<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">

Энэ удаагийн дугаараар HubSpot компаний CRM програмын талаар танилцуулж байна. Энэхүү CRM-н программыг бизнесдээ үнэ төлбөргүй ашиглахыг санал болгодог.

CRM (custom relationship management) буюу харилцагчдын удирдлагын менежментийн систем гэдэг нь хэрэглэгчдийгээ илүү бүрэн, олон талаас нь харан таньж мэдэн түүнд тохируулан борлуулалт хийх, үйлчилгээгээ үр дүнтэй хүргэх, мөн дахин борлуулалт хийн урт хугацаанд аль аль талдаа ашигтай харилцан итгэлцэл үүсгэхэд туслах хэрэгсэл гэж хэлж болно. Энэхүү HubSpot компаний CRM-г үнэгүй ашиглах бололцоотой. Үүнийг ашиглахад та заавал технологийн мэргэжилтэн байх албагүй маш энгийн мөн үүлэн тогтолцоот буюу янз бүрийн программ, аппликейшн суулгах шаардлагагүй шууд интернет ашиглан ажиллах боломжтойгоороо давуу талтай юм. Энэхүү HubSpot-н CRM программ нь :

  • Хэрэглэгчийн мэдээлэл буюу контакт /бүх төрлийн мэдээлэл оруулах боломжтой/
  • Компанийн мэдээлэл оруулах боломжтой
  • DEAL буюу хэлцэл хийх /хэлцлийн үе шатуудыг оруулан борлуулалтын урьдчилсан төлвийг харах жилийн эцэст нийт борлуулалтын үр дүнг харах боломжтой/
  • Хэлцэл гэрээний мэдээлэл алдагдахгүй, Хамтын ажиллагаа үүсгэх бололцоотой
  • Үүрэг даалгаварын системийг оруулж түүндээ хяналт хийх боломжтой
  • Outlook болон Gmail-тэй интеграцлах боломжтой гээд маш олон давуу талуудтай.

Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах ярилцлага болон нийтлэлээс хүлээн авна уу.

ХЭРХЭН ҮНЭГҮЙ CRM-ТАЙ БОЛОХ ВЭ?

CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэдвүүд: CRM, BZPTIME

Batzorig Begzsuren

Нийтлэсэн: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд