<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Бүртгүүлэх

Инбаунд маркетинг хийх цаг нь болсны 5 шинж тэмдэг

Apr 26, 2017 1:43:37 PM / by Batzorig Begzsuren

Уламжлалт маркетингаа багасгаж инбаунд маркетинг хийх хэрэгтэй болсныг илтгэх олон шинж тэмдгүүд байдгаас хамгийн түгээмлийг танилцуулж байна. 

1. Вэб хуудас "үхмэлдүү"

Танай вэб хуудасны агуулга хуучирсан, шинэ мэдээлэл оруулъя ч гэсэн төвөгтэй байдаг уу? Энэ жижиг, дунд, том бүх л байгууллагад түгээмэл байдаг асуудал. (Энэ сэдвээр Компаний вэб хуудас яагаад сонирхолгүй байдаг вэ хэмээх нийтлэл бичиж байсантай маань танилцаарай.) Бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх, шинэчлэх үед вэб хийсэн компани төлбөр нэхдэг. Ажил хийж байгаа тул төлбөр авах нь ч зөв. Гол асуудал нь хийсэн хүмүүс нь өөрчлөлт, шинэчлэл хийж чаддаг.

Эцэст вэбээ шинэчлэх төсөл хэрэгжүүлдэг. Нэг хэсэгтээ сайхан шинэ вэб хуудастай болдог хэдий ч хэсэг хугацааны дараа хуучраад эхэлдэг. Ийм л учраас маркетерууд онлайн маркетингаа сошиал медиа ялангуяа Фэйсбүүкээр хийхийг илүүд үзэх болсон. Тэнд бүх зүйл хурдан, хялбар. Маркетингийн контентуудаа хийж бүтээгээд оруулчихна. Хэрэглэгчиддээ ч амархан хүрэх төдийгүй пэйж хуудасны мэдээллүүд нь байнга шинэ, сонирхолтой байж чадна.

Вэб хуудсанд тань дээр дурдсан асуудлууд байдаг бол танай байгууллага инбаунд маркетинг хийх хэрэгтэй болсны нэг шинж мөн. Яг үнэндээ бол энэ бүх л контентыг вэб хуудсандаа ч бас байршуулах боломжтой шүү дээ.

Инбаунд маркетинг хийдэг компаниуд вэб хуудсандаа хэрэглэгчиддээ зориулсан булангуудтай байдаг. Жишээ нь бид өөрийн вэб хуудасныхаа мэдлэг буланд таны энэ уншиж буй маркетингийн блог болон подкаст, видео хичээлүүд, цахим сан, кэйс зэргийг байршуулдаг нь сургалт, үйлчилгээгээ л үргэлж сурталчлаад байх бус харин зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй, сонирхолтой шинэ мэдээллээр баялаг болгохыг зорьдогт оршдог.

Вэб хуудсандаа контент байршуулах нь сошиалаа бүү хөтөл гэсэн үг огт биш. Вэб, сошиал хоёр маш сайн хосолдог, илүү дутуугаа нөхдөг төдийгүй хандалтын болоно контент түгээлтийн харилцан урсгал үүсгэдэг.

2. Контент маркетинг хийхийг зорьдог ч тогтвортой хийж чаддаггүй

Олон компаниуд гайхамшигтай маркетинг хийхийг мөрөөддөг, олон ч агентлагууд хүчтэй амлалтууд өгдөг. Бүх хүмүүс "ваав" гэцгээж ам дамжин гайхан шагшрах тэр давалгаанд найддаг. Бид харин энгийн бөгөөд найдвартай арга болох контент маркетинг санал болгодог. Бүх хүмүүст бус харин зорилтот хэрэгчиддээ зовлон бэрхшээл, асуудлаа ойлгоход нь тусалдаг, шийдэх арга замуудыг нь зааж өгдөг. Энэ бүхний дараа л харин яагаад бид тэр зөв шийдэл нь болох тухай таниулж эхэлдэг. 

Нэг талаас боловсролын байгууллага шиг нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллага шиг ажиллана. Зарим найзууд чи блог бичээд байх юм, эдийн засаг, бизнес тааруу, ажил бага байна уу гэж асуудаг. Би харин маркетингаа хийж байгаагаа тайлбарлана. Халти харахад буяны байгууллага шиг санагдах боловч зорилтот хэрэглэгчидтэйгээ мэдлэгээ хуваалцах тусам борлуулалт өсдөг тул бодит ашиг авчирдаг.

Маш олон байгууллага хэрэглэгчийн боловсролын контентоор маркетинг хийхийн чухлыг ойлгодог ч хангалттай үр дүнтэй хийж чаддаггүй нь дараах шалтгаануудтай:

  • Контентын стратегиа тодорхойлоогүй. Хэнд зориулж контент бүтээж буйгаа тодорхойлоогүй, ямар сэдэв, агуулга, хэлбэр, форматтай контентыг хэн хэзээ бүтээж ямар сувгуудаар яаж хүргэхээ тодорхойлсон контентын төлөвлөгөөгүй ч байх нь элбэг. Инбаунд маркетерууд персона, худалдан авалтын замналд суурилсан контентын маркетингийн маш энгийн мөртлөө хүчирхэг аргуудыг хэрэглэдэг. Сонирхолтой л бол ямар ч хамаагүй контент хийгээд байдаггүй. Контент бүр хэнд зориулсан нь, бусад контентуудтайгаа ямар уялдаа холбоотой нь тодорхойлогдсон байдаг.
  • Тогтвортой хийдэггүй. Контент маркетинг хийвэл байнга л хий эсвэл бүү хий гэдэг. Инбаунд маркетинг нь бодлого, стратегитай бүтээсэн контентуудыг зөв хүмүүст зөв цаг үед нь хүргэж байдаг тул дунд, урт хугацаанд үнэнч хэрэглэгчид, борлуулалтын тогтвортой өсөлтийг авчирдаг.
  • Контентоо түгээхдээ сул. Уламжлалт масс медиа сувгуудын зар сурталчилгаа хүргэх зардал нь бүтээх зардлаасаа өндөр байдаг бол дижитал контент түгээх зардал нь бүтээх зардлаасаа хамаагүй бага байж чаддаг. Инбаунд маркетерууд вэб, сошиал медиа, блог, баннер, товч, холбоос, и-мэйл, хайлтын систем, онлайн болон сошиал сурталчилгаа, газардах хуудас, баярлалаа хуудас гэх мэт дижитал маркетингийн маш олон сувгуудаар контентыг автоматжуулан хүргэдэг.
  • Шинжилгээ хийдэггүй. Харин инбаунд маркетерууд хийсэн маркетингтаа SMART  буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрэхүйц, хамаатай, цаг хугацаатай зорилтуудыг тавьснаар зорилготой ажилладаг төдийгүй гарсан үр дүнгээ хэмжиж, шинжилж, дүгнэлт хийн дараагийн ажлууд, контентынхоо төлөвлөгөөндөө тусгах байдлара үр өгөөжөө байнга өсгөхийг зорьдог.

Та манай агентлагийн инбаунд маркетер Н.Уянгын бичсэн Контент маркетинг амжилттай хийх 5 алхам нийтлэлтэй мөн танилцаарай.

3. Өндөр зардалтай зар сурталчилгаа хийдэг нь цаг зуурынх л байдаг

Байгууллагууд борлуулалтынхаа идэвхжүүлэлтийг дэмжих зар сурталчилгаа хийх, түгээхэд ихэнх хүн хүч, цаг хугцаа, мөнгө төсвөө зарцуулдаг. Бүтээх, түгээх зардал нь ч өндөр. Массаар нь цацна. Хэрэглэгчид харин амархан уйддаг тул байнга л тэдний анхаарлыг татах шинэ сурталчилгаанууд хийх хэрэгтэй байдаг. Анхаарлыг нь тэрхэн зуур татах хэрэг гардаг тул хэрхэн гайхалтай сурталчилгаа хийх вэ гэж толгойгоо гашилгах хэрэг гардаг. Дараа нь хэрэггүй болдог тул цоо шинийг хийх хэрэг гарна. 

Инбаунд маркетингийн контентууд харин хэрэглэгчийн боловсролд чиглэсэн байдаг тул зорилтот хэрэглэгчдээ л татна. Нэг бүтээсэн контент урт хугацаанд үр дүнтэй. Овъёосны үр ашгийн тухай бичсэн нийтлэлийг өнөөдөр ч хүмүүс уншина, дараа жил уншсан ч агуулга нь хуучрахгүй, борлуулалт авчирсаар байж чадна. Зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй онлайн контентын баялаг сантай болдог нь тогтвортой борлуулалтыг авчирдаг. Баяр наадмуудаар хямдрал зарладаг маркетингаа л хийсээр байвал бизнес ашигтай ажиллахад хэцүү шүү дээ.

4. Маркетингийн багийн ихэнх цаг ложистикийн маягийн ажилд зарцуулагддаг

Маркетингийн баг тань энд тэнд зар сурталчилгааны загвар, дизайн, зураг авалт, шторк хийлгэх, телевизийн цацалтын гэрээ хэлцэл хийх, цацуулснаа хянах, элдэв цаас хэвлүүлэх, хэвлүүлснээ байршуулах, тараах зэрэгт маш их цаг хугацаа, хөдөлмөр, мөнгө зарцуулдаг мөртлөө маркетингийн контент бүтээх, түгээх, судалгаа шинжилгээ хийх зэрэгт бага цаг зарцуулдаг бол инбаунд маркетинг сонгох цаг ирснийг шинж мөн.

Мэдээллийн эрин зууны интернэт, сошиал медиа, дижитал контент, ухаалаг утас гэх мэт дэвшлүүд нь маркетинг ба мэдээллийн технологийг салшгүй холбоотой болгож байгаа төдийгүй ажил үүрэг нь хөгжин өөрчлөгдсөөр. Энэ сэдвээр манай агентлагийн инбаунд маркетер Н.Билгүүний бичсэн Шинэ үеийн маркетингийн менежер гэж хэн бэ нийтлэлтэй танилцаарай.

5. Хэрэглэгчийн онлайн мэдээллийн сан байхгүй

Олон байгууллага онлайнаар маркетинг хийдэг ч хэрэглэгчдийн мэдээллийн сан үүсдэггүй. Customer Relationship Management (CRM) систем байхгүй тул excel юм уу цаасан дээр бүртгэл хийдэг. CRM системтэй байсан ч тэнд хэрэглэгчдийн бүртгэл, худалдан авалттай холбоотой мэдээлэл л байдаг.

Хэрэв танай компанид зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, үнэ цэнэтэй контентууд бий бол тэднийг түгээх идэвхжүүлэн маркетинг хийх төдийгүй ирээдүйд танай хэрэглэгч болж болох сэжмүүдийн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй. Цахим ном, гарын авлага, видео хичээл, темплэйт бүтээсэн бол контактын мэдээллийг авах байдлаар хэрэглэгчдийн сангаа бүрдүүлээрэй. Танай контентыг сонгож байгаа гэдэг нь танайх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох магадлал өндөр гэсэн үг. Эдгээр сэжмүүддээ дараа дараагийн үнэ цэнэтэй контентуудыг хүргэх байдлаар маркетинг хийх нь тогтвортой борлуулалтыг авчирна. 


Хөнгөлөлттэй бүртгүүлэх

2018 оны 11 сарын 16 - ны өдөр "Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим" - д зохион байгуулагдах "Маркетинг дата эринд" сэдвийн дор зохион байгуулагдах "Интернет маркетингийн конференци" - д доорх холбоосоор орон хөнгөлөлттэй бүртгүүлээрэй. 

 

 Late bird

Topics: Инбаунд маркетинг, Контент маркетинг, Уламжлалт маркетинг

Batzorig Begzsuren

Нийтэлсэн Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Бүртгүүлэх

БҮРТГҮҮЛЭХ

Бүртгэл дуусахад

  • өдөр

  • цаг

  • минут

  • секунд

Сүүлд нэмэгдсэн

Нийтлэлийн Сэдэвүүд