<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Яг одоо вэб сайтаа өөрөө хийхийг хүссэн ч яаж эхлэх, яаж хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд яг одоо вэб сайтаа хийж эхлэхэд шаардлагатай хамгийн эхний 7 алхмыг танилцуулъя. Эдгээр 7 алхмуудыг хийсний дараагаас өөрийн хүссэн вэб сайтаа хөгжүүлэх бүрэн боломжтой болно. 

 

1. ДОМАЙН ХАЯГАА СОНГОХ

Вэб сайттай болохоор шийдсэн бол хамгийн түрүүнд анхаарах зүйл бол домайн хаяг юм. Домайн хаяг бол хамгийн энгийнээр хэрэглэгчийн вэб сайт руу хандахын тулд ашиглах нэр буюу www.yourname.mn юм. Домайн хаягийг сонгохдоо хэрэглэгчид хэлэхэд болон бичихэд амархан байхаар сонгох хэрэгтэй.

Хэрвээ .mn өргөтгөлтэй домайн авах гэж байгаа бол datacom.mn сайтаар дамжин өөрийн хүссэн домайн хаягаа хайн авах боломжтой. .mn өргөтгөлтэй домайны хувьд дундаж үнэ жилийн 88,000 төгрөг байдаг. Харин .com зэрэг бусад өргөтгөлтэй домайн авах гэж байгаа бол namesilo.com namecheap.com зэрэг сайтуудаар дамжин авах боломжтой.

 

2. ХОСТОО СОНГОХ

Домайн хаягаа сонгосны дараа шаардлагатай 2 дахь зүйл бол хост юм. Хост бол хамгийн энгийнээр вэбсайт дээрх мэдээллийг хадгалагдах, зохион байгуулах сан юм. Энд вэб сайт дээр байрлаж буй бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Хостын хувьд ч мөн адил дотоодоос болон гадаадаас худалдан авах боломжтой. Дотоодоос datacom.mnmagicnet.mn itools.mn, greensoft.mn, orgilseo.site зэрэг олон газрууд байдаг бол гадаадаас godaddy.com, hostgator.com, bluehost.com зэрэг газруудаас хостоо авах боломжтой. 

Хост нь ашиглалтаасаа хамаараад хэмжээ, хурд, хамгаалалтын харилцан адилгүй багцуудыг санал болгодог бөгөөд зөвхөн компанийн танилцуулга вэб сайт хийх гэж байгаа бол shared хост сонгохыг зөвлөж байна. Дээр дурдсан бүх хостын компаниуд хостыг хялбар удирдах cpanel суулгасан байдаг учир дараа дараагийн алхмуудыг хийхэд хялбар байх болно. 

 

3. ДОМАЙН ХАЯГ БОЛОН ХОСТОО ХОЛБОХ

Хост домайн хоёрыг нэг газраас авсан бол домайн хаяг болон хостын холболт автоматаар хийгддэг. Харин хост, домайн хоёрыг хоёр тусдаа газраас авсан бол дараах алхамын дагуу холболтыг хийгээрэй. Зураг дээр datacom.mn-ээс авсан домайныг, orgilseo.site-аас авсан хосттой холбож байгааг харуулав.

Алхам 1: Домайн удирдлагын хэсэг рүү орно

WordPress дээр веб сайтаа хийж эхлэх 7 алхам

Алхам 2: Хэрэв олон домайн хаяг эзэмшдэг бол холбох гэж байгаа домайн хаягаа сонгох

WordPress дээр веб сайтаа хийж эхлэх 7 алхам

Алхам 3: Хамгийн доор байрлах DNS management хэсгийг сонгоно.

Зөвхөн үндсэн домайн хаягаа өөрчлөх бол www. болон www-гүй хоёр домайн дээр дарж modify record сонголтыг хийж хостын компаниасаа авсан ip хаягаа холбоно. Хэрэв subdomain хаягаа шинэ хост руу шилжүүлэх *. гэсэн url хаягийг мөн modify record хийж ip-г шинэчлэх хэрэгтэй.

WordPress дээр веб сайтаа хийж эхлэх 7 алхам

4. ВОРДПРЕССЭЭ СУУЛГАХ

Вордпресс суулгах олон арга байдаг. Үүнээс хамгийн хялбар нь таны худалдаж авсан хостонд дагалдаж ирсэн Softaculous хэмээх програмыг ашиглан суулгах арга юм.  Orgil SEO бэлдсэн бичлэгийг хүлээн авна уу.

 

5.ТЭМПЛЭЙТЭЭ СОНГОХ

Вордпресс ашиглан өөрийн вэбсайтаа хийхийн хамгийн том давуу талуудын нэг бол тэмплэйт юм. Учир нь та өөрөө програмчлалын хэл мэдэхгүй учир түүнийг сурах гэж цаг алдалгүйгээр бэлэн хөгжүүлэгчдийн хийсэн тэмплэйтийг худалдан авч өөрийн вэб сайтдаа бүрэн ашиглах боломжтой. Үүний тулд энд дарж өөрийн тохирох тэмплэйтийг сонгоорой. Үнийн харьцангуй боломжийн буюу дундаж үнэ 59$ байдаг.

Өөрийн компанийн үйл ажиллагааны чиглэлд тохируулан түлхүүр үгээр тэмплэйтүүдээс хайх бөгөөд энд зөвхөн вордпрессийн тэмплэйт зарагддаг бус тул таны сонгосон тэмплэйт вордпрессийн мөн эсэхийг шалгаарай.

 

6. ТЭМПЛЭЙТЭЭ СУУЛГАХ

 

7. ҮНДСЭН ТОХИРГООГ ХИЙХ

Ингээд хост домайн хаягаа авч вордпресс болон худалдаж авсан тэмплэйтээ суулганы дараа хамгийн түрүүнд хийх зүйл бол үндсэн тохиргоог хийх юм. Таны ашиглаж буй тэмплэйт болгоноос хамааран үндсэн тохиргоонууд харилцан адилгүй байх байна. Зураг дээр жишээ болгон Jupiter тэмплэйтийн тохиргооны хэсгийг харууллаа.

WordPress дээр веб сайтаа хийж эхлэх 7 алхам

Зураг дээр байгаачлан таны худалдаж авсан тэмплэйтнээс хамаарч удирдлагын хэсэгт өөрчлөлтүүд орох бөгөөд эндээс theme option хэсгийг сонгон тэмплэйтний үндсэн тохиргоог хийх хэрэгтэй. Энд ихэнх тохиолдолд үндсэн тохиргоон хэсэгт логог оруулах, үг үсэгний өнгө, хэмжээ, загварыг тохируулах толгой болон хөлийн хэсгийн загвар зэрэг багтдаг.

Эдгээр долоон алхам нь вэб сайтаа хийж эхлэхэд шаардлагатай хамгийн эхний алхмууд юм. Эдгээр алхмуудыг хийсний дараагаас үндсэн вэб хуудсаа хийх ажил үлдэнэ. Амжилт хүсье!

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

 

Сэдвүүд: Вэб маркетинг, Вэб Дизайн, WordPress, Вэб

Dashnyam Jargalsaikhan

Нийтлэлч: Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь МУИС-ийн Бизнесийн Сургуулийг төгссөн. Тэрээр оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах