<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">

Маш үр дүнтэй боловч харьцангуй бага ашиглаж байгаа дижитал маркетингийн 5 боломжийн талаар ярилцлаа. 

  1. Дижитал маркетингийн програм хангамжууд өмнө нь харьцангуй үнэтэй байсан бол өнөө үед маш хямд, бараг үнэгүй шахам програмууд ч зах зээлд гарч ирлээ. Хэрэглэхэд бодитой үр дүнтэй, сурахад хялбар, үүлэн тооцоололд суурилсан буюу интернэтээр шууд ашиглах боломжтой.
  2. Сошиал медиад шууд нэвтрүүлэг хийх. Өмнө нь шууд нэвтрүүлэг хийхэд зөвхөн баталгаажсан хуудсуудаас хийх боломжтой байсан бол одоо ямар ч хуудсаас хийж болдог болсон. Тун удахгүй энгийн хүмүүс ашиглах боломжтой болно. Шууд дамжуулалтыг үр дүнтэй ашиглаж болох олон аргууд бий.
  3. Дахин чиглүүлэх маркетинг  хийх. Хэрэглэгчид вэб сайтын ямар мэдээ мэдээлэлтэй танилцан улмаар аль аль хуудсуудаар зочилсныг мэдэж бүртгэж болно. Энэхүү мэдээллийн тусламжтайгаар сонирхол хэрэгцээ шаардлага, зан төлвөөр бүлэглэн дараа дараагийн мэдээлэл, контент руу хүргэн борлуулалт руу чиглүүлэх боломжтой юм.
  4. Хүмүүс маркетингийн мэдээллийг авахыг өөрсдөө зөвшөөрөх хэлбэрээр борлуулалтын сэжмүүд бий болгох сурталчилгаа хийх. Улмаар борлуулалтын сэжмүүдэд сэжмийн арчилгаа хийснээр бодит борлуулалтад хүрэх боломж үүснэ.
  5. Өмнө нь маркетингийн автоматжуулалтын програм хангамжууд маш өндөр үнэтэй, зөвхөн цөөн тооны том корпорациуд ашиглах боломжтой байсан. Харин одоо үнэ нь хямдарсан, хэрэглэхэд хялбар болсон тул жижиг, дунд, том бүх төрлийн бизнесүүд ашиглах бүрэн боломжтой болсон. Мөн олон төрлийн програм хангамжуудыг хооронд нь интеграцчилан үр дүнтэй ашиглах боломжтой.

Дараах подкастаас илүү дэлгэрэнгүй танилцаарай.

Сэдвүүд: BZPTIME, Дижитал маркетинг

Batzorig Begzsuren

Нийтлэсэн: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд