаа зорилгод хүрэх, асуудлыг шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан харилцааг бий болгосноор хамтдаа амжилтад хүрэх бизнесийн арга ухаан юм.

Аливаа бизнесийн хувьд амжилттай оршин тогтнох үндэс нь хэрэглэгчид нь байдаг. Худалдан авалт хийж магадгүй, аль хэдийн хийчихсэн эсвэл үнэнч хэрэглэгч болчихсон эсэхээс үл хамааран тэд хүмүүс л байдаг. Хүмүүс өсч хөгжиж, дэвжихэд туслах нь танай бизнесийн өсөлтийн үндэс юм. Хүмүүст тусалдаг бизнесүүд хэрэглэгч төвтэй байдаг.

Бид өөрийн вэб сайт болон сошиал сувгуудаар хэрэглэгчиддээ хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээлэл, контентыг хүргэхийг зорьдог, үйлчилгээгээрээ дамжуулан шинэ нөү-хауг нэвтрүүлэхийг зорьдог маань тэдний бизнесийн амжилтаар бидний амжилт тодорхойлогддогтой холбоотой.

хэрэглэгч төвтэй

Хэрхэн бизнесээ инбаундаар хийх вэ?

Инбаунд чухал гээд хэлчихэд амархан боловч хэрхэн бизнесээ инбаундаар хийх вэ гэдэг нь хэцүү төвөгтэй. Уламжлалт маркетинг, борлуулалтын арга барилаа орхих нь хамгийн эхний бөгөөд хэцүү алхам юм.

Уламжлалт маркетинг аль болох олон хэрэглэгчдийн анхааралд яаж ийгээд өртөхийг хичээдэг. Кино үзэж байхад нь дундуур нь таслаад сурталчилгаа үзүүлдэг, зам дээр явж байхад нь самбар харуулдаг, хэдэн зуун мянгаар нь спам мессеж, и-мэйл цацдаг. Хүмүүст төвөгтэй байдаг тул зайлсхийх аргуудад суралцсаар л байна. Инбаунд маркетинг харин зөв хүнд зөв цаг үед зөв мэдээллийг зөв сувгаар хүргэхийг зорьдог. Харилцаа үүсгэх, асуудлыг нь олж мэдэх, боломжийг таниулах, шийдлийг зааж сургахад анхаардаг. Хэрэглэгчдийн итгэлийг олж авах, ажил амьдралд нь үнэ цэнэ өгөхийг зорьдог.

Уламжлалт борлуулалт бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу талуудыг магтан дуулж, ятгасаар бүтээгдэхүүнээ яаж ийгээд зарахыг зорьдог. Харин инбаунд борлуулагчид худалдан авагчийн хэрэгцээ, шаардлага, нөхцөл байдлыг ойлгож мэдсэний үндсэн дээр зөв шийдэл, тохиромжтой сонголтыг зөвлөдөг.

Инбаунд нь хэрэглэгчийг татах (attract), харилцах (engage), халамжлах (delight) гэсэн гурван үе шаттай эргэлдэх хүрдний аргачлал юм. Эдгээр үе шатууд нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний функцүүдтэй уялдаатай. Боломжит хэрэглэгч байгууллагатай эхлээд маркетингийн, дараа нь борлуулалтын, сүүлд нь үйлчилгээний харилцаанд орно. 

Эхлээд уламжлалт юүлүүрийг аргачлалыг харъя. Маркетингийн үйл ажиллагааны үр дүнд тодорхой тооны боломжит худалдан авагчид борлуулалтын үе шатанд шилжинэ. Борлуулалт амжилттай болсон тоогоор хэрэглэгчтэй болно. Маркетингаа маш эрчимтэй хийхгүй бол юүлүүрийн урсгал тасалдана, борлуулалт унана. Өнөөдөр ихэнх компаниуд хямдрал, урамшууллаар голдуу өрсөлдөн маркетингаа хийдэг нь юүлүүрийн урсгалаа таслахгүй гэсэн оролдлого бөгөөд эцсийн дүндээ бизнесийнх төдийгүй салбарын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байдаг.

Харин инбаунд аргачлал нь эргэлдэх хүрдний загвард суурилснаар сэтгэл ханамжтай хэрэглэгч ирээдүйн шинэ хэрэглэгчдийг авчирдаг эргэх холбоог тусгасан. Хүрд бол туйлын бага энерги ашиглан эргэлддэг механизм. Бизнесийн өсөлт, хөгжлийг энэ загвараар дүрслэх нь тун тохиромжтой байдаг. Хүч өгөх тусам л улам эрчтэй, хурдан эргэлдэнэ. Харин хэрхэн хүрдэндээ хүч өгөх вэ?

Та эхлээд боломжит хэрэглэгчдийн тавьж буй асуултуудад хариу өгснөөр тэднийг өөртөө татах хэрэгтэй. Тэд юу асуух хэрэгтэйгээ мэдээгүй ч байж болно. Ажил, амьдралд нь тулгарч буй асуудлуудыг ойлгуулах төдийгүй анзаараагүй байгаа боломжуудыг нь хэлж өгч болно. Дараагийн шатанд тэдний асуудалд тохирсон шийдлүүдийг таниулах замаар харилцаа үүсгэн итгэлийг нь хүлээнэ. Худалдан авалт хийсэн хэрэглэгчдээ халамжилж сэтгэл хангалуун үнэнч хэрэглэгчидтэй (promoter) болсноор дараагийн хэрэглэгчдийг татах эргэлтийн хүчийг бий болгоно.

Та эхлээд боломжит хэрэглэгчдийн тавьж буй асуултуудад хариу өгснөөр тэднийг өөртөө татах хэрэгтэй. Тэд юу асуух хэрэгтэйгээ мэдээгүй ч байж болно. Ажил, амьдралд нь тулгарч буй асуудлуудыг ойлгуулах төдийгүй анзаараагүй байгаа боломжуудыг нь хэлж өгч болно. Дараагийн шатанд тэдний асуудалд тохирсон шийдлүүдийг таниулах замаар харилцаа үүсгэн итгэлийг нь хүлээнэ. Худалдан авалт хийсэн хэрэглэгчдээ халамжилж сэтгэл хангалуун үнэнч хэрэглэгчдийг (promoter) болгосноор дараагийн хэрэглэгчдийг татах эргэлтийн хүчийг бий болгоно.

Инбаунд маркетинг хэрхэн хийх вэ?

1961 онд бүтээсэн Алтан Өргөө кинонд Сүмбээ хүү Мэргэн ардын тусламжтайгаар нутгаа устай болгож амар сайхандаа жаргаж буй үлгэрийг өгүүлдэг. Инбаунд маркетингийн хувьд гол баатар нь танай хэрэглэгч, харин та Мэргэн ард нь гэж ойлгож болно. Хэрэглэгч тодорхой зорилготой байдаг, үүндээ хүрэхэд асуудал, бэрхшээл тулгардаг. Та харин давж туулах зөв шийдлийг олох замд нь зааж зөвлөх, чиглүүлэх бөгөөд танай бүтээгдэхүүн, үйлчилгээ асуудлыг нь шийднэ.

Хүн бүртэй бодит амьдрал дээр нэг бүрчлэн уулзаж зааж чиглүүлэх нь боломжгүй. Дижитал контент харин танай дуу хоолойг хэдэн арав, зуун мянган хүнд хүргэж чадна. Тэр бүү хэл хэрэглэгчтэй ганцаарчилсан харилцааг ч үүсгэж чадалтай. Блог, и-мэйл, хайлтын систем, сошиал медиа, мессенжер, чатбот, вэбинар, live нэвтрүүлэг гээд байгууллага хэрэглэгчийн хооронд харилцаа үүсгэх боломж олон болсон.

Инбаунд маркетинг хийхэд эхлээд хэн танай зорилтот хэрэглэгч вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энд танай хамгийн сайн хэрэглэгчдийн түгээмэл шинж чанаруудыг агуулсан хагас зохиомол дүр болох персона хэрэг болно. Персона танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах хүртэл тодорхой зүйлсийг үзэж, харж, ойлгодог ба үүнийг худалдан авалтын замнал гэх бөгөөд

  1. асуудлыг эсвэл боломжийг анзаарах,
  2. асуудлаа хэрэгсээд шийдэл хайх,
  3. худалдан авалтын шийдвэр гаргах

хэмээх гурван үе шаттай. Персонадаа тулгардаг асуудлууд, ашигладаггүй боломжуудыг таниулсан контентуудыг бүтээн цагаа өнгөрүүлдэг сувгуудаар нь түгээснээр анхаарлыг нь татах эхний алхам хийгдэнэ.

Контентыг үзэж, харж, уншиж, танилцсаны дараагаар хэрэглэгчтэй харилцаа үүсгэх хоёр дах шатанд орох бөгөөд энд сошиал медиа, вэб сайт, мессенжер, вэбчат, и-мэйл зэрэг олон сувгуудаар шийдлийг шат дараатай ойлгуулах контентуудыг өгч харилцаа үүсгэнэ. Орчин үед зарим хэрэглэгчид чат, мессенжерээр шууд харилцаа үүсгэхийг ч илүүд үзэх болсон. Олон хэрэглэгчтэй харилцаа үүүсгэхэд чатбот тус болно. 

Харилцах шатанд вэб сайтын агуулга, дизайн чухал. Уламжлалт вэб сайтууд бүтээгдэхүүн төвтэй байдаг тул арга зам, шийдлийг хэлж өгөхөөс илүү худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх агуулгатай голдуу байдаг. Мөн шинэ контентгүй, хуучирсан голдуу мэдээлэлтэй байдаг нь хэрэглэгч дахин зочлох сонирхлыг байхгүй болгодог. Вэб сайтаа зөвлөгөө мэдээллийн блог, видео, инфографик зэрэг контентуудаар баяжуулснаар худалдан авалтын замаар нь хөтөлсөн харилцаа үүсгэх боломжтой.

Мөн цахим ном, гарын авлага, темплэйт зэргийг тодорхой мэдээллийг формоор бөглөн татаж авахаар байршуулснаар боломжит хэрэглэгчээ илүү таних, ойлгох, сегментчилэх, илүү тохиромжтой контентуудыг хүргэх боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Олон уншсан