<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-10-01, унших хугацаа: ~1 минут

Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс доорх хамгийн энгийн 5 давуу талыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

1.  Илүү нээлттэй болж олон хүнд хүрнэ

Интернэтийн хэрэглээний хурдацтай өсөлтийн үр дүнд ROBO /research online before buying online/ эффэкт буюу хэрэглэгч аливаа худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг онлайнаар судлах үзэгдэл бий болсон. Үр дүнд нь хэрэглэгч өөрт тулгамдаж буй асуудлыг цахим орчноос буюу интернэтээс хайх замаар тохирсон шийдлээ ч олж авч чаддаг болсон.

Танай байгууллага нь вэбсайттай байснаараа хэрэглэгчиддээ илүү нээлттэй болж, хэрэглэгчид тулгамдаж буй асуудлаар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэн зөв мэдээллээ хүргэж тэдний худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх боломжтой юм.

 

2. Цахим орчин дахь нэр хүнд өснө

Тухайн байгууллагад итгэх итгэл нь вэбсайтын дизайнаас шууд хамаардаг хэмээн нийт хэрэглэгчдийн 75 хувь нь судалгаагаар хариулсан байдаг. Мөн вэбсайтад байрлах хэрэгцээт мэдээллүүд нь танай байгууллагын талаарх зөв мэдээллийг хэрэглэгчид хүргэж байдаг. Үнэн зөв, оновчтой мэдээлэл, итгэл төрүүлэхүйц загвар дизайнтай вэбсайт нь цахим орчинд байгууллагын нэр хүндийг өсгөх чухал хэрэгслүүдийн нэг болдог.

 

3. Хэрэглэгчтэй харилцахад илүү дөхөм болно

Зөвхөн фэйсбүүк аль эсвэл дан ганц телевиз гэлтгүй боломжит бүх хэрэглэгчтэй харилцах сувгийг хөгжүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтөд чухал үр нөлөөтэй. Вэбсайт нь дан ганц мэдээлэл дамжуулахаас гадна хэрэглэгчийг байгууллагатай холбох, харилцаа үүсгэх суваг болж чаддаг. Ингэснээр байгууллага өөр сувгаар, өөр нөхцөл байдал, өөр орчноос орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авах боломжтой болно.

 

4. Зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болно

Өмнө хэлдэг байсанчлан вэбсайт бол цахим орчинд зорилтот хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах гол суваг. Хамгийн гол нь зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болохын тулд вэбсайт тогтмол хэрэгцээт шинэ, шинэлэгч зөвлөгөө мэдээллийг хүргэдэг үр цэнэтэй контентоор баялаг байх шаардлагатай. Вэбсайтаараа дамжуулан цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан цахим орчинд зорилтот хэрэглэгчдэдээ хүссэн зүйлээ харуулах боломжтой байдаг бөгөөд фэйсбүүкээр хийх зар сурталчигаагаа ч илүү бага зардлаар, илүү үр дүнтэйгээр боломжтой болдог.

 

5. Борлуулалтын шинэ сувагтай болно

Хэрэглэгчтэй харилцаа үүсгэж буй суваг бүр борлуулалтын суваг  болох боломжтой байдаг. Энэ утгаараа ч вэбсайт нь хэрэглэгчтэй харилцах сувгаас гадна борлуулалтын хүчирхэг сувгуудын нэг болдог. Учир нь вэбсайт руу хандсан хэрэглэгчдэд худалдан авалттай холбоотой, шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц контентоор дамжуулж, нөгөө талаас вэбсайтаар дамжин орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй байж авснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах бүрэн боломжтой болдог. Хамгийн гол нь одоо биш ч ирээдүйд худалдан авах магадлалтай хүмүүсийн и-мэйлийг жагсаалтыг ч вэбсайтаараа дамжуулан үүсгэж болно.

 

 

Эдгээр таван давуу тал бол вэбсайттай болсноор бий болох таны нүдэнд харагдуйц давуу талууд юм. Эдгээрээс гадна маркетинг, борлуулалтын бусад сувгуудыг дэмжих маш олон давуу талууд вэбсайтад байдаг. Та дан ганц загварлаг бус дижитал маркетинг , борлуулалтыг цоо шинэ суваг вэбсайттай болмоор байна уу?

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Вэб, Web, Вэб маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд