<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

ХАРИЛЦАГЧ: МОНГОЛЫН СҮМО БӨХИЙН ХОЛБОО

Монголын Сүмо Бөхийн Холбоо

Монголын Сүмо Бөхийн Холбоо 2016 оны 7-р сарын 30-аас 31-ний өдрүүдэд ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулсан. Энэ өдрүүдэд зөвхөн ДАШТ төдийгүй Ази тивийн АШТ, Залуучуудын ДАШТ нийт 3 тэмцээн давхар зохион байгуулагдсанаар онцлогтой байлаа.

Мэргэжлийн сүмогийн их аваргууд нь гаргасан амжилтуудаараа түүхэнд бичигдэх болсон Монголын сүмо сонирхогчдын хувьд мэргэжлийн сүмо тогтмол үздэг нэгэн спорт аль хэдийн болсон. Харин хэд хэдэн дэлхийн аваргуудыг төрүүлсэн сонирхогчдын сүмогийн талаар илүү ихийг таниулснаар Монголынхоо баг тамирчдыг уухайлах дэмжих сүмогийн үнэнч фэнүүдээр Буянт-Ухаа спорт цогцолборыг дүүргэх нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын түвшинд зохион байгуулахад тун чухал.

Сонирхогчдын Сүмогийн ДАШТ 2016 оны 7-р сарын 30, 31-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт

ЯМАР ҮР ДҮНД ХҮРСЭН БЭ?

БИД 3 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД...

 

Бид 3 долоо хоногийн хугацаанд...

НИЙТ 41 КОНТЕНТ БҮТЭЭЖ...
 

Нийт 41 контент бүтээж...

1.9 САЯ ХҮНД ХҮРГЭСНЭЭР...
 

1.9 сая хүнд хүргэснээр...

158,000 ЛАЙК, ШЭЙР, КОММЕНТ, ДАРАЛТ.

 

158,000 лайк, шэйр, коммент, даралт.

НИЙТ ВИДЕО ҮЗЭЛТ: 350,000
 

Нийт видео үзэлт: 350,000

ХУУДАСНЫ ЛАЙКЫН ӨСӨЛТ: 10,000
 

Хуудасны лайкын өсөлт: 10,000

НИЙТ 4,700 БИЛЕТ БҮГД БОРЛУУЛАГДСАН.
 

Нийт 4,700 билет бүгд борлуулагдсан.

БИЛЕТИЙН НИЙТ БОРЛУУЛАЛТ: 90 САЯ.
 

Билетийн нийт борлуулалт: 90 сая.

Ө.Төгөлдөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Монголын Сүмо Бөхийн Холбоо

Ө.Төгөлдөр, Ерөнхий нарийн бичгийн дарга
[fa icon="quote-left"] [fa icon="quote-right"]

Монголд зохион байгуулагдаж буй олон улсын спортын уралдаан тэмцээнүүдэд үлгэр жишээ болохуйц түвшинд сошиал медиа маркетинг хийснээр бид фэнүүддээ хүрч чадсан. Буянт-Ухаа спортын ордныг дүүргэнэ гэдэгт надаас өөр 100% итгэх хүн байгаагүй. Фэйсбүүкээр маркетинг хийснээр ордон хоёр өдөр дүүрэн үзэгчтэй байсан.

КЭЙС: СҮМО БӨХИЙН ДАШТ

 
Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажиллахдаа сүмогийн сонирхолтой контентуудыг хөгжүүлэн фэнүүдийг олж татсан. Сүмо бөхийн видео контентуудыг бүтээн фэнүүдэд хүргэсэн төдийгүй үзсэн хүмүүсээр зорилтот бүлгүүдийг үүсгэж тэднийг чиглүүлэн ДАШТ болох тухай мэдээллийг хүргэн ажилласан.
 
Үр дүн: нийт билет борлуулагдсанаар спортын ордонг доргитол нь уухайлан дэмжих сүмогийн фэнүүдээр дүүргэж чадсан.
 
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.
  • Бид 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийн сошиал медиа маркетинг хариуцан ажилласан.

КОНТЕНТООР ФЭНҮҮДИЙГ ТАТАХ

Бид Сүмо бөхийн ДАШТ болох гэж байна гэсэн зар сурталчилгаагаар хязгаарлаагүй. Юун түрүүн сүмо сонирхогчдыг татах контентуудыг хөгжүүлэн төрөл бүрийн бөх, бокс, тулааны урлаг сонирхдог хүмүүст түгээсэн.

Гол зорилго нь сүмо сонирхогчдыг олж тодорхойлон зорилтот бүлгүүдийг үүсгэх, сүмогийн сонирхолтой контент үзүүлэнгээ дэлхийн аварга болох гэж байгаа шүү гэсэн зарыг хүргэх бас тэднээр хуудсаа лайк даруулах байсан.

Контентын жишээнүүд: Сүмогийн Дэлхийн Аварга У.Бямбажавын тухай 5 баримт, Сүмогийн ДАШТ үзэх 5 шалтгаанХамгийн анх цол авсан Монгол сүмо бөхчүүд, Ёкозүнагийн дэвжээнд гарах ёслол, Сүмогийн хамгийн олон түрүүлсэн аваргууд, Сүмогийн ДАШТ-ий тухай таны мэдэхгүй 9 баримт.

Бид мөн хөдөлгөөнт GIF зураг ашиглан Таны хамгийн их хүндэлдэг Ёкозүна хэн вэ?, Prado машин тааруулаад screen shot хийдэг уралдаан зэрэг энгийн мөртлөө олон хүнд бага зардлаар хүрэх аргуудыг амжилттай хэрэглэсэн.

ВИДЕО ҮЗЭГЧДЭЭР ЗОРИЛТОТ БҮЛЭГ ҮҮСГЭХ

Бид Фэйсбүүк дээр 2016 оны хавраас шинээр бий болсон видео үзэлтээр дахин чиглүүлэх аргыг энд ашигласан. Хэрхэн гэдгийг  Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн  дахин чиглүүлэх вэ? нийтлэлээс уншаарай. 

Сүмогийн хувьд барилдаанууд хурдан болж өнгөрдөг. Энэ нь сошиал медиа дээр хүмүүс богино видео л үздэгтэй ихэд таарч байсан. Иймд бид сонирхолтой барилдаанууд, түүхэн барилдаануудын видео найруулгууд бүтээж хүмүүст хүргэсэн ба уг видеонуудын үзэгчдээр зорилтот бүлгүүд үүсгэсэн. Мөн тухайн үед Харүмафүжи их аварга Нагоя башёд урамтай барилдан түрүүлсэн ба бид сүүлийн өдрүүдийн барилдаануудыг видео мэдээ болгон оруулж хүргэж байсан. 

Үр дүнд нь бид 100,000 шахам сүмо сонирхогчдын зорилтот бүлгийг бий болгож чадсан ба бусад контентууд, зар сурталчилгаануудыг тэднийг чиглүүлэн хүргэх боломжтой болсон.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ АВАХ

Та манай сошиал медиа маркeтингийн зөвлөх үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.

Танай байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсны дараагаар бид зөвлөх үйлчилгээний санал боловсруулан өгөх болно. Баярлалаа.