Бид 2016 оны 12-р сараас эхлэн Номин Констракшн Девелопмент Группийн River Garden, Time Square, Garden City төслүүдэд инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалтын үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.
Номин Констракшн Девелопмент Групп нь Монгол улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоны гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдлүүдийг санал болгодог.
“Ногоон Барилга” буюу хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, цахилгаан эрчим хүч хэмнэлттэй, экологид ээлтэй барилга байгууламж барих чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэн ажилладгаараа онцлог.
Орон сууцны иж бүрэн цогцолбор болох "Өнөр" хотхон, “Өнөр Эрдэнэт” хотхон, "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 2017 оноос "Гарден Сити" хотхоны төслийг эхлүүлэн амжилттай ажиллаж байна.
[fa icon="quote-left"] [fa icon="quote-right"]Инбаундыг нэвтрүүлснээр бид маркетингийнхаа үр өгөөжийг илүү бодитой хэмжих, шинжлэн дүгнэх болсон.
Бид контентууд бүтээн сошиал медиа, вэб, блог, Google, и-мэйл гэх мэт онлайн сувгуудаар хүргэснээр худалдан авагчдын анхаарлыг нь татаж хотхонуудынхаа өвөрмөц болон давуу талуудыг таниулж байна.
Үр дүнд нь илүү олон, чанартай сэжмүүдийг борлуулалтын багтаа өгч байна.
Өдөр тутмын дижитал маркетингийн ажлуудыг HubSpot програм хангамжийг нэвтрүүлэн автоматжуулж чадсан.
[fa icon="quote-left"] [fa icon="quote-right"]HubSpot CRM нь манай борлуулалтын багийн өдөр тутмын ажлын нэгэн салшгүй багаж хэрэгсэл болж чадсан.
Боломжит худалдан авагчийн төрөл бүрийн мэдээлэл, уулзалт, утсаар ярьсан тэмдэглэл, и-мэйл, темплэйт, бичиг баримт, хуанли, хийх ажлууд, хэлцлийн явц гээд амжилттай борлуулахад хэрэг болох олон зүйл энд бий.
Багийнхаа борлуулалтын бодит явцыг хяналтын самбараасаа шууд харж чаддаг нь бидний нэг давуу тал.
Хамгийн гол нь өдөр бүр борлуулалтын шинэ, шинэ сэжмүүдийг бид эндээс олж авдаг.
Нийтлэл, видео, постер, инфографик, хөдөлгөөнт зураг, цахим ном, танилцуулга, 360, Live нэвтрүүлэг зэрэг төрөл бүрийн дижитал контентуудыг персона бүрийнхээ худалдан авалтын замналд зориулан бүтээсэн.
Вэб, блог, баннер, газардах хуудас, сошиал медиа, хайлтын систем, и-мэйл гээд бүхий л онлайн маркетингийн сувгуудаар эдгээр контентуудыг зорилтот сегментийн хэрэглэгчдэд хүргэсэн.
Маркетингийн автоматжуулалтын тэргүүлэх шийдэл болох HubSpot Professional програм хангамжийг нэвтрүүлсэн. Харилцагчийн менежментийн HubSpot CRM Free, HubSpot Sales Professional, Google GSuite шийдлүүдээр борлуулалтын процессыг автоматжуулсан.
Эдгээр програм хангамжууд нь хоорондоо төдийгүй Facebook, Linkedin, Twitter, Google Analytics зэрэг бусад шийдлүүдтэй харилцан интеграцитай ажилладаг.
Дижитал маркетингийн бүхий сувгуудыг HubSpot ашиглан цогцоор нь удирдах нь эдгээр сувгуудын харилцан уялдаа, нэгдмэл байдлын хангахад чухал үүрэгтэй.
Вэб, блог, баннер, газардах хуудас, сошиал медиа, сошиал болон онлайн зар сурталчилгаа, дахин чиглүүлэлт, мониторинг, хайлтын системийн оновчлол, аналитик, контент, контакт, сегментчилэл, и-мэйл, персона гээд бүхий л багаж хэрэгслүүдийг цогцоор удирдах боломжтой.
Өндөр зэрэглэлийн орон сууцны хотхонуудын төслийн хувьд зорилтот сегментийн хэрэглэгчдийг олж чиглүүлэх нь сурталчилгааны үр өгөөжийг өсгөх, зардлыг хэмнэнэ.
Facebook, Google, HubSpot платформуудыг харилцан интеграцчилан төрөл бүрийн харилцан ялгаатай зорилтот бүлгүүдийг олж тодорхойлон чиглүүлсэн зар сурталчилгаа хийснээр маркетингийн контентууд болон бүтээгдэхүүний мэдээллийг оновчтой бүлгүүдэд хүргэдэг.
Боломжит худалдан авагчийг олж тогтоох, худалдан авалтад чиглүүлсэн маркетинг буюу сэжмийн арчилгаа хийх, арчлагдсан сэжмүүдийг тухай бүрт нь борлуулалтад өгөгдлийн хамтаар шилжүүлэх процессыг автоматжуулсан.
Борлуулалтын болон маркетингийн багууд нэгэн CRM дээр суурилан ажилласнаар маркетингийн контент, сурталчилгаа, суваг, кампанит ажлуудын үр өгөөжийг борлуулалтад суурилан үнэлж байна.
HubSpot академийн сертификаттай онлайн сургалтуудтай хосолсон долоо хоног бүрийн маркетинг, борлуулалтын танхимын болон практик сургалтууд нь инбаундын нэвтрүүлэлтийн амжилтын нэгэн гол түлхүүр нь байсан.
Нэг жилийн хугацаанд төсөлд хамрагдсан ажилтан бүр 2-3 сертификатын эзэн болсон төдийгүй өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу програм хангамжуудыг өдөр тутмынхаа ажилдаа үр бүтээмжтэй хэрэглэхэд суралцсан.
Та манай инбаунд маркeтингийн багцуудтай дэлгэрэнгүй танилцах, үнийн санал авах хүсэлтэй бол дараах холбоосоор зочлоорой. Бид байгууллагуудын хэрэгцээ, шаардлагын ялгаатай байдалд нийцүүлэн FREE, GROWTH, BASIC, PRO гэсэн ялгаатай багцуудыг санал болгож байна.
Хэрэв та борлуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгаа бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцана уу. Баярлалаа.