<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">

“Conversion буюу бүртгэх процессийг тоолох шинжлэх” үүний тусламжтай танай вэб хуудас руу хүмүүс аль сувгаар дамжин орж ирэн цаашлаад аль аль хуудсууд руу шилжиж байгааг тодорхойлох ерөнхий дүр зургийг бий болгох боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл аль хуудсанд орж ирээд, ямар хуудас руу дамжсан тохиолдолд энийг бүртгэл гэж үзэх вэ гэдгийг тоолон энэхүү сурталчилгаа нь хэдий хэмжээний борлуулалт авчирж болохоор байгааг мэдэх боломжтой болдог байна. 

Бидний хэрэглэдэг хамгийн ойрын сошиал платформ болох фэйсбүүкийн бүртгэх процесс-ийг тоолох, шинжлэх пикселийн талаар түлхүү ярилцлаа.

Фэйсбүүкийн пиксель болон вэб сайтын хуудсандаа ашигласнаар бүртгэх процесс хаанаас үүсч байгааг мэдээд зогсохгүй фэйсбүүк сурталчилгааныхаа үр дүнгүүдийг харах боломжтой. Мөн пикселийн тусламжтай танай сурталчилгаан дээр дарж харсан хүмүүсийн дараагийн үйлдэлийг хянан урсгалыг хардаг. Цаашлаад энэхүү кодоор хүмүүс ямар мэдээлэл уншсан, юу илүү сонирхож байгааг тодорхойлон тэдэнд чиглэсэн санал тавих боломж бүрддэг. Тодруулбал тодорхой асуудал, хэрэгцээ шаардлага бий болон хайлт хийж яваа вэб сайтын зочиндоо тухайн асуудлыг нь шийдвэрлэх илүү өргөн хүрээг хамарсан саналыг тавих хүчтэй арга хэрэгсэл болж өгдөг.

Фэйсбүүк пикселийн нэмэлт үр ашиг:

Сурталчилгааны оновчлол: Фэйсбүүкийн пикселийг вэб сайт-ийн бүртгэх процесстой хослуулан хэрэглэх оновчлол бүхий сонголтыг хийвэл фэйсбүүк танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох илүү магадлалтай хүмүүст автоматаар сурталчилгааг харуулдаг.

Хэмжилт: Таны зар сурталчилгаандаа зарцуулсан өртөг болон түүнээс олсон үр өгөөжийг тооцон хэмждэг. Үүний тусламжтай та сурталчилгаа бүрийн нэг бүртгэл бүрд хэчнээнийг зарцуулж байгаагаа нарийн мэдэх боломжтой.

Бүртгэлийн хяналтын пиксель хэрэгслийг ашиглахдаа, JavaScript кодыг үүсгэн өөрийн вэб сайт дээрээ байршуулдаг. Энэхүү код нь 1х1 хэмжээтэй зурагтай адил маш бага хэмжээтэй бөгөөд вэб хуудсанд байршин хэн нэгэн орж сайтад орж ирэх болон үйлдэл хийх бүрд фэйсбүүкд мэдээлэлж байдаг. энэхүү пикселийг та хянахыг хүссэн аль ч хуудсандаа байршуулж болдог. 

 

Сэдвүүд: Дижитал маркетинг, Вэб маркетинг

Batzorig Begzsuren

Нийтлэсэн: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд