fbpx
Skip links

Инстаграмд тавтай морил Manychat

Хуваалцах

Бизнес эрхлэгчдийн хувьд цаг, минутаар хөгжиж буй сошиал орчин, шинэ платформуудтай зэрэгцэн тэдний давуу тал, боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь олон мянган цаг, зардлыг хэмнэх ухаалаг шийдэл. Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээр Инстаграмд нэвтрээд удаагүй Manychat – ын шинэхэн боломж, онцлох зүйлсийн талаар та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ. 

2021 оны онцлох платформоор шалгарсан энэхүү программ нь олон хэрэглэгчид тус дэм, үр өгөөжөө өгч байгааг дурдах нь зүйтэй. ManyChat бол дэлхийн чатбот маркетингийн #1 платформ. 2016 оноос эхлэн ManyChat -ийг дэлхий даяар хэдэн зуун мянган бизнес эрхлэгчид өөрсдийн Фэйсбүүк болон Mессенжерээр дамжин орж ирж буй хэрэглэгчидтэй үүсгэх харилцаагаа автоматжуулах зорилгоор ашиглаж ирсэн нь өдгөө хэдэн зуун сая хүний хэрэглээнд нэвтэрснээр нь харж болно. 

ManyChat нь 1 сая хэрэглэгч; 1,3тэрбум харилцагчтай; 190 оронд тархаад буй платформ юм.

 Онцлох зүйлс:

  • Инстаграмд 1,000-100,000 дагагчтай үед Manychat холбох боломж нээгдэх юм.
  • Судалгаагаар Инстаграм хэрэглэгчдийн 89% нь feed дээр анх харсан зүйлээ худалдаж авсан тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.
  • Худалдан авагчдын асуусан асуултад Manychat ашиглан хариулах замаар борлуулалтаа хянах боломжтой.
  • Инстаграм дээрх борлуулалтад нөлөөлөх алгоритмын онцлох зүйл бол утга учиртай, үнэ цэнэтэй харилцааг өдөөхөд оршино.
  • Мөн Manychat хэрэглээнд аль хэдийн нэвтэрсэн  платформуудтай холбогдон ажиллах боломжтой /Shopify, Google Sheets, Hubspot, Convertkit, Zapier, Integromat гэх мэт/

Manychat Инстаграмд нэвтэрснээр ямар боломжуудыг бий болгож байна вэ?

  • Борлуулалтаа нэмэгдүүлэх

Manychat – ын тусламжтайгаар Инстаграмын Dricet message – ээс хэрэглэгчид хайж буй бараа, бүтээгдэхүүнээ олоход туслах. Ингэснээр бүтээгдэхүүний талаархи асуултад автоматаар хариулах,борлуулалтын сэжимрүү хөтлөх боломжтой.  

  • Чанартай сэжим үүсгэх

Автомат харилцан ярианы тусламжтайгаар хэрэглэгчийн утас, имэйл хаяг зэргийг цуглуулах замаар сэжим үүсгэх цагаа хэмнэн, үүссэн чанартай сэжимтэй хэдийд ч цаг алдалгүй харилцан яриа өрнүүлэх боломжтой.  

  • Харилцааг сайжруулах

Бэлэг, урамшуулал, уралдаан гэх мэт мессежээр явуулах боломжтой кампанит ажлуудыг идэвхжүүлэн, дагалдагчдынхаа тоо, сэтгэгдэл, хариу үйлдлийг нэмэгдүүлэх. 

  • Асуудлыг хурдан шийдэж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх 

Үйлчлүүлэгчдээс ирдэг нийтлэг асуултыг автоматжуулснаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, өөрсдийн цагийг хэмнэх боломжтой. Урьдчилан бэлтгэсэн хариултаар FAQ-д бэлтгэн, шаардлагатай тохиолдолд ажилтантай шууд чатлан асуудлаа шийдүүлэх боломжийг бүрдүүлэх.

Аливаа бизнесийн амжилттай оршин тогтнох үндэс суурь нь болсон хэрэглэгч төвтэй харилцааг бий болгох боломжийг Фэйсбүүк, Инстаграмын мессенжерийн чатбот технологи бидэнд олгож байна.

Manychat – аас Инстаграм болон Фэйсбүүкийн интеграцтай холбоотой тогтмол мэдээ мэдээллийг өөрийн вэб сайт болон сошиал сувгуудаар хүргэдэг мөн бид дэлхий даяар 2 сая гаруй пэйж ашигладаг ManyChat шийдлийг ашиглан чатботоо хөгжүүлэх сургалтыг танд санал болгож байна.

МАРКЕТИНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.