<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Munkhdelger

Munkhdelger

BZP Digital&Inbound агентлагийн маркетингийн технологич. Маркетингийн автоматжуулалт, технологийн сэдвээр нийтлэл бичдэг.

Нийтэлсэн: 2020-11-19, унших хугацаа: ~3 минут

Дийлэнх байгууллагуудад харилцагчдынхаа мэдээллийг эмх цэгцтэй, нэгдсэн бүтцэд оруулах, харилцааны түүх үүсгэх, түүнийгээ ашиглан маркетинг, борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг үр дүнтэй явуулах зэрэг асуудлууд ямагт тулгамддаг. Хэдийгээр дээрх асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь CRM (Cutomer Relationship Managemant) боловч өөрсдийн гэсэн CRM хэрэглэдэг байгууллагуудын олонх нь олон төрлийн сувгаас хандаж буй харилцагчдын бүртгэлийг үүсгэж, эмх цэгцтэй удирдах тал дээр багагүй саад бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Тухайлбал утсаар холбогдсон харилцагчдын бүртгэлийг гараар үүсгэдэг тохиолдолд цаг хугацаа их зарцуулах, давхцал үүсэх, бүртгэл үүсгэхээ мартах зэрэг асуудлууд хөвөрнө. Ийнхүү хэн?, хэнтэй?, хэзээ?, юун тухай? ярьсан бэ гэдэг асуулт оньсого болон үлддэг. Хэрэв танай байгууллага Hubspot CRM ашигладаг эсвэл ашиглахаар төлөвлөж буй бол дуудлагын тэмдэглэлийг хэрхэн эмх цэгцтэй хөтлөх талаар энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай.

Hubspot CRM-д аливаа contact, company болон deal-тэй холбоотой дуудлага бүрийг бүртгэж, холбогдох тэмдэглэгээнүүдийг хийх боломжтой байдаг. Үүний тулд "Log" (1) цэсний Log a call" (2) болон "Calls" (3) цэсний "Log Call" (4) товчийг дарна. 

log_call

Ингэснээр дуудлага бүртгэх цонх нээгдэх ба энд та холбогдох тэмдэглэгээнүүдийг хийх боломжтой. Тухайлбал:

 

1. Дуудлагад хамаарах контактыг сонгох

Таны дуудлага зөвхөн нэг гэлтгүй хэд хэдэн хүнтэй зэрэг ярьсан буюу олон харилцагчид хамаарах дуудлага байж болно. Энэ тохиолдолд та тухайн дуудлагад хамаарах контакт бүрийг сонгох хэрэгтэй.

log_call_contact

 

2. Дуудлагын төлөвийг тэмдэглэх

Таныг дуудлага хийх үед тухайн харилцагч утсаа аваагүй эсвэл холбогдох боломжгүй байж болно. Амжилттай дуудлага хийсэн эсэх, залгах үед харилцагчийн утас завгүй байсан гэх мэт төлөвийн тэмдэглэгээг сонгож өгөх хэрэгтэй.

log_call_call_outcome

 

3. Дуудлагын төрлийг тэмдэглэх

Байгууллагууд харилцагчидтайгаа олон зорилго, шалтгаанаар төрөл бүрийн ангилалд хамаарах дуудлага хийдэг. Дуудлага бүрийн төрлийг тэмдэглэж үлдээснээр тус дуудлага ямар зорилготой байсныг тодорхойлох, эргээд нийт дуудлагын төрөл, ангилалд дүн шинжилгээ хийхэд хялбар болно. Энэхүү ангиллыг Free Hubspot CRM дээр үүсгэх боломжгүй бөгөөд default буюу үндсэн ангиллаараа харагддаг. Хэрэв та Sales Hub Professional багцыг ашигадаг бол "Settings>Sales>Call & Meeting types" цэсрүү нэвтэрч дуудлагын төрлөө тохируулах боломжтой.

log_call_type

 

4. Дуудлагын тайлбар, тэмдэглэл үлдээх

Энэ хэсэг бол зайлшгүй тэмдэглэл үлдээх шаардлагатай хэсэг. Та супер ой санамжтай л биш бол нэг жил, нэг сар тэр бүү хэл нэг өдрийн өмнө харилцагчтай хийсэн дуудлагаар яг юун тухай ярилцсан, ярианы агуулгад ямар онцлох зүйл байсан зэргийг тэр бүр санах боломжгүй. Та тэмдэглэж үлдээсэн ярианы агуулгаа сэргээн санаснаар дараагийн удаа тухайн харилцагчтай илүү үр өгөөжтэй харилцаа үүсгэж чадна. Дуудлагын тэмдэглэл дундаа та зураг, линк, файл зэргийг хавсаргах боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд багийн гишүүнээ меншион хийж харуулах боломжтой. 

log_call_text

 

5. Холбоотой контакт, байгууллага болон хэлцэл сонгох

Та доорх зургаас манай Сошиал медиа маркетинг сургалтад бүртгүүлсэн харилцагчтай үүсгэсэн ярианы тэмдэглэлийг хийхдээ хэрхэн хамааралтай бичилтүүдийг сонгосон байгааг харж болно. Энэ дуудлага нь тодорхой байгууллагын, тодорхой ажилтны, тодорхой хэлцэлтэй холбоотой дуудлага тул тус бүрийг сонгож дундын тэмдэглэл үүсгэх нь зүйтэй. Ингэснээр дуудлагын тэмдэглэл гурван өөр газар зэрэг бичигдэх болно. 

log_call_association

 

6. Дуудлагын дараах даалгавар үүсгэх

Тухайн дуудлагатай холбоотой дараагийн ажлаа өөртөө даалгавар болгон үүсгэснээр та товлосон цагтаа, товлосон ажлаа марталгүй хийж дуусгах боломжтой. Тухайлбал өнөөдөр утсаар ярьсан харилцагчтай 3 өдрийн дараа дахин утсаар холбогдох, эсвэл 7 өдрийн дараа и-мэйл илгээх, магадгүй харилцагч утсаа аваагүй тохиолдолд маргааш дахин залгах зэрэг дуудлагын дараах даалгаврыг үүсгэх хэрэгтэй.log_call_follow_up

 

7. Гар утсаа ашиглан дуудлагын тэмдэглэл үлдээх

Мөн та өөрийн ухаалаг гар утсандаа Hubspot mobile app татаж суулгаснаар тухайн аппликэйшнээр дамжин дуудлага хийх, дуудлагын тэмдэглэлээ шууд утсан дээрээ үлдээх боломжтой. Ингэхдээ дараах тохиргоог хийх шаардлагатай:

1. More > Settings > Calling > Caller ID > On

Танд гаднаас дуудлага орж ирэх үед тухайн утасны дугаараар Hubspot-н контакт дундаас хайлт хийж тодорхойлно.

2. More > Settings > Calling > Post call logging > On

Дуудлага хийсний дараа утасны дэлгэцэн дээр автоматаар тэмдэглэл хийх цонх нээгдэнэ.

log_call_phone

 

Дээрх зааврын дагуу дуудлагын тэмдэглэлээ тогтмол үлдээж хэвшвэл харилцагчидтайгаа үүсгэж буй харилцааны үр өгөөж тань нэг шатаар ахих болно.

Та бүх дуудлагаа заавал гараар тэмдэглэж, контактаа гараар үүсгэх шаардлагагүй. Тухайлбал бид  Callpro компаний байгууллагын дуудлага зохицуулах үйлчилгээг авдаг байгууллагуудад зориулсан Hubspot CRM интеграци болон Android утасны дуудлага, мессежийг бүртгэх интеграцийн шийдлийг ашиглан автоматаар дуудлагын тэмдэглэлийг үлдээх, даалгавар үүсгэх, тухайн дугаараар контакт үүсгэх, ярианы бичлэгээ тэмдэглэл хэсэгт үлдээх зэрэг нэмэлт хөгжүүлэлтийг хийдэг.

Хэн?, хэнтэй?, хэзээ?, юун тухай? ярьсан бэ? Одоо энэ асуулт таны хувьд оньсого биш болсон гэдэгт итгэлтэй байна.

 

 

Хэрхэн HubSpot CRM программыг борлуулалт, үйлчилгээнийхээ процесст нэвтрүүлэн ашиглах вэ?

Аливаа мэдээллийн системийг бизнесийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд технологийн шийдлээс гадна одоо ашиглаж буй шийдлүүд болон сувгуудтай холболт интеграц хийх, өөрийн нөхцөл байдал, үйл ажиллагааны онцлогт тохируулах, багтаа өдөр тутмын хэрэглээнд сургах зэргийг цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Бид өөрийн агентлагийн HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээгээ Монголын 20 гаруй байгууллагуудад хүргээд байна. Та доорх холбоосыг дарж дэлгэрэнгүй танилцуулга, үнийн мэдээлэл авах хүсэлт гаргах боломжтой. Баярлалаа.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: CRM, HubSpot, Маркетингийн автоматжуулалт, Суралцах, Хиймэл оюун, Technology, HowTo

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд