<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1692500730779864&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өөрийн хүссэн видеог Powtoon програм дээр та хялбархан хийж болно. Үнэгүй туршилтын хувилбартай тул туршаад нэг үзээрэй.

Powtoon-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Powtoon програмд и-мэйл болон Фэйсбүүк хаягаараа бүртгүүлж болох ба бүртгүүлснээс хойш 48 цагийн турш та уг програмыг үнэгүй ашиглаж болно. Бүртгүүлсний дараа энэхүү үнэ төлбөргүй хэсэгт байрласан 5 сторибоардаас сонгон богино хэмжээний анимэйшнийг хийх боломжтой.

1. Look буюу анимэйшны хэв маягаа сонгох

Powtoon-д бүртгүүлснээр танд доорх 5 look буюу хэв маяг харагдах болно. Ямар төрлийн видеог ямар зориулалтаар хийж байгаагаас хамааран дараах 5 хэв маягаас нэгийг нь сонгоорой.

Screen Shot 2017-01-26 at 10.36.50 AM-1.png

Хэрвээ албан ёсны хэв маягтай видео хийхээр зорьж буй бол та proffessional болон corporate хэв маягаас сонгож болно. Харин тоо баримттай холбоотой бол infographic, хүүхдийн эсвэл чөлөөт өнгө аястай видео байхаар бол cartoon хэв маягууд илүү тохирно. White board буюу самбарын хэв маягийг ямар нэгэн түүхийг хүүрнэх, болсон явдлыг өгүүлэхэд ашиглаж болно. Энэхүү whiteboard хэв маягийн видеон дээр хоолой уншиж /өөрийн хоолойгоох ярих/ өгвөл их зүгээр.

Одоо хийх гэж буй видеоны хувьд proffesional буюу мэргэжлийн хэв маягийг сонгох нь илүү тохиоромжтой.

2. Тохирох сторибоардыг сонгох

Ямар нэгэн видеог хийхийн тулд сторибоард зайлшгүй шаардлагатай болдог. Сторибоард гэдэг бол тухайн видеон үйл явдал дэс дарааллыг дүрслэн харуулсан хуудас юм. 

Screen Shot 2017-01-26 at 3.29.44 PM.png

Powtoon програмын хувьд борлуулалт, тайлан, зарлал, уулзалт гэх мэт олон төрлийн сторибоардыг танд санал болгодог.

Энэ удаад Training & Tutioral буюу сургалт зааварчилгаа гэсэн сторибоардыг сонгон видеогоо хийж эхэлцгээе.

Screen Shot 2017-01-26 at 3.36.04 PM.png

Энэхүү сторибоардыг нэг нэгээр нэмж явсаар та хэдэн ширхэг слайдаас бүрдсэн  богино хэмжээний анимэйшн бэлтгэж сурна.

3. Видеоны темплэйт сонгох

Эхний хэсэг болох Add intro буюу танилцуулга нэмэх хэсэг дээр дарахад танд олон төрлийн загвартай темплэйт харагдана.

Screen Shot 2017-01-26 at 10.47.48 AM.png

Screen Shot 2017-01-26 at 10.53.23 AM.png

Жич: Mouse 2-ыг даран доошоо гүйлгээд үзэхэд илүү олон сонголт гарч ирнэ.

Дээрх темплэйтээс та өөрийн хүссэнийг сонгон дарахад Intro хэсэг дээр автоматаар нэмэгдэнэ.

4. Танилцуулга хэсэг дээр темплэйт нэмэх

Жишээ болгон add intro хэсэг дээр HELLO TEAM гэсэн темплэйтийг сонгоё.

Ингэхийн тулд Hello Team темплэйт дээр очин /цэнхэр хувцастай залуутай хэсэг/ mouse 2-ыг аваачин use буюу хэрэглэх гэсэн комманд өгнө.

Screen Shot 2017-01-26 at 3.38.30 PM.png

 

Үүний дараа add intro хэсэг дээр ийнхүү автоматаар нэмэгдэнэ. 

5.  Темплэйтны загварыг сонгох

Хоёр дахь хэсэг болох Define scope буюу зорилго тодорхойлох хэсэг дээр mouse аваачихад дэлгэцний доороос өөр өөр хувилбарууд гарч ирнэ.

Screen Shot 2017-01-26 at 3.40.45 PM.png

Энэ дундаас зүүн гар талаас 2-дахь хэсгийн add text гэсэн хэсгийг  сонгоё.

Screen Shot 2017-01-26 at 3.46.19 PM.png

Add text хэсэгтэй темплэйтыг сонгон авсны дараа ингэж харагдана.

6. Дараагийн темплэйтыг сонгох

Дараагийн слайд болох Illustrate benefit хэсэг дээр дарахад мөн адил дэлгэцний доороос хувилбарууд гарч ирэх болно.

Screen Shot 2017-01-26 at 3.44.09 PM.png

Мөн адил зүүн гар талаас 2 дах хэсгийг сонгон авч анимэйшн дээр нэмье. /Жич: Blank хэсгийг сонговол өөрийн хүссэн зургийг нэмж слайдаа баяжуулах шаардлагатай./

Screen Shot 2017-01-26 at 3.47.38 PM.png

Үүнийг нэмэхэд Scene 3 ингэж харагдана.

7.  Add specific хэсгийн темплэйтыг сонгох


Screen Shot 2017-01-26 at 3.50.12 PM.png

Энэ хэсэгт баруун талын хамгийн доор байрлах темплэйтийг авч нэмлээ.

Screen Shot 2017-01-26 at 3.51.36 PM.png

 8. Call to Action хэсэг дээр темплэйт сонгох

Хамгийн сүүлийн хэсэг болох Call to Action буюу үйлдэлд дуудах хэсэг дээр ихэвчлэн холбогдох утасны дугаар, фэйсбүүк хуудас зэрэг мэдээллийг нэмж өгнө.

Call to Action гэсэн хэсэг дээр дарахад дэлгэцэн дээр дараах сонголтууд гарч ирнэ.

Screen Shot 2017-01-26 at 3.56.54 PM.png

Learn more click here хэсгийг сонгон авъя.

Screen Shot 2017-01-26 at 3.58.15 PM.png

Call to action хэсгийг нэмсний дараа дээрх байдлаар харагдана.

9. Хамгийн сүүлийн слайд болох add outro хэсэг дээр темплэйт сонгох

Add outro буюу хаалтын хэсэг дээр дарахад доорх сонголтууд гарч ирнэ.

Screen Shot 2017-01-26 at 4.01.12 PM.png

Баруун гар талын хамгийн доор байрлах Your text here гэсэн цэнхэр өнгийн темплэйтыг нэмье.

Screen Shot 2017-01-26 at 4.03.20 PM.png

Ийнхүү темплэйтыг нэмж дууссан тул сторибоард дээрх байдлаар харагдана.

10. Edit хийж засварлах

Continue буюу үргэлжлүүлэх хэсэг дээр даран сонгон авсан слайдуудыг та өөрийн хүссэнээр edit хийж өөрчилж болно.Mouse-аа дэлгэцний баруун дээд буланд аваачин continue хэсгийг дараарай.

16325762_1258406547572398_906380793_o.png

Интернэтийн хурдаас хамааран  таны edit хийх темплэйт бэлэн болоход 30 секундээс 1 минутын хугацаа шаардагдана.

Ийнхүү бэлэн болсон темплэйтыг текст бичиж, зургийг солих зэргээр та хүссэнээрээ өөрчилж болно.Текст бичихдээ дээр харагдах англи текст дээр mouse-ыг аваачин edit хийх буюу өгөгдсөн фонтоос сонгох болон үсгийн хэмжээг томруулах жижигрүүлэх зэргээр өөрчлөх боломжтой.

Screen Shot 2017-01-26 at 4.10.57 PM.png

 

Hello Team хэсгийг би Сайн байна уу гэсэн Монгол өгүүлбэр болгон өөрчиллөө. Энэ мэтээр та өөрийн хүссэн текстийг Монгол фонтоор орлуулан бичсэнээр таны анимэйшн бэлэн болно.

11. Дэвсгэр аяыг сонгох

Powtoon-ын хувьд хийгдсэн анимэйшн дээр цаанаас нь автоматаар ая сонгож өгдөг хэдий ч хүсвэл та дэлгэцний зүүн талд байрлах Sound хэсэг дээр дарж өөрийн дуртай дэвсгэр аяыг сонгох эсвэл хоолой унших зэргээр өөрийн дуу хоолойг нэмэх боломжтой.

Screen Shot 2017-01-26 at 11.37.55 AM.png

12. Экспорт хийх

Edit хийж дууссаны дараа дэлгэцний зүүн дээд буланд байрлах Export хэсгийг дарж анимэйшныг экспортолно.

Screen Shot 2017-01-26 at 11.39.52 AM.png

Screen Shot 2017-01-26 at 11.41.26 AM.png

 

13. Publish хийх

Экспорт хийгдсэн анимэйшнийг Youtube, Twitter, Facebook болон Vmeo дээр тавьж болохоос гадна PDF болон PPT хэлбэрээр авч болох тул та илтгэл,  презентейшн тавихдаа ашиглаж болно.

Дээр туршилтаар хийгдсэн анимэйшнийг export хийн Youtube дээр тавьсан энгийн хувилбарыг  танд сонирхуулъя.

 
Видео болон бусад төрлийн контент бүтээх аргуудаас суралцах хүсэлтэй бол та манай Сошиал медиа маркетинг II ахисан шатны сургалтанд хамрагдаарай. Энэ сургалтаар бид нийтлэл дурдсан боломжууд төдийгүй сошиалын контент бүтээх арга техник, програмууд зэргийг бас заадаг. Сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдаж байсан бол энд дарж 50% хөнгөлөлттэй хамрагдах боломжтой
 
30% хөнгөлөлттэй бүртгүүлэх
 

Сэдвүүд: Контент маркетинг, Видео маркетинг

Bilguun Namsrai

Нийтлэлч: Bilguun Namsrai

BZP Digital&Inbound агентлагийн маркетер Н.Билгүүн нь Тайванийн "Aeon Lighting Technology" Inc. болон "Mongol ID Group" LLC -ийн бизнес хөгжлийн албанд маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай залуу маркетер, нийтлэлч. www.billie.mn сайтын үүсгэн байгуулагч.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


30% хямдралтай бүртгүүлэх

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах