<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

Саяханыг хүртэл компанийн вэб сайт нь зөвхөн танилцуулга төдий буюу бидний тухай, захирлын мэндчилгээ, үйл ажиллагаа, холбоо барих зэрэг тодорхой хэдхэн зүйлийг багтаасан нэгэн хэвийн бэлэгдлийн чанартай зүйл байсан төдийгүй вэб сайтаа хийлгэх гэж мэргэжлийн програмист хөлсөлдөг байлаа. Гэвч цаг үе өөрчлөгдөн дижитал маркетингийн чиг хандлага хүчээ авснаар компанийн вэб сайтын хэрэглээ ч мөн шинэ түвшинд гарч маркетингийн нэг чухал арга хэрэгсэл болж байна. Мэргэжлийн програмист ашиглан хийлгэсэн вэб сайт нь зарим зүйлээр хязгаарлагдмал байдаг. Тухайлбал маркетерүүдийн юу хүсч буйг вэб хөгжүүлэгчид ойлгож мэдэрч чадаагүйгээс үүдэн байгууллагын вэб сайт зарим талдаа дутмаг байгаа нь вэб сайтыг маркетингийн арга хэрэгсэл болгон ашиглахад хүндрэлтэй болгодог. Тиймээс энэ удаа компанийнхаа вэб сайтыг яагаад 15 сая хэрэглэгчтэй Wordpress АУС-ийг ашиглан хийх хэрэгтэйг тайлбарлая.

Хамгийн гол ялгарах нэг тал нь МАШ ХЯЛБАР. Суулгахад амархан, ашиглахад энгийн, өргөтгөхөд хялбар гэх мэт бүх талаар амар, хялбар, энгийн гэсэн үзүүлэлтээр Wordpress нь хүмүүсийн хэрэглээнд хамгийн ихээр таашаагдсан байдаг. Эдгээрээс гадна бусад давуу талуудыг дурдвал:

  • Үнэгүй программ

Өөрийн веб сайтаа байгуулахыг хүссэн хүн бүхэн wordpress.org сайтаар дамжин хамгийн сүүлийн үеийн хувилбарыг үнэ төлбөргүй татан авч хэрэглэж болно.

  • Байнгын шинэчлэлт

Wordpress программ нь хамгийн хурдан шинэчлэлтийг тогтмол хийдгээрээ бусад ижил төстэй програмуудаас ялгагддаг.

  • Нэмэлт програмууд суулгах

Веб сайтаа хөгжүүлэхэд шаардлагатай нэмэлт бүхий л төрлийн програм, плаг-инуудыг суулгах боломжтой. Жишээ нь: онлайн худалдаа ажиллуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, видео оруулах, гишүүнчлэл үүсгэх гэх мэт

  • Тусламж, дэмжлэг

Хэрэв танд мэдэхгүй, ойлгохгүй зүйл байвал танд туслах мэргэжилтэн, туршлагатай хэрэглэгч, мэргэжлийн зөвлөгч нар байгаа бөгөөд та тэднээс ямар ч үед тусламж дэмжлэг авах бүрэн боломжтой.

Та дараах подкастаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.

Сэдвүүд: Design, Вэб маркетинг, Вэб Дизайн, BZPTIME

Dashnyam Jargalsaikhan

Нийтлэсэн: Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь МУИС-ийн Бизнесийн Сургуулийг төгссөн. Тэрээр оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн үйлчилгээ

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах