<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2018-12-07, унших хугацаа: ~1 минут

Бид байгууллагуудад вэбсайт хөгжүүлэх үйлчилгээг үзүүлэхдээ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн wordpress CMS /Content Management System/ ашигладаг. Учир нь Wordpress бусад ижил төстэй CMS-үүдээс хэрэглээгээр хамгийн өндрөөс гадна хэрэглэхэд хялбар бүх хүнд зориулсан өргөн боломжтой байдаг. Бидний хэрэглэж буй Wordpress ирээдүйд хаашаа чиглэж байгаа бидний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар та бүхэндээ танилцуулая.

 

1. Мобайл вэб хөгжүүлэлтэд илүү анхаарна

Гар утасны хэрэглээний өсөлтөөс хамаарч вэбсайтын загвар бүтэц илүү гар утсанд зориулагдан хувьсан өөрчлөгдөж байна. Wordpress ч ирээдүйд илүү гар утасны хувилбарт зориулан вэбсайт хөгжүүлэх боломжид илүү анхаарна.

 

2. Gutenberg

Wordpress 4.6 хувилбараас эхлэн өөрсдийн вэб хуудасхөгжүүлэх боломжтой плаг-иний туршилтаар гаргаж эхэлсэн. Ойрын 15 жилдээ энэхүү вэбийн хуудас хөгжүүлэгч дээрээ төвлөрөн ажиллана хэмээн зарласан байна. Gutenberg-ийн давуу тал нь кодны мэдлэггүй хүн өөрөө вэбээ илүү хялбараар хөгжүүлэх боломжтой юм.

 

3. Front-End хөгжүүлэлт

Ойрын жилүүдэд Wordpress front-end хөгжүүлэлт буюу вэбсайтаа харж байгаад засварлах боломжыг илүү сайжруулна. Gutenberg-ээ ч энэ тал руу илүү хөгжүүлэнэ нь хэмээн зарласан байна.

 

4. Андройд болон IOS руу хөрвүүлэх боломжтой болно.

Гар утасны аппликейшныг илүү хялбараар хийх боломжыг ойрын жилүүдэд wordpress нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хөгжүүлсэн вэбсайтаа гар утасны аппликейшн болгон хөрвүүлэхэд илүү хялбар болох нь. 

 

5. Хэрэглэхэд илүү хялбар болно.

Wordpress хэрэглэхэд хялбар байдлаар CMS дотроо тэргүүн эгнээнд явдаг. Үүнийгээ бүр ч илүү хялбар болгох тал ажиллаж байгаа юм байна. Зөвхөн мэргэжлийн хүмүүс бус хүн бүрт зориулсан хэрэглэхэд хялбар шийдэл рүү шилжинэ.

 

6. Вэбсайтад бус Үр дүнд анхаардаг болно

Вэбсайтыг хэрхэн харагдуулах тал дээр анхаарал хандуулахаас илүүтэйгээр хийгдсэн вэбсайт нь хэр үр дүнтэй байгааг харуулдаг тал анхаардаг болох юм байна. Бидний хэлдэгчлэн вэбсайт бол маркетинг борлуулалтын суваг учир түүний үр дүнг тогтмол хэмжих байх нь үйл ажиллагаагаа илүү оновчтой үр дүнтэй хийхэд туслах юм.

 

Бид вэбсайт хөгжүүлэхдээ зөвхөн загвар дизайн дээр анхаарах бус харилцагчидаа цааш нь үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглах тал дээр анхаардаг тул Wordpress маш сайн таарч ажилладаг. Мөн бидний ашигладаг маркетинг, борлуулалт crm-ын тэргүүлэх шийдэл Hubspot ч бидэнд wordpress дээр вэбсайтаа хөгжүүлэхийг зөвлөдөг. Харин бид энэхүү нийтлэлээр wordpress ирээдүйд илүү өргөн хүрээг хамарч хүн болгоны ажиллаж чадахуйц CMS болохоор ажиллаж байгааг бид бүхэн харлаа. 

Вэбсайтынхаа харагдах байдал бус үр дүнд илүү анхаарцгаая.

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

 

Сэдэв: Technology, Martech

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд