<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

ЯАГААД HUBSPOT FREE CRM ГЭЖ?

CRM систем нэвтрүүлснээр аливаа байгууллага борлуулалтын үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй хийдэг төдийгүй хэрэглэгчидтэйгээ урт хугацааны тогтвортой харилцааг бий болгож чаддаг. Ихэнх CRM системүүд маш өндөр техник хангамж, програм хангамж, систем интеграцлалын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал шаарддаг, суралцах болон хэрэглэхэд төвөгтэй зэрэг сул талуудтай байдаг. 

[fa icon="dollar"]

ПРОГРАМ ХАНГАМЖ ҮНЭГҮЙ

HubSpot CRM нь үүлэн тооцоололд суурилсан үнэгүй шийдэл тул техник болон програм хангамжийн хөрөнгө оруулалт, зардла шаардлагагүй.

[fa icon="thumbs-o-up"]

ЭНГИЙН АТЛАА ХҮЧИРХЭГ

Борлуулалтаа хаанаас онлайнаар удирдах, багийн харилцаа үүсгэх боломжтой.Хэрэглэгчийн интерфэйс тун энгийн, ойлгомжтой бөгөөд сурахад хялбар

[fa icon="gears"]

ИНТЕГРАЦИ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Вэбээс сэжим үүсгэх, өгөгдлийг экспорт хийх, маркетингийн (HubSpot)  болон и-мэйлийн (GMail, Outlook, MailChimp) шийдлүүдтэй интеграци хийх боломжтой. 

HUBSPOT FREE CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

[fa icon="users"]

Хэрэглэгчдийн мэдээллийн сан үүсгэх

Хэрэглэгчдийн мэдээллийн санг үүсгэхдээ өмнөх хэрэглэгчдийн мэдээллийн цэгцлэн HubSpot CRM руу хөрвүүлэн оруулснаар мэдээллийн сан үүсдэг. Албаны и-мэйл хаягтай хэрэглэгчдэд компаний мэдээлэл автоматаар үүсэх ч боломжтой. HubSpot Marketing Free програмтай хослуулан ашигласнаар вэбээс сэжим үүсгэх боломжтой.

Hubspot CRM-ын мэдээллийн сан тун энгийн бөгөөд контакт, компани, хэлцэл гэсэн үндсэн 3 дэд сангууд дээр суурилдаг. Өөрийн байгууллагад шаардлагатай төрөл бүрийн талбаруудыг үүсгэхэд бид тусалснаар хэрэгтэй бүх л мэдээллийг хадгалах боломжтой. 

HubSpot CRM нь сошиал медиа платформуудын timeline, mention зэрэг уян хатан боломжуудыг агуулсан, үүлэн тооцоололд суурилсан тул багаар өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгодог.

[fa icon="tasks"]

Борлуулалт, үйлчилгээнд нэвтрүүлэх

Борлуулалтын хэлцлүүдийн үе шатуудыг өөрийн компанидаа тохируулан өөрчилснөөр өөрийн бизнесийн онцлогийг тусгах боломжтой. Бид танай байгууллагын борлуулалтын процессыг CRM системд уялдуулан нэвтрүүлснээр борлуулалтын үе шатуудыг үр дүнтэй удирдах, шаардлагатай мэдээллүүдийг нийт борлуулалтын таамаглах том дүр зургаар харах, багаар хурдтай ажиллах боломжуудыг бий болгоно.

Үүрэг даалгаврын системийн хэрэглэснээр борлуулалт болон үйлчилгээний чухал ажлуудыг хянан удирдах боломжтой. И-мэйлийн интеграцлал (Outlook, Gmail) хийснээр хэрэглэгчид илгээсэн и-мэйлийг CRM-д бүртгэх,  нээсэн эсэхийг хянах, байнга илгээдэг и-мэйлийг загвар үүсгэх зэрэг боломжуудтай. 

[fa icon="book"]

CRM хэрэглэгчийн сургалт

Бид өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа HubSpot CRM хэрэглэдэг. Иймд танай баг CRM системийг бие даан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх, багаар хамтран ажиллах ур чадваруудыг дараахь сургалтуудаар хүргэнэ.

  • CRM үндсэн ажиллагаа;
  • CRM-н өдөр тутмын үйл ажиллагаа;
  • Ажлын байран дээрх сургалт, көүчинг.
[fa icon="cogs"]

Ямар байгууллагад тохиромжтой вэ? 

Борлуулалтын процесс урт, борлуулалтын дараахь үйлчилгээ шаардлагатай, дахин борлуулалтын боломж өндөр, нэгж борлуулалтын дүн өндөр бизнесүүдэд илүү тохиромжтой. 

Үл хөдлөх, боловсрол, мэдээллийн технологи, зөвлөх үйлчилгээ (менежмент, хууль, аудит, г.м.), банк санхүү, даатгал, мөн бүх төрлийн B2B бизнесүүд хэрэглэх боломжтой.

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM FREE
Үнэ (НӨАТ ороогүй):
₮990,000
Програм хангамж: ~ $0
(HubSpot CRM Free, HubSpot Sales Free)

ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Жижиг, дунд компаниуд.
 

НЭВТРҮҮЛЭХ ХУГАЦАА:

1 сар
 

ХИЙГДЭХ АЖЛУУД:

Байгууллагын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
Системийн болон хэрэглэгчийн тохиргоо
Өгөгдлийн сангийн талбарууд
CRM-д харилцагчдыг хөрвүүлэн оруулах (1 удаа)
И-мэйл интеграцчлал (Outlook эсвэл Gmail)
Chrome Add-on, iOS апп суулгах, тохируулах
Пайплайн үүсгэх
Хэлцлийн шатууд тодорхойлох
Харилцагч, компани, хэлцлийн харагдац үүсгэх
Ажлын урсгал тодорхойлох, нэвтрүүлэх
Тайланг үүсгэх (2 тайлан)
И-мэйл загвар хөгжүүлэх (2 загвар)
Танхимын сургалт - 4 цаг
Ажлын байрны сургалт, зүгшрүүлэлт - 4 цаг
Гарын авлага

CRM PRO
Үнэ (НӨАТ ороогүй):
₮1,990,000
Програм хангамж: Нэг борлуулагч сард $50
(HubSpot CRM Free, HubSpot Sales Pro)

ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Дунд, том компаниуд.
 

НЭВТРҮҮЛЭХ ХУГАЦАА:

2 сар
 

ХИЙГДЭХ АЖЛУУД:

Байгууллагын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
Системийн болон хэрэглэгчийн тохиргоо
Өгөгдлийн сангийн талбарууд
CRM-д харилцагчдыг хөрвүүлэн оруулах (1 удаа)
И-мэйл интеграцчлал (Outlook эсвэл Gmail)
Chrome Add-on, iOS апп суулгах, тохируулах
Пайплайн үүсгэх
Хэлцлийн шатууд тодорхойлох
Ажлын урсгал тодорхойлох, нэвтрүүлэх
Автоматаар хэлцэл үүсгэх, хуваарилах
Борлуулалтын ажилтанд автомат сануулга өгөх
Ажлын дараалал үүсгэх
Сураг гаргах
Бичиг баримтын удирдлага
Уулзалтууд
Вэб мессеж
Харилцагч, компани, хэлцлийн харагдац үүсгэх
Тайланг үүсгэх (4 тайлан)
И-мэйл загвар хөгжүүлэх (5 загвар)
Танхимын сургалт - 8 цаг
Ажлын байрны сургалт, зүгшрүүлэлт - 8 цаг
Гарын авлага

HUBSPOT CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ТОВЛОХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?

Та өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё. Баярлалаа.

[fa icon="home"] МАНАЙ ХАЯГ:

Таван Богд Плаза, 108 тоот. Улаанбаатар, Монгол улс

[fa icon="phone"] УТАС:

+976-99091623

[fa icon="envelope"] И-МЭЙЛ:

info@bzp.mn