Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2019-08-05, унших хугацаа: ~4 минут

Вэбсайт үзэсгэлэнтэй хараа булаам байх ёстой. Мэргэжлийн вэб дизайнерууд вебийг урлагийн нэг хэсэг ч хэмээн үздэг. Гэвч номыг хавтсаар нь дүгнэдэггүйтэй адил вэбсайтыг ч нүүр хуудсаар нь дүгнэж болохгүй. Үүнийг хэр үр дүнтэй, амжилттай байгааг мэдэхийн тулд хүссэн хүсээгүй дата, аналитикуудыг тогтмол ажиглаж байх цаг ирж байна.

Амжилт гэдэг нэгэнтээ сайхан өнгөлөг дизайнд оршдоггүйн адил веб сайтын үзүүлэлт нь зөвхөн өнгөний зохицол, текст фонтод байдаггүй.  Google analytics нь мэргэжлийн түвшинд ажилладаг хүмүүсийн хувьд веб хуудсыг нь жинхэнэ утгаар өргөн хүрээнд гэрэлтүүлэх боломж юм.

Мэдээлэл, дүн шинжилгээ буюу Data Analytics нь таны вэбсайтын амжилтыг үнэлэх үндэс суурь байх ёстой. Тэгэхээр та вэбсайтаа илүү амжилттай байлгахын тулд ямар ямар хэмжигдэхүүн шалгах ёстойг харцгаая!

 

1. Веб хуудсанд зочлогчдын тоо (Тэдгээрийн эх сурвалж)

Сар бүр танай веб хуудсанд хэдэн хүн зочилж буйг харж байх нь нэн тэргүүний чухал үзүүлэлт. Уншигчдыг вэб хуудаснаа татна гэдэг үргэлж л анхны алхам байдаг. Вэб хуудсаар зочлогчдын огцом өсөлт болон гэнэтийн бууралтыг сайн ажиглаарай. Хэрэв энэ тоо гэнэт өсвөл та хаанаас зочилж буйг олох, тоо нь буурч байвал учир шалтгааныг хайх нь зүйтэй.

Мөн зочид танай сайтад хэрхэн хүрч ирж байгааг сайтар ажиглаарай. Тэд аль эх сурвалжаас орж ирж байгаа вэ? Тэд таны сайтыг Google-ийн органик хайлтаар олж байна уу, сошиал медиа сувгаас эсвэл холбоосоор дамжуулан хайж байна уу гэдгийг ажиглаарай. Өөрийн сайтын трэндийн талаар ч мөн мэдэж аваарай.


2) Bounce Rate 

Google defines bounce rate  гэдэг нь сайтыг орхихоос өмнө зөвхөн нэг хуудсаар дамжаад л гарчихсан хүмүүсийн хувийг илэрхийлдэг.

Эдгээр нь:

  • Веб хуудасны гаднах холбоос дээр даран вэбсайтаас гарах
  • Вэб хөтчийн буцах товчлуур дээр дарах
  • Веб хөтөчид дээр өөр URL  оруулах
  • Веб хөтчийг эсвэл цонхыг хаах
  • Веб хуудас дээр ямар нэгэн үйлдэл хийхгүй удах

Танай сайтад зочид ороод удаж байна уу эсвэл нэн даруй орхиж байгаа эсэхийг сайн мэдэх хэрэгтэй. Та сайтынхаа хувьд өндөр bounce rate үүсгэж болзошгүй өөрчлөлтийг саяхан хийсэн үү? Хэрэв тийм бол уг асуудлыг шийдэх боломжтой эсэхийг үзээрэй.

Эх сурвалжийг ажиглаж, зочдод аль хэсэг нь хамгийн өндөр bounce rate илгээж байгааг тодорхойлох нь зөв. Энэ өгөгдлийг ойлгох нь танай сайтад чанартай урсгал илгээдэг эх үүсвэр дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.


3) Зочлогчдын хуудсанд өнгөрүүлж буй дундаж хугацаа

Вэбсайтаар орж буй хүмүүс танай вэб хуудсанд хэчнээн хугацааг өнгөрүүлж байна вэ?  Энэ хугацаа нь танд дүгнэлт хийхэд хангалттай байна уу?

Магадгүй таны сайт дээр мэдээллийн чанартай видео бичлэгүүд байдаг бөгөөд зочид тэднийг үзэхээр орж ирдэг. Хэрэв видео нь дунджаар дөрвөн минут үргэлжилдэг бол, зочид таны видеог үзэхэд хангалттай удаан хугацаагаар вэб сайтад үлдэж байна уу? Bounce rate-ыг анализ хийж харьцуулж хардагтай адил таны вэб хуудсан дээр хангалттай хугацааг өнгөрүүлж буй чанартай зочдыг хаанаас оруулж ирж буй эх сурвалжийг ажиглах хэрэгтэй.


4) CTA буюу Үйлдэлд дуудах

Calls-to-action (CTA) буюу үйлдэлд дуудах нь вэб хуудас бүрийн чухал хэсэг юм. Та вэбсайтаар зочилж буй зочдыг хийхийг хүсч буй дараагийн зүйл рүү нь чиглүүлэх хэрэгтэй (жишээ нь татаж авах, үзэх, сагсанд нэмэх гэх мэт). Хэрэв таны CTA дээр ямар нэгэн даралт ирээгүй бол даруй өөрчлөлт хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр зочид дараагийн алхмаа хийх боломжтой болно.

CTA нь хэрэглэгчдийн дарах гэж байгаа зүйлийг шинжлэхийн тулд байршуулах, хэмжээ, дизайн, текстийг тодорхойлохын хамт A / B тест хийх гайхалтай боломжийг олгодог.

Тиймээс өнгөний хувьд ялгарам өөр боловч спам шиг харагдахгүй байхуйц өнгийг ашиглаад  CTA хийж үзээрэй.


5) Conversion Rate- Хувиргалтын түвшин

 Энэ таны аль өмнө мэдэж байсан танил үзүүлэлт байж магадгүй. Хэрэв танд онлайн худалдааны сайттай бол хувиргалтын түвшин гэдэг таны мэдэх ёстой бүх зүйл. Олон төрлийн хувиргалтын түвшин байдаг, тухайлбал газардах хуудасны хувиргалтын түвшин, имэйлийн хувиргалтын түвшин, вебэд хандсан зочдыг сэжим болгох хувиргалтын түвшин болон сэжмийг хэрэглэгч болгох гэх мэт.


6) Goal Progress - Зорилгын хэрэгжилт

Аливаа төслийг эхлүүлэхээс өмнө зорилго тань юу вэ? гэдгийг мэдэх нь чухал. Тиймээс үйл ажиллагаагаа энэхүү зорилгын дагуу явуулж байх нь чухал.Бүх зорилгууд тань SMART  - Specific  (тодорхой),   Measurable, (хэмжиж болохуйц) Attainable- (хэрэгжих боломжтой) Relevant- (Хамааралтай) болон  Timely-(цаг хугацаа тодорхой байх)

 

Вэбсайтдаа оновчтой дүн шинжилгээ хийх нь сайт гаднаасаа хэрхэн харагдаж байгаагаас ч илүү ач холбогдолтой. Тиймээс цаг алдалгүйгээр дата аналитик рүү өнгийн харж, веб сайтандаа хором бүр дүн шинжилгээ хийж, асуудлуудыг тухай бүр шийдвэрлэж байх нь таныг зорилгодоо хүрэхэд тань тусална.

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Вэб маркетинг, Вэб, Web, Дата

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд