Аливаа бизнесийн оршин тогтнох үндэс суурь нь хэрэглэгч байдаг. CRM систем танд хэрэглэгчтэйгээ үүсгэх маркетинг, борлуулалт, үйлчилгээний бүхий л харилцаагаа удирдахад тусална.
BZP Digital&inbound нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний цогц платформ болох HubSpot компанийн алтан партнер агентлаг юм. CRM нэвтрүүлэх үйлчилгээ нь танай байгууллага HubSpot платформыг борлуулалт, харилцагчийн үйлчилгээний үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэх, өдөр тутмын бодит хэрэглээ болгоход зөвлөх үйлчилгээ, сургалтаар хангана.
Програм болон техник хангамжид өндөр хөрөнгө оруулалт хийлгүйгээр маркетинг, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаандаа үүлэн тооцооллын cloud програм нэвтрүүлснээр бизнесээ өсгөн хөгжүүлэх, ашиг орлогоо нэмэгдлүүлэх боломж мөн.
Хэрэглэгчтэй тодорхой хугацааны харилцаа үүсгэж хэлцэл хийн борлуулдаг, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарал сайтай бизнесүүдэд тохиромжтой: үл хөдлөх, санхүү, мэдээллийн технологи, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, бүх төрлийн мэргэжлийн, захиалгын, зуучлалын болон зөвлөх үйлчилгээ, B2B бизнесүүд.
Борлуулалтын ажилтнууд, менежерүүд, удирдлагууд, реалторууд, энтрепренерууд, зөвлөхүүд, мэргэжлийн үйлчилгээнийхэн, зуучлагчид, сургалтын менежер, түрээс, бүртгэл болон захиалгын ажилтнууд, маркетерууд, үйлчилгээний ажилтнууд, жижиг бизнес эрхлэгчид, ...
HubSpot Free CRM нь үүлэн технологийн үнэгүй шийдэл тул техник ба програм хангамжийн өндөр хөрөнгө оруулалтгүйгээр эхлэх боломж мөн. Үр өгөөжөө өсөхөд маркетинг, борлуулалт, үйлчилгээний боломжуудыг үе шаттайгаар нэмж ашиглах боломжтой.
Хэрэглэгчтэй үүсэх харилцаа, хэлцлээ хаанаас ч онлайнаар уян хатан удирдах, багаар ажиллах боломжтой. Интерфэйс энгийн, хэрэглэх, сурахад хялбар нь Монголын практикт шалгагдсан. Өөрчлөлт, хөгжүүлэлт байнга автоматаар хийгддэг.
Вэб сайт, сошиал медиа, сурталчилгаа, мессенжер, чатбот, утас, и-мэйл, хуанли гэх мэт 550+ гаруй шийдлүүдтэй шууд холбон ашиглах, өгөгдөл харилцан солилцох боломжтой. Өөрийн мэдээллийн системийг API ашиглан интеграц хийх боломжтой.
Байгууллагын утасны дуудлага зохицуулах үүлэн технологийн КоллПро шийдэлтэй холбогдон ажилладаг. Дотогш, гадагш дуудлагуудаас хэрэглэгч бүртгэн дуудлага хийсэн ажилтанд хариуцуулах ба дуудлагын өгөгдөл, бичлэгийг CRM системд хадгална.
Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол дараах мэдээллийг үлдээнэ үү.
Бид ажлын 1 хоногт багтан таны и-мэйл хаягаар илгээе. Баярлалаа.
Twin Tower 1 - 405, Seoul Street 101Мессенжерээр: