Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-09-19, унших хугацаа: ~8 минут

Ямар ч байгууллага хэд хэдэн төрлийн сошиал сувгуудыг маркетингтаа ашигладаг.  Харин яаж нэг дороос олон сувгууд руу зэрэг нийтлэх вэ?

Сошиал медиа хуудсууд, дансууд, группуудыг нэг дороос удирддаг, контент нийтлэдэг олон програмууд бий. Би 2 жилийн өмнө Buffer хэмээх маш энгийн програм ашигладаг байсан бол одоо HubSpot ашигладаг. Мөн Hootsuite гээд тун боломжийн програм ч бий. Buffer, Hootsuite аль алинд нь цөөн тооны данс удирдаж болдог үнэгүй хувилбар бий. Үнэтэй хувилбарууд нь сарын $10-оос эхэлдэг, хямдхан гэж хэлж болно. Hootsuite хэрхэн ашиглахыг бид сошиал медиа маркетингийн сургалтаараа заадаг тул энэ удаа HubSpot хэрхэн хэрэглэх тухай танилцуулж байна. 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

HubSpot зөвхөн сошиал бус вэб, и-мэйл, хайлтын системийн оновчлол, баннер, форм, сегментчлэл, блог гээд дижитал маркетингийн бүх л сувгуудыг нэг дороос автоматжуулан удирддаг тул сарын төлбөр нь $200-оос эхэлдэг. Гэхдээ 30 хоног үнэгүй ашиглаж болдог тул сардаа нэг шинэ туршилтын данс үүсгээд үнэгүй ашиглаад байж болно гэсэн үг. Бид төлбөртэй хувилбарт шилжихээс өмнө вэб хуудсаа хүртэл HubSpot дээр хийчихээд сарын хугацаа дуусахад туршилтын шинэ данс үүсгээд тэр лүүгээ зөөгөөд үнэгүй хэрэглээд байдаг байсан. Зөвхөн сошиалын хэсгийн тохиргоо хийхэд нэг их цаг орохгүй тул сардаа 1 удаа ганц цаг зарцуулаад байхад үнэгүй ашиглачихна гэсэн үг.

http://offers.hubspot.com/free-trial хуудсаар орж дараахь байдлаар талбаруудыг бөглөн 30 хоногийн trial үүсгэнэ. Энд заавла вэб хуудсаа оруул гэдэг. Хэрэв вэб хуудас байхгүй бол ямар нэгэн өөр хуудасны хаяг оруулчихад бүр болохгүй зүйлгүй. Хэрэв танай байгууллага маркетинг, зар сурталчилгааны агентлаг биш бол Advertising Agency Services гэдгийг No гэж сонгоорой.

HubSpot дээр trial үүсгэх заавар

HubSpot дээр trial үүсгэх заавар

HubSpot trial үүсгэх

Нууц үг үүсгэхэд нэг том үсэг заавал оруул гэдгийг анхаараарай. Login хийх https://app.hubspot.com/login/ хуудаснаас нэвтрээрэй. Gmail, Google Apps for Work ашигладаг бол дараа нь login хийхдээ Google login ашиглах хэрэгтэй, Login with Google гэсэн сонголт байгаа. Энэ үед нууц үг огт хэрэггүй. Өөр төрлийн имэйл хаяг ашигласан бол имэйл, нууц үгээр нэвтрэнэ.

Анх удаа нэвтрэхэд эхний удаагийн тохиргоо хийхийг асуусан хэд хэдэн цонх гарч ирнэ. Алгасаад дараагийн, дараагийн гээд явахад болно. Эхний тохиргоо дууссаны дараа харин сошиалын тохиргоо хийх хэрэгтэй. Social цэсний хамгийн сүүлийн сонголтыг хийнэ.

Эхний тохиргоо дууссаны дараа харин сошиалын тохиргоо хийх хэрэгтэй. Social цэсний хамгийн сүүлийн сонголтыг хийнэ.

Эхлээд Twitter дансаа холбоорой. 

Эхлээд Twitter дансаа холбоорой.

Уг вэб хөтөч дээр твиттерээрээ нэвтрээд орчихсон байвал дараахь байдлаар HubSpot-д өөрийн Твиттерийг удирдах эрхийг нээж өгнө. Ингэснээр HubSpot дээрээс уг данс руугаа жиргэх, дахин жиргэх, лайк дарах зэрэг нь боломжтой болдог.

Уг вэб хөтөч дээр твиттерээрээ нэвтрээд орчихсон байвал дараахь байдлаар HubSpot-д өөрийн Твиттерийг удирдах эрхийг нээж өгнө. Ингэснээр HubSpot дээрээс уг данс руугаа жиргэх, дахин жиргэх, лайк дарах зэрэг нь боломжтой болдог.Дараа нь Facebook, Linkedin, Google+-ийн дансуудаа холбоно. Уг вэб хөтөч дээр эдгээр дансууд руугаа нэвтэрсэн байвал илүү хялбар. Дээрхтэй төстэйгээр хийнэ.

Дараа нь Facebook, Linkedin, Google+-ийн дансуудаа холбоно. Уг вэб хөтөч дээр эдгээр дансууд руугаа нэвтэрсэн байвал илүү хялбар. Дээрхтэй төстэйгээр хийнэ.

Facebook-ээ холбох үед удирдаж буй бүх хуудсууд холбогддог тул эндээс удирдах шаардлагагүй хуудас байвал урд нь байгаа хэрээсийг дарж хасч болно. Мөн хувийн данс руу пост хийх эрхийг Allow posting to personal account гэдэг сонголтоо нээх эсвэл хаахаар тохируулж болно.

Linkedin холбоход мөн адил, ялгаа нь Add Linkedin groups товчийг дарж өөрийн байдаг группуудыг нэмж болдог. Allow posting to personal account гэдгийг зөвшөөрсөн сонголт хийхийг зөвлөж байна. Linkedin дээр компаний хуудсуудаар хийсэн постууд их цөөн хүнд хүрдэг бол хувь хүний дансаар хийсэн нь илүү олон хүнд хүрдэг.

Linkedin өөрөө бизнесийн, мэргэжлийн ажил хэрэгч сошиал медиа тул хувь хүний дансаар компаний постыг гаргахад зөрчилдөх нь бага. Facebook харин хэт хувийн зорилгоор ашиглагддаг тул ажиллагсдын дансаар пост хийх хэрэггүй гэж зөвлөх байна. Ажиллагсдын Twitter дансуудыг холбож болох ба тухайн компаний бодлогоос хамаарах нь зүйтэй. Linkedin-тэй адилхан хувь хүний данс илүү олон дагагчтай байх нь элбэг. Жишээ нь @bzpmn гэсэн компанийхээ Twitter хуудаснаас миний @bbatzorig хуудасны дагагчийн тоо олон дахин тул би өөрийн хуудсаар илүү олон жиргээ хийдэг. Мөн компаний хуудаснаас хийсэн постыг өөрийн данснаас дахин жиргэх байдлаар харагдацыг нь дэмжиж өгдөг.

Add Linkedin Groups товчийг дарж өөрийн байдаг группуудыг нэмэх боломжтой. Групп руу пост хийх үед хэлэлцүүлгийн гарчиг бичих хэрэгтэй байдаг.

Постын хуваарь оруулах

Social цэсний тохиргоон дунд зүүн гар талд Publishing Schedule гэсэн цэс бий. Энд дарж постууд нийтлэх хуваарийг оруулдаг. Энэ нь пост хийх болгондоо огноо, цагийн тохиргоо хийх ажлыг хөнгөвчилж өгдөг. хуваарийн цагуудыг оруулахдаа өөрийн зорилтот хэрэглэгчдийн хэзээ сошиал дээр идэвхтэй байдаг цагийг тооцоорой. Ер нь оройн цагуудаар хүмүүс илүү идэвхтэй байдаг тул би оройн цагууд дээр олныг тавьж өгдөг. Ингэж хуваарь үүсгэсний дараа бид хийх постуудыг хуваарьт оруулахад дараа дараагийн сул зайн дээр автоматаар байршаад явчихдаг. 

Энэ нь пост хийх болгондоо огноо, цагийн тохиргоо хийх ажлыг хөнгөвчилж өгдөг. хуваарийн цагуудыг оруулахдаа өөрийн зорилтот хэрэглэгчдийн хэзээ сошиал дээр идэвхтэй байдаг цагийг тооцоорой. Ер нь оройн цагуудаар хүмүүс илүү идэвхтэй байдаг тул би оройн цагууд дээр олныг тавьж өгдөг. Ингэж хуваарь үүсгэсний дараа бид хийх постуудыг хуваарьт оруулахад дараа дараагийн сул зайн дээр автоматаар байршаад явчихдаг.

Пост хийх

Сошиал медиа руу контент нийтлэхдээ Social цэсний Publishing дэд цэс рүү ороод Compose a Message гэсэн товчийг дарахад нийтлэх хуудас нээгдэнэ. Зүүн гар талын Edit холбоосыг дарснаар чухам аль аль дансаар нийтлэхийг сонгоно. Уг сонголтыг хамгийн түгээмэл сонголт гэж үзвэл Select these accounts by default гэдгийг сонгоорой. Энэ тохиолдол дараа нийтлэхэд энэ сонголт автоматаар шууд хийгдэх тул цаг хэмнэнэ. 

OK товч дарснаар нийтлэх контент оруулах цонх руу орно. Энд нийтлэлийн текст, зураг зэргийг оруулах бө хэрэв тодорхой вэб хуудсыг нийтлэх гэж буй бол вэб холбоосыг хуулж тавиарай. HubSpot вэб хуудсын мэдээллийг татан уншсанаар гарчиг, тайлбар, зураг зэргийг автоматаар сонгож өгнө. Шаардлагатай бол өөрчилж бас нэмж мэдээлэл текст оруулах боломжтой. Хамгийн эхэнд Twitter гарч ирдэг нь эхний байдлаар текст товч гардагт тохирдог. Доор нь нийтлэх хуваарь өмнө тохируулсан хуваарийн дагуу дараагийн чөлөөтэй цагийг сонгох байдлаар гарч ирнэ. Шаардлагатай бол өөрчилж болно. Эсвэл шууд одоо нийтлэх сонголтыг ч хийж болно. Reports цэсний Setting дэд цэсийг сонгон Time Zone буюу цагийн бүсээ тохируулахаа мартуузай.

Ингэж нэг зэрэг нэлээн олон дансаар мэдээлэл нийтлэж болдог. Schedule another гэдгийг сонгоод дараа бас дахин нийтлэгдэхээр ч сонгож болдог. Twitter дээрх мэдээлэл хурдан солигддог, Linkedin руу хүмүүс байнга ордоггүй тул энэ сувгуудаар дахин дахин нийтлэхэд асуудалгүй. Харин ч илүү олон хүнд харагдах боломжтой. Фэйсбүүк рүү харин нэг зүйлийг дахин дахин нийтлэх нь зохимжгүй. 

HubSpot ашиглан вэб хуудас нийтлэх үед хаягны ард автоматаар UTM параметрүүд нэмэгддэг ба hubs.ly гэсэн богино линкэнд хувирдаг. Энэ нь хэт урт линк харагдахгүй давуу талтай байдаг. UTM параметр нэмэгдсэнээр хандалтын шинжилгээг илүү нарийвчлан гаргах боломжтой (Холбоотой нийтлэл: Вэб хуудсанд хаанаас ямар хандалт ирж буйг хэрхэн мэдэх вэ?).

Хөдөлмөрөө хөнгөвчлөх зорилгоор Chrome хөтөч ашигладаг бол Add-on нэмж суулгаснаар Social->Publishing цэс рүү оролгүйгээр нийтлэж болно. Үүний тулд Social->Settings дотор байгаа Apps & Add-ons цэс рүү орж Chrome Social Publishing Extension гэдгий суулгана. Бид аль хэдийн суулгачихсан тул Installed гэж харагдаж байна. Үүнийг суулгасны дараа тухайн вэб хуудсан дээр байхдаа Chrome хөтчийн баруун дээд буланд байрлах HubSpot лого бүхий Add-on ажиллуулан нийтлэж болно. Нийтлэх процесс дээрхтэй ижил. Би яаж постуудыг хуваарьт оруулдаг гэвэл. Вэбийнхээ төрөл бүрийн хуудсуудыг мөн блог нийтлэлүүдийг тус тусад нь tab дээр нээгээд ээлжлээд нийтлэн хуваарьт оруулаад байдаг. Ингэснээр бараг 2, 3 хоногт манай компаний постууд автоматаар нийтлэгдэн хандалт авчирсаар л байдаг.

social7.png

Та бүхэн туршаад үзээрэй. Хэрэв болж өгөхгүй зүйл гарвал доор сэтгэгдэл хэсэг дээр бичээрэй. Амжилт хүсье! 

New Call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Инбаунд маркетинг, Сошиал медиа маркетинг, Маркетинг, HubSpot, Маркетингийн автоматжуулалт, Twitter, Linkedin

Цахим ном

Click me

Мессенжерээр татах:

Сүүлд нэмэгдсэн

Онцлох зар

 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан

Quiz

ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд