<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

Контент маркетинг зайлшгүй байх шаардлагатай үр дүнтэй маркетингийн нэг хэрэгсэл болсон гэдэгтээ ихэнх хүмүүс одоо санал нийлэх байх. Гэвч контент маркетинг хэрэгжүүлсэн бүр амжилттай ажиллаж чадахгүй байгаа учир нь юунд байдаг бол?
Контент маркетингаа үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсвэл дараах алхамуудыг анхаарч ажиллаарай. Байгууллагын давуу тал, хэрэглэгчдэд хүргэдэг үнэ цэнээ тодорхойлох хэрэгтэй. Танай байгууллага B2B, B2C аль ч байсан хүн хүнтэйгээ харилцан ойлголцдог тул ямар ч контент байсан хувь хүн рүү чиглүүлсэн формат хэлбэртэй байх хэрэгтэй болдог. Иймд танай хэрэглэгч ямар шаардлага тавьдаг, ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсдэг гээд тэдгээр асуудалд тулгуурлан шийдэл хэлбэрийн контент үр дүнтэй байгаа нь харагддаг. Контент маркетинг амжилттай хийх үндэс нь урт хугацааны контент төлөвлөгөө байдаг бөгөөд нийт контент маркетинг хэрэгжүүлж буй байгууллагуудын ердөө 30 гаруй хувь нь л урт хугацааны төлөвлөгөөтэй ажилладаг. Төлөвлөгөө нь танд ерөнхий хэрэглэгчийг татах стратеги дүр зургийг гаргаж өгдөг. Мөн хэрэглэгч бүр өөр зан төлөв, хэрэгцээ шаардлагатай байдаг тул контентийг зөвхөн нэг төрлийн форматтай хийх нь илүү үр дүнтэй байж болох боломжийг алдах талтай. Аливаа ажлын төгсгөлд мэдээж байнгын сайжруулалт, аналитик хийх хэрэгтэй болдог. Тодруулбал хэрэгжүүлэлтийн явцад гарсан нөхцөл байдал, шинжилгээгээс шалтгаалан контент маркетингийн төлөвлөгөөн дээрээ засвар, шинэчлэлт хийх ажиллахаа мартуузай. Илүү дэлгэрэнгүйг дараах подкастаас хүлээн авна уу.

Сэдвүүд: Контент маркетинг, BZPTIME

Uyanga Natsagdorj

Нийтлэсэн: Uyanga Natsagdorj

Н.Уянга - BZP Digital & Inbound компаний маркетер. Тэрээр IG LLC -д бизнес хөгжлийн албанд судалгааны мэргэжилтэнгээр ажиллаж байсан туршлагатай залуу маркетер, нийтлэлч юм.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн үйлчилгээ

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах