<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2020-09-21, унших хугацаа: ~4 минут

CRM систем нь харилцагчидтайгаа үүсгэх аливаа харилцааг оновчтой удирдахад туслах зорилготой. И-мэйл нь аливаа байгууллагын хувьд харилцааны гол сувгуудын нэг тул интеграц хийн холбох шаардлагатай. 

 

Яагаад и-мэйлээ CRM системтэй холбох хэрэгтэй вэ?

Та өөрийн и-мэйлийг HubSpot CRM программтай холбож ашиглах нь дараах ач холбогдолтой:

  • Харилцагчид илгээж буй и-мэйлийг тухайг харилцагчийн таймлайн дээр автоматаар бүртгэх;
  • Дээрх байдлаар илгээсэн и-мэйлийн хариуг автоматаар бүртгэх;
  • CRM систем дээр харилцагчийн мэдээллийн хэсгээс и-мэйл илгээх (и-мэйлийн програм руу шилжилгүйгээр);
  • CRM дээрээс илгээсэн ч и-мэйлийн програм дээр автоматаар бүртгэгдэх тул хаанаас ч илгээсэн ижил үр дүнд хүрнэ;
  • И-мэйлийг тухайн мөчид бус тодорхой цагийн хуваарьт оруулан илгээх;
  • И-мэйлийн програм дээрээс тухайн хэрэглэгчийн CRM дээрх мэдээлэлд хандах, удирдах;
  • Илгээсэн и-мэйлийг харилцагч хэзээ, хэд нээж үзсэнийг тандах;
  • Дахин, дахин илгээдэг и-мэйлүүдийг загвар темплэйтүүдэд оруулан CRM болон и-мэйлийн программ аль алинаас нь дуудаж ашиглах.

Энэ интеграцыг хийснээр CRM систем и-мэйлийн программыг орлохгүй. И-мэйлийн программ дээр и-мэйлийн бүхий л харилцаагаа удирдах бол CRM систем нь тухайн харилцагчтай хийх уулзалт, дуудлага, чат, и-мэйл, хэлцэл, санал гомдол зэрэг бүхий л харилцаагаа удирдана.

Практикт хэд хэдэн и-мэйлийн шийдлийг түгээмэл ашигладаг ба холбох процесс нь ялгаатай. HubSpot CRM системийг дараах шийдлүүдтэй холбож болно. Google болон Office 365 нь үүлэн технологи тул холбоход хялбар, бүрэн дүүрэн холбогдож ажиллана.

  1. Google Gmail/GSuite. Хялбар.
  2. Microsoft Office 365. Хялбар.
  3. IMAP/SMTP. Сервер, портын тохиргоо хийх шаардлагатай. Outlook программд нэмэлт add-in суулгаснаар холболт хийнэ. Webmail дээр холболт хийх боломжгүй тул Outlook ашиглах шаардлагатай.
Microsoft Exchange ашигладаг бол миний 99091623 дугаар эсвэл batzorig@bzp.mn хаягаар хандана уу. Бид HubSpot компанид хандан бета холболт хийж өгөх боломжтой.

Хэрэв та POP сервер ашигладаг бол CRM дээрээс и-мэйл илгээх холболт хийх боломжгүй. И-мэйлийг серверээс тухайн компьютерт татаж авах байдлаар ажилладаг тул олон программ зэрэг холбогдон ажиллах боломжгүй байдаг. Харин Outlook программ дээрээ нэмэлт add-in суулгаснаар илгээж буй и-мэйлүүдээ CRM системд автоматаар бүртгэх боломжтой. 

 

И-мэйлээ HubSpot руу холбох

HubSpot портал дотор settings тохиргооны хуудсыг нээнэ. Зүүн гар талын цэсүүдээс Integrations > Email integrations сонголтыг хийнэ.

И-мэйлийн холболтын эхлүүлэх

Connect an inbox товчийг дарснаар и-мэйлийнхээ шийдлийг сонгоно. Exchange сонголт харагдахгүй бол дээр дурдсанчлан бидэнд хандана уу. IMAP/SMTP ашигладаг бол Other mail account сонголтыг хийнэ.

whichemail

Аль ч сонголтын үед Turn on inbox automation сонголтыг хийснээр и-мэйлийн гарын үсгийн мэдээллээс хэрэглэгчийг өгөгдлийг автоматаар цуглуулах боломжтой.

turn on auto

 

1. Gmail/GSuite холбох

Connect your Google account to HubSpot CRM цонхыг Continue дарж үргэлжлүүлнэ.

Choose an account цонхноос холбох гэж буй Google дансаа сонгоно.

HubSpot wants to access your Google Account цонхонд Allow товчийг дарж холболт хийх зөвшөөрлийг өгснөөр холболт амжилттай хийгдэж дуусах ба и-мэйлийн холболт Enabled гэж харагдана.

Download Extension товчийг дарж Gmail рүү HubSpot холбох процессыг эхлүүлж болох ба үе шатуудыг дараагийн нийтлэлд танилцуулъя.

 

2. Office 365 холбох

Office 365 сонголтыг хийснээр холболтыг эхлүүлнэ. Өөрийн Office 365 и-мэйл хаягийг оруулах ба Let this app access your info? цонхонд Yes товчийг дарснаар шаардлагатай эрхүүдийг өгөх сонголтыг хийснээр холболтыг баталгаажуулна.

 

3. IMAP/SMTP холбох

IMAP/SMTP ашигладаг и-мэйл хаягийг холбоход сервер ба портуудын хаягийн мэдээлэл хэрэгтэй болно. Админ энэ тохиргоог Advanced options/Add IMAP settings цэсээр хандан өөрийн домэйн нэр, IMAP сервер ба порт, SMTP сервер ба портын хаягуудыг нууцлалгүй протокол ашиглах эсэх тохиргооны хамтаар оруулж хадгална.

Серверийн хаяг байгууллага бүрийн хувьд өөр бөгөөд портын дугаарууд доорх жишээнд харуулснаас ялгаатай байж болохыг анхаарна уу.

IMAP/SMTP холбох

Хэрэв та Outlook ашигладаг бол Account settings цэсээс эдгээр мэдээллийг олж харах боломжтой. Чадаагүй бол өөрийн админд хандана уу. 

Тухайн хэрэглэгч өөрийн холболтыг хийхдээ Other mail account сонголтыг хийнэ. Админ дээрх тохиргоог оруулсан тохиолдолд өөрийн и-мэйл хаяг болон нууц үгээ оруулан холболт хийнэ. Амжилттай тохиолдолд Enabled төлөвт орно.

 

HubSpot дээр Signature оруулах

HubSpot дээр и-мэйлийн гарын үсэг буюу signature оруулахад танд html хувилбар шаардлагатай.

Settings > Basic Info цэсийг сонгоно. Edit signature товчийг дарснаар Signature тохируулах цонхыг нээнэ. 

HubSpot дээр Signature оруулах

HTML сонголтыг хийгээд Signature цонхонд өөрийн гарын үсгийн html кодыг буулгахад Preview хэсэгт бодит дүрслэлээр харагдана. Save товчийг дарж хадгална.

email signature

Signature тохиргоог хийснээр CRM дээрээс и-мэйл илгээхэд таны гарын үсэг автоматаар доор нь байршина. И-мэйл илгээж буй доорх жишээг харна уу.

Хэрэв гарын үсгээ шинээр хийх бол HubSpot Email Signature Generator үнэгүй онлайн хэрэгслийг ашиглан загвар гаргах, гарын үсгээ болон html кодыг хуулж авах боломжтой.

 

HubSpot дээрээс и-мэйл илгээх

Дээрх холболтыг хийснээр HubSpot CRM программ дээрээс тухайн харилцагч руу и-мэйл шууд илгээх боломжтой. Илгээсэн и-мэйл таны Gmail, Outlook зэрэг и-мэйлийн программ дээр давхар хадгалагдана.

И-мэйл илгээхдээ тухайн контактын мэдээлэлтэй хуудсан дээрээс зүүн дээд буланд байрлах и-мэйл товчийг дарна. 

 email from crm

Send товчийг дарж и-мэйлийг илгээнэ. Харин Send Later товчийг дарснаар дараа илгээхээр хуваарьт оруулж болно.

email from crm-

Илгээсэн и-мэйл тухайн контактын таймлайн дээр хадгалагдана. И-мэйлийг хэзээ, хэд нээсэн, линк даралтын тоог мөн харах боломжтой. Харилцагчаас хариу ирсэн бол нэг дор хамт хураагдана. 

email reply

 

Дараагийн нийтлэлээр Gmail болон Outlook программ дотор HubSpot CRM программыг холбож суулгах талаар танилцуулъя.

 

Хэрхэн HubSpot CRM программыг борлуулалт, үйлчилгээнийхээ процесст нэвтрүүлэн ашиглах вэ?

Аливаа мэдээллийн системийг бизнесийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд технологийн шийдлээс гадна одоо ашиглаж буй шийдлүүд болон сувгуудтай холболт интеграц хийх, өөрийн нөхцөл байдал, үйл ажиллагааны онцлогт тохируулах, багтаа өдөр тутмын хэрэглээнд сургах зэргийг цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Бид өөрийн агентлагийн HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээгээ Монголын 20 гаруй байгууллагуудад хүргээд байна. Та доорх холбоосыг дарж дэлгэрэнгүй танилцуулга, үнийн мэдээлэл авах хүсэлт гаргах боломжтой. Баярлалаа.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдэв: CRM, HubSpot, Борлуулалт

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд