fbpx
Skip links

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?

фэйсбүүк аудинс үүсгэх

Хуваалцах

Бүх л байгууллага фэйсбүүкээр хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан контент, сурталчилгаа зэргийг тогтмол хүргэх болсон. Лайк, шэйр хийсэн, коммент бичсэн, видео үзсэн хэрэглэгчид чухам хэн болохыг, холбоо барих мэдээлэл болох утас, и-мэйл зэргийг бид бүртгэж авч чаддаггүй.

Хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх яг энэ боломжийг олгосон Lead generation хэмээх сурталчилгаа Фэйсбүүкт байдгийг хэрхэн ажил хэрэг болгохыг танилцуулж байна.

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?

Вэб хуудсаар зочилсон хэрэглэгчийн мэдээллийг бүртгэн сэжим болгон хувиргах зорилготой хуудсыг газардах хуудас (Landing page) гэж нэрлэдэг. Газардах хуудас бүрт хэрэглэгчийн мэдээллийг авах форм байршсан байдаг.

Харин заавал вэб хуудас руу шилжилгүйгээр фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломж байдаг нь Lead generation буюу сэжим үүсгэх сурталчилгаа юм.

Уг сурталчилгааг:

  • Брошур, каталог, танилцуулга татуулах;
  • Хөнгөлөлтийн купон өгөх;
  • Уралдаан, сугалаанд оролцуулах;
  • Үнэгүй зөвлөгөө авах хүсэлт авах;
  • Үнийн санал авах хүсэлт авах;
  • Сургалт, арга хэмжээнүүдэд бүртгэх;
  • Subscribe хийлгэх буюу мэдээлэл илгээж байхаар и-мэйл хаяг бүртгэх;

гэх мэт олон хэлбэрээр ашиглаж болно.

Сэжмийн сурталчилгааны давуу ба сул талууд

Фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгаа нь дараах давуу талуудтай:

  • Хийхэд хялбар. Вэб сайт руу оруулалгүй зөвхөн фэйсбүүкийг ашиглан сэжим авах боломжтой.
  • Форм бөглүүлэх амархан: Фэйсбүүкт бүртгэгдсэн мэдээлэл форм хэсэгт автоматаар бөглөгддөг тул хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.
  • Нэгж сэжим үүсгэх өртөг, зардал бага.
  • CRM системтэй холбосноор фэйсбүүк дээр форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар CRM системд бүртгэж болдог.
  • Хүйс, төрсөн огноо гэх мэт зэрэг чухал мэдээллүүдийг харьцангуй үнэн зөвөөр олж авах боломж өндөр.

Гэвч дараах сул талууд бий:

  • Вэб хуудсан дээр форм бөглөх үед cookie үүссэнээр уг хэрэглэгчийн дараа дараагийн хандалтыг бүртгэх, маркетингийн өгөгдлийн сан үүсгэх боломжтой болдог. Фэйсбүүкийн сэжмийн сурталчилгаа нь вэб хуудсаар дамждаггүй тул вэб хуудсаар хандах үед таних боломжгүй.
  • Төрөл бүрийн талбарууд үүсгэхэд бага зэрэг төвөгтэй. Олон талбарын мэдээлэл авах үнэхээр хэрэгтэй бол хүмүүс фэйсбүүк дээр бөглөхгүй байх магадлалтай.
  • Тухайн хэрэглэгч нэг бөглөчихвөл тэр формоо дахин бөглөж болдоггүй. Иймд бид дараа дараагийн сургалтанд өмнөх формоо хувилан хийх хэрэгцээ гардаг. Учир нь бүртгүүлсэн хэдий ч сууж амжаагүй хэрэглэгч дараагийн удаа дахин бүртгүүлэх боломжийг бас нээлттэй байлгах хэрэгтэй. Вэбийн формыг харин дахин үүсгэх шаардлагагүй байдаг.
  • Сурталчилгаа тул зардал гаргаж байж л хүнд хүрдэг. Вэбийн газардах хуудсууд органикаар буй үнэгүй хүрэх боломж илүү нээлттэй.

Иймд бид вэбийн газардах хуудсууд, фэйсбүүкийн сэжмийн сурталчилгааг хослуулан ашигладаг.

Сэжим үүсгэх сурталчилгааг хийхэд юу шаардлагатай вэ?

Сэжмийн сурталчилгааг үүсгэхэд дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай.

  • Фэйсбүүк хуудасны “АДМИН” эрхтэй байх. Хэрэглэгчийн мэдээллийг авдаг учир админууд л авахыг зөвшөөрдөг. Editor эрхтэй хэрэглэгч хийж болно гэхдээ сэжмийн мэдээллээ авч чаддаггүй тул үр дүнгүй сурталчилгаа болчихдог.
  • Вэб сайтынхаа нууцлалын бодлого бүхий хуудасны холбоосыг мэдэж байх. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдүүдэд өгөхгүй гэх мэт нөхцөлүүдийг энд оруулсан байх хэрэгтэй.
  • Сурталчилгаанд ашиглах зураг, дизайн, текст, файл зэргийг бэлтгэсэн байх.

Харин одоо уг сурталчилгааг хэрхэн хийх алхмуудтай танилцацгаая.

1-р алхам: Форм үүсгэх

Фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/ Leads ad forms/ Forms library хэсэгт формоо үүсгэх бөгөөд “шинээр үүсгэх”, “өмнө үүсгэсэн формоо ашиглах” гэсэн 2 сонголттой. Форм нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

Хамгийн эхэнд Form Type сонгоно. Higher Intent нь хэрэглэгч мэдээлээ өгөх товч дараахаас өмнө оруулсан мэдээллээ нэг шалгаж харах шат нэмдэг. Илүү чанартай сэжмийн мэдээллийн бүртгэл хиймээр байгаа бол энэ шинэ хэлбэрийг сонгож болно. More Volume буюу эхний сонголт нь ийм шалгах шатгүй тул илүү олон бүртгэл авах боломжтой. Бид энэ сонголтоор хийдэг.

Интро буюу танилцуулга хэсгийг харцгаая:

Фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/ Leads ad forms/ Forms library хэсэгт формоо үүсгэх бөгөөд “шинээр үүсгэх”, “өмнө үүсгэсэн формоо ашиглах” гэсэн 2 сонголттой. Форм нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Хамгийн эхэнд Form Type сонгоно. Higher Intent нь хэрэглэгч мэдээлээ өгөх товч дараахаас өмнө оруулсан мэдээллээ нэг шалгаж харах шат нэмдэг. Илүү чанартай сэжмийн мэдээллийн бүртгэл хиймээр байгаа бол энэ шинэ хэлбэрийг сонгож болно. More Volume буюу эхний сонголт нь ийм шалгах шатгүй тул илүү олон бүртгэл авах боломжтой. Бид энэ сонголтоор хийдэг. Интро буюу танилцуулга хэсгийг харцгаая:

Сурталчилгааны чухал хэсэг бөгөөд тухайн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг илэрхийлсэн, сурталчилгааны зорилгодоо нийцсэн агуулгатай байх ёстой.Та энэ хэсэгт 60 тэмдэгтэд багтаан танилцуулгаа бэлтгэн зураг, нэмэлт тайлбарыг хавсаргаж болно. Зургийг энд оруулахгүй, сурталчилгаанаасаа ашиглая гэсэн сонголтыг бас хийж болно. Энэ тохиолдолд сурталчилгааны зураг энэ хэсэгт орж ирнэ

Одоо асуултын хэсэг буюу талбарууд оруулах хэсгийг харцгаая.

Сурталчилгааны чухал хэсэг бөгөөд тухайн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг илэрхийлсэн, сурталчилгааны зорилгодоо нийцсэн агуулгатай байх ёстой. Та энэ хэсэгт 60 тэмдэгтэд багтаан танилцуулгаа бэлтгэн зураг, нэмэлт тайлбарыг хавсаргаж болно. Зургийг энд оруулахгүй, сурталчилгаанаасаа ашиглая гэсэн сонголтыг бас хийж болно. Энэ тохиолдолд сурталчилгааны зураг энэ хэсэгт орж ирнэ Одоо асуултын хэсэг буюу талбарууд оруулах хэсгийг харцгаая.

Нэр, и-мэйл, хүйс, утасны дугаар гэх мэт ерөнхий асуултыг асууж болохоос гадна өөрийн персонад тохирсон, танай бизнес үйл ажиллагаанд үнэ цэнэтэй байх асуултуудыг нэмэлтээр асууж болно. Олон талбартай байх тусам илүү их мэдээлэлтэй болох хэдий ч бөглөх хүний тоо багасна гэдгийг бас анхаараарай. Ямар мэдээлэл танайд хэрэгтэй бас хэрэггүйг тооцох нь чухал. Жишээ нь манай агентлаг шиг байгууллагын зах зээл дээр л ажилладаг компанид хүйсийн мэдээлэл ач холбогдол багатай бол эрүүл мэнд, гоо сайхан, хувцас загвар, хоол хүнс гэх мэт салбаруудад маш чухал.

Нууцлалын бодлогын хэсэгт компанийн нууцлалын бодлогын холбоосыг оруулна. Privacy policy буюу нууцлалын бодлого нь өмнө дурдсанчлан хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангана гэсэн амлалт өгөх, мэдээллээ өгөх итгэлийг бий болгоход хэрэгтэй.
Нууцлалын бодлогын хэсэгт компанийн нууцлалын бодлогын холбоосыг оруулна. Privacy policy буюу нууцлалын бодлого нь өмнө дурдсанчлан хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангана гэсэн амлалт өгөх, мэдээллээ өгөх итгэлийг бий болгоход хэрэгтэй.

Сүүлд нь баярлалаа хуудас үүсгэнэ. Фэйсбүүкийн сүүлийн шинэчлэлтээр баярлалаа хуудсыг засварлах боломжтой болгосон нь хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь дуудахад илүү хялбар бөгөөд ойлгомжтой болгосон юм. Уг формыг ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран та холбоос хэсэгт цахим ном, брошур, танилцуулга татах холбоос, вэбийн холбоосыг байршуулж болно. Вэб хуудасны холбоос, татах холбоос гэсэн хоёр өөр төрлөөр хамгийн доор байрлах товчийг тохируулж болдог.
Сүүлд нь баярлалаа хуудас үүсгэнэ. Фэйсбүүкийн сүүлийн шинэчлэлтээр баярлалаа хуудсыг засварлах боломжтой болгосон нь хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь дуудахад илүү хялбар бөгөөд ойлгомжтой болгосон юм. Уг формыг ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран та холбоос хэсэгт цахим ном, брошур, танилцуулга татах холбоос, вэбийн холбоосыг байршуулж болно. Вэб хуудасны холбоос, татах холбоос гэсэн хоёр өөр төрлөөр хамгийэ доор байрлах товчийг тохируулж болдог.

2-р алхам: Сурталчилгаа үүсгэх

Бусад сурталчилгааны адил “Ads manager” хэсэгт сурталчилгаа үүсгэн Create ad товчийг даран сурталчилгаагаа үүсгэх бөгөөд Lead generation сурталчилгааны төрлийг сонгоно. Үүсгэж буй сурталчилгааны кампанит ажилдаа нэр өгч, зорилтот бүлгээ тодорхойлон чиглүүлж, хугацаа, төсвөө тогтооно. Зорилтот бүлгээ чиглүүлэх талаар бид олон нийтлэл өмнө бичиж байсантай танилцаарай.

усад сурталчилгааны адил “Ads manager” хэсэгт сурталчилгаа үүсгэн Create ad товчийг даран сурталчилгаагаа үүсгэх бөгөөд Lead generation сурталчилгааны төрлийг сонгоно. Үүсгэж буй сурталчилгааны кампанит ажилдаа нэр өгч, зорилтот бүлгээ тодорхойлон чиглүүлж, хугацаа, төсвөө тогтооно. Зорилтот бүлгээ чиглүүлэх талаар бид олон нийтлэл бичиж байсантай танилцаарай.

Дараа сурталчилгааныхаа хэрэглэгчдэд хамгийн эхэнд харагдах хэсгийн мэдээллийг тохируулан оруулах хэрэгтэй. Энэ нь хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг тодорхойлох хэсэг тул хэрэглэгчид танай сурталчилгааны СТА дээр дарж юу авахаа мэдэж байх нь маш чухал юм. Өөрийн бизнесийн онцлог, зорилгоосоо хамааран зураг, олон зурагтай карусель, видео, слайдшоу гэх мэт форматуудаар хийж болно.

Эцэст нь Lead Form хэсэгт өмнө хийсэн формоо сонгож өгөөд сурталчилгаа тань бэлэн болно.

Хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн татах вэ?

Бүртгүүлсэн сэжмээ сурталчилгаатай холбогдсон фэйсбүүк хуудасны Publishing Tools/Forms Library хэсгээс татна. Уг хэсэгт таны үүсгэсэн бүх формууд хадгалагддаг бөгөөд сэжмийг CSV болон XLS өргөтгөлөөр татах боломжтой. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

Дата мэдээллийг зөвхөн админууд л татах эрхтэй учир та сурталчилгааны болон фэйсбүүк хуудасны админ эрхтэй байх ёстой.

Сэжмээ татахад дараах 2 сонголт гарч ирнэ. Эхний сонголт нь зөвхөн шинэ сэжмүүд л татагдана гэсэн үг. Сурталчилгаа дуусахаас өмнө 1 удаа татаад сурталчилгаа дуусахад дахин татвал эхний татаж авсан сэжмүүд байхгүй бөгөөд зөвхөн шинээр бүртгэгдсэн сэжмүүд л татагдана гэсэн үг. Гэхдээ өмнөх дата нь устчихна гэсэн үг биш бөгөөд 2 дахь сонголтыг сонгосноор сурталчилгаа хийгдэж буй хугацаан дахь бүх сэжмийг татахаас гадна тодорхой хугацааны интервалд бүртгүүлсэн сэжмүүдийг татах боломжтой юм.

Фэйсбүүктэй интеграци хийгддэг CRM систем ашигладаг бол уг сэжмүүд автоматаар уг системд орно. Бид үйл ажиллагаандаа HubSpot Free CRM ашигладаг тул контакт мэдээллүүдийг шууд систем дээрээ бүртгээд авчихдаг.

Үүлэн тооцоололд суурилсан HubSpot програмыг хэрэглэхэд амар хялбар төдийгүй ажлын бүтээмж өндөр, үр өгөөжтэй байдаг юм. Та хэрэглэгчийн мэдээллээ уг програмын CRM системд оруулан хөтөлснөөр өргөн хүрээнд илүү бүрэн дүүрэн харилцаа үүсгэн ажиллах боломжтой юм.

HubSpot Sales/Setting/Ads хэсэгт фэйсбүүкийн дансаа холбоно.

HubSpot хэсэгт дансаа холбосны дараа фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/Leads Ad Forms/Leads Setup хэсэгт CRM-аа холбоно.

Ингэж холбосноор фэйсбүүк дээр бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл автоматаар HubSpot CRM-д бүртгэгдэнэ гэсэн үг юм.

Дата мэдээллээ Hubspot гэх мэт CRM-ын програмуудтай холбон илүү өргөн хүрээнд бүтээлчээр ажиллах боломжтой бөгөөд формоор дамжуулан цуглуулсан мэдэээллүүдийг ашиглан эдгээр боломжит хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх, хөгжүүлснээр дараа, дараагийн шатны маркетинг болон борлуулалт хийх боломжтой.

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Бид танай хэрэгцээ шаардлагатай танилцсанаар маркетингийн автоматжуулалтын үйлчилгээний үнийн санал боловсруулан танилцуулах боломжтой. Та дараах формыг бөглөн үлдээгээрэй. Баярлалаа.

AUT price offer
Хувь хүн бол Хувь хүн гэж бичнэ үү.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.