fbpx
Skip links

И-мэйл маркетингдаа анализ хийх нь яагаад чухал вэ?

И мэйл маркетинг анализ хийх

Хуваалцах

Манай улсад и-мэйл маркетингийн үйлчилгээг масс-руу түгээх эсвэл олон контакт л байвал хамаагүй гэж ойлгодог. Энэ нь и-мэйл маркетингийн үнэ цэнийг алдагдуулж спам маркетинг ч гэж нэрийдэхэд хүргээд байна.

Тэгвэл хаа хамаагүй явуулсан и-мэйлдээ ер нь дүн шинжилгээ хийж байна уу? Илгээсэн и-мэйлийг чинь хэдэн хувь нь нээж харж байна? Хэдэн хувь нь холбоосоор дамжин вэб сайтруу нь хандаж борлуулалтын сэжим үүсгэж байна. Энэ бүхэн танай байгууллагын маркетингийн зардлыг хянаж хэр үр дүнтэй байна гэдгийг мэдэх чухал үзүүлэлтүүд юм.

Тэгвэл бид энэ удаад и-мэйл маркетингдаа хэрхэн дүн шинжилгээ хийх, яагаад хийх нь чухал, хэрэглэгчийн датанд суурилж хэрхэн борлуулалтаа тасралтгүй өсгөх, хуучин итгэлтэй хэрэглэгчээ хэрхэн арчлах гэх мэт сэдвийн талаар хүргэж байна.

1. И-мэйл маркетингдаа анализ хийх нь яагаад чухал вэ?

Товчхон тайлбарлавал и-мэйл маркетингийн үр дүнг хэмжиж болохуйц байдаг нь гол  давуу тал болдог. Өөрөөр хэлбэл яг одоо танай кампанит ажил ямар үе шаттай явж, аль хэсэг нь хамгийн үр дүнтэй байгаа, мөн хүмүүс ямар и-мэйлд илүү хариу үйлдэл үзүүлж буй зэргийг хялбараар хянах боломжтой. Мөн и-мэйл маркетинг танай байгууллагын итгэлтэй хэрэглэгчдийг цаг ямагт арчилж, урт хугацаанд худалдан авах явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь танай борлуулалт тасалдалгүй үргэлжлэх боломжийг олгох давуу талтай.

ХОЛБООТОЙ: HubSpot CRM системийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ?

2. Хэрхэн анализ хийх вэ?

И-мэйл маркетингдаа хэд хэдэн төрлийн хэмжүүр ашиглан анализ хийх боломжтой. Мөн и-мэйл илгээх бүрт хэд хэдэн өөр хэмжүүрүүд ч байдаг. Энэ үзүүлэлтүүд нь ихэвчлэн таны платформ дотор и-мэйл илгээсний дараагаар дэлгэрэнгүй харагддаг. Тэгвэл энэ талаар зураг хавсарган тайлбарлая.

Эхний хэмжүүрт /Open rate/ 141 хүнд и-мэйл илгээгдсэн тэдгээрийн 53,2% нь нээж үзсэн гэсэн үзүүлэлтүүд гарч ирж байна. Мөн доод талд нь “unique opens”75 гэж харагдаж байна. Энэ үзүүлэлт нь хэдэн хүн таны и-мэйлийг нээж харсныг илтгэнэ. Тэгвэл “total opens” 153 нь хэдэн удаа и-мэйлийг нээж харсан буюу давтамжийн тоог нь харуулж байна.

  • Click rate – илгээсэн и-мэйл дээрх холбоос буюу линкийг дарсан үзүүлэлтийг хувиар илэрхийлнэ. Unique clicks, total clicks нь и-мэйлээр хэдэн хувь нь дарж холбоосруу шилжиж орсон болон сайтад зочилсон гэх мэт нарийн тоонуудыг танд хэлж өгч чадна. Гар утаснаас хандсан нь 36% бол компьютероос хандсан 64% гэсэн үзүүлэлттэй байна. Мөн таны и-мэйл 141 хүнд амжилттай илгээгдсэн байгааг доорх цэс үзүүлж байна.
  • Bounces – цэс нь маш чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Энэ цэс нь 2 төрөл байдаг бөгөөд “хатуу, зөөлөн“ гэсэн нэршилтэй.
  • Soft bounce – нь тухайн хүлээн авагчийн и-мэйл болон бусад төрлийн асуудлаас болоод түр хугацаанд хүлээж авч чадаагүйг илтгэнэ. Гэхдээ энэ и-мэйл хүлээн авагчийн хаяг нь хүчинтэй бөгөөд асуудал арилмагц хүлээн авагчид и-мэйл нь илгээгдэнэ.
  • Hard bounce – нь хүчингүй буюу ашигладаггүй и-мэйл хаягууд багтана. Эдгээр листэнд орсон хаягууд нь таны илгээж буй и-мэйлийг хэзээ ч хүлээж авахгүй гэж хэлэхэд болно. Хэрвээ танай байгууллагад иймэрхүү хаягууд үүссэн бол тухайн хаягуудыг устгаж хэрэглэгчийн дата-гаа шинэчилж байх хэрэгтэй. Энэ үзүүлэлт өндөр байвал Internet service provider-ууд таныг спаммер гэж андуурах эрсдэл үүсдэгийг анхаарахад илүүдэхгүй болов уу.
  • Unsubscribes – шууд утгаараа танай байгууллагаас дахин и-мэйл хүлээж авахгүй болсон хэрэглэгчдийн хувийг харуулах юм. Энэ үзүүлэлтийг мөн шалгаснаар сар бүр жагсаалтаа шинэчилж шинэ боломжит хэрэглэгчийг татах дараагийн алхам аа хийх хэрэгтэйг сануулж байна.

ХОЛБООТОЙ: Дижитал маркетингт ямар үзүүлэлтийг хэмжих хэрэгтэй вэ?

3. ROI/Return on Investment/

Энэ нь таны имэйлийн кампанит ажилд оруулсан хөрөнгө оруулалтын нийт өгөөжийг илтгэнэ. Энгийн жишээ авч тайлбарлахыг хичээе.

ROI

Жишээ: Танай байгууллага и-мэйл маркетингийн кампанит ажилд 100$ зарцуулсан гэж тооцъё. Нэмэлт борлуулалтаар 1000$ олсон бол зардал -100$ хасаад= 900$ ашигтай байна. Үүнээс харвал та кампанит ажилд зарцуулсан 100$-с 900$-н ашиг оллоо.

4. Conversion rate

Энэ үзүүлэлт нь и-мэйл маркетингийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. И-мэйл маркетинг бизнестээ өргөн хэрэглэдэг гадны байгууллагууд кампанит ажилд зарцуулсан 1$-ийн зардлаасаа дунджаар 32$-ийн ашиг олж байна гэсэн статистик судалгаанууд ч цөөнгүй бий.

Тус үзүүлэлт нь таны илгээсэн и-мэйл доторх холбоос дээр дарж вэб сайтаар дамжин форм бөглөх, цахим ном татах эсвэл бүтээгдэхүүн худалдан авах гэх мэт хэрэглэгчээс хүсэж байсан үйлдлийг хэмжих чухал хэмжүүрт тооцогдоно.

Хэрхэн тооцох вэ?: Таны хүссэн үйлдлийг гүйцэтгэсэн 400 хүн ÷ 10,000 нийт и-мэйл илгээсэн * 100= 4% /conversion rate/

Товчхондоо хэрэглэгчдийг өөрсдийн хүссэн холбоос дээр даруулах, форм бөглүүлэх, худалдан авалтын замналд хөтлөх, дараа дараагийн алхам хийлгэх, вэб сайтаар дамжуулан борлуулалтын сэжим үүсгэх, хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулах, үнэнч хэрэглэгчдээ халамжлах, шинэ боломжит хэрэглэгчдийг татах гэх мэт үйлдэл нь и-мэйл маркетингийн гол зорилго юм.

ХОЛБООТОЙ: BZP зөвлөж буй бизнест хэрэгтэй 10 программ

Манай агентлагийн инбаунд маркетингийн үйлчилгээнд танай зорилтот хэрэглэгчийг тодорхойлон худалдан авалт хийх замд нь хөтлөх контентын төлөвлөлт хийн, дижитал контент бүтээн олон сувгаар цогц дижитал маркетинг хийх, боломжит худалдан авагчийн сэжмүүд үүсгэх, хэрэглэгчийн өгөгдөлд суурилсан маркетинг, хэрэглэгч төвтэй вэб, и-мэйл маркетинг, мессенжер, вэб чатын бот хөгжүүлэх зэрэг багтдаг.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.