<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Lkhagvasuren Bereenen

Lkhagvasuren Bereenen

МУИC-ийн ХШУИС-ийг "Компьютерийн инженер" мэргэжлээр төгссөн. Дижитал маркетингийн автоматжуулалт, чатбот, интеграцын чиглэлээр мэргэшиж буй маркетинг технологич.

Нийтэлсэн: 2020-03-28, унших хугацаа: ~4 минут

Чатботын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр хэрхэн чатботтой болох болон түүнийг хэрхэн хийх талаар санаа бодлоо чилээж байна уу?

Бид өмнө нь ManyChat чатботын шийдлийн давуу талуудын талаар танилцуулж байсан. Энэ удаагийн нийтлэлээр бид хамгийн энгийн автомат хариулагч бүхий чатботыг Manychat программын Free буюу үнэ төлбөргүй хувилбар дээр хэрхэн хийж эхлэх талаар та бүхэнд хүргэж байна.

 

1. Чатботоо үүсгэн фэйсбүүк пэйжтэй холбох

Чатбот хийх эхний алхам бол өөрийн чатботоо үүсгэж фэйсбүүк пэйжтэй холбох юм. Үүний тулд manychat.com (1) хаягаар орж GET STARTED FREE (2) товч дээр дарж орно.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

Manychat-ийн үйлчилгээний нөхцөлийг (3) зөвшөөрөх сонголтыг хийсний дараа Facebook-ээр нэвтрэх товч (4) дарж нэвтэрнэ.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

Асуултад хариулан, үргэлжлүүлэх товчийг даран, өөрийн пэйжийг сонгон холбоно. Ингэснээр фэйсбүүк пэйжийн лого, нэр (5) бүхий чатбот хийхэд бэлэн болсон Manychat-ийн Dashboard (6) гарч ирэх болно.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

 

2. Чатботын бүтцээ угсрах

Чатботын бүтэц угсрах гол хэсэг бол Flow (7) буюу харилцааны урсгалг бөгөөд үүнд өөрийн байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрт ойлгомжтой байдлаар Folder (8) үүсгэн хавтаслан ангилах боломжтой. Нэг Folder дотор олон Flow байх боломжтой.

Flow хэсэгт чатбот угсрах гол элементүүд байх бөгөөд өөр өөрийн үндсэн үүргүүдтэй. Шинээр Flow үүсгэхдээ New Flow товчийг (9) дарж нэр өгөн үүсгэх ба ингэснээр хоосон Send message алхам бүхий шинэ Flow үүснэ.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

 

3. Элементүүдийг зөв хэрэглэх

Send message хэсэгт чатботын гол агуулгыг бүрдүүлэх элементүүд байх ба элемент бүр өөрийн онцлогтой. Үүнд:

  • Text (10) - текст бичвэр оруулах
  • Image (11) - зураг оруулах
  • Card (12) - гарчиг, тайлбар бүхий зураг оруулах
  • Gallery (13) - хажуу тийш урсдаг зургийн цомог оруулах
  • Audio (14) - аудио бичлэг оруулах
  • Video (15) - видео дүрс бичлэг оруулах
  • File (16) - татаж авах боломж бүхий файл оруулах
  • Delay (17) - элементүүдийн дунд тодорхой хугацаатай зай авах зэрэг багтана.
Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

Дээрх элементүүдээс ашиглан үүсгэсэн энгийн Flow-ийг доорх зурагт үзүүллээ.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ? 

Flow-т хийсэн зүйлсээ хадгалахын тулд Publish (18) товчийг дарах хэрэгтэй бөгөөд хийсэн хэсгээ Preview (19) товчийг даран шалгах боломжтой.

Мөн өөр хэн нэгнээр чатботын ажиллагааг шалгуулах тохиолдолд Automation цэс-ний Keywords (20) хэсэгт түлхүүр үг тохируулан шалгаж болно. Үүний тулд New Keyword (21) товчийг даран оруулах түлхүүр үгээ (22) бичиж шинэ Keyword үүсгэнэ.

Түлхүүр үгийг таньж хариу илгээх мессежийг тохируулахын тулд Select Existing (23) товч даран үүсгэсэн Flow-той холбоно.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

 

4. Дараагийн алхам руу оновчтой шилжүүлэх, хөтлөх

Send message хэсэг дахь агуулгыг хэрэглэгч харсны дараа дараагийн үйлдэлд хэрэглэгчээ дуудахын тулд ямар үйлдэл хийх хэсгийг тохируулах хэрэгтэй.

Дараагийн алхам руу шууд шилжүүлэн үргэлжлүүлэх тохиолдолд Continue to another step (24),  тодорхой сонголтоор дараагийн алхамд шилжих тохиолдолд Quick reply (25), Add Button (26) хэрэглүүрүүдийг ашиглана.

Button буюу товч нь аливаа элементийн дараа дээд тал нь 3 байх боломжтой, хэрэглэгч хэзээ ч дарж тухайн товчийн хөтөлж буй харилцааны урсгалыг эхлүүлэх боломжтой.

Харин Quick reply буюу хурдан хариултууд нь тухайн мөчид хэрэглэгчийн өгч болох хариулт, сонголтууд юм. Харилцаа цааш үргэлжилсэн тохиолдолд алга болдог. 

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

Тодорхой зорилгоор шилжих үед дараах хэсгээс сонгон хэрэглэнэ. Үүнд:

  • Send message (27) - дараагийн яриаг илгээх,
  • Open website (28) - вэб сайт руу үсрэх хаяг оруулах,
  • Call number (29) - утсаар залгах дугаар оруулах,
  • Performance Actions (30) - нэмэлтээр өөр үйлдлүүд хийх (таг тавих, талбарын утга өөрчлөх, мэдээлэл дараалуулан илгээх урсгалд оруулах гэх мэт),
  • Start another Flow (31) - өөр Flow урсгал руу шилжүүлэх зэрэг сонголтууд бий.

Та Flow хэсгийн элементүүдийг зөв хэрэглэж сурснаар Manychat-ын Free хувилбар дээр хамгийн энгийн автомат хариулагч бүхий чатботыг бүтээх боломжтой.

 

5. Анхлан орж буй хэрэглэгчдэд ямар мэдээлэл харуулах вэ?

Чатбот-д анх зочилж буй хэрэглэгчдэд харагдах хэсэг буюу мессенжерийн Get started товчийг дарах үед эхлэж гарч ирэх мэндчилгээг Automation (32) цэсний Welcome Message (33) хэсэгт тохируулна.

Flow хэсэгтэй ижил зарчмаар тохируулах, удирдах ба Send message хэсэгт тухайн хэрэглэгчийг угтаж авсан үг өгүүлбэр бүхий текст байх нь тохиромжтой.

Manychat дээр хэрхэн чатбот хийх вэ?

Агуулга бэлэн болсны дараа Welcome message хэсгээ active болгон асаах хэрэгтэй.

Танд амжилт хүсье!

 

Хэрхэн чатботтой болох вэ?

Хэрэв танай байгууллага одоогоор чатботгүй эсвэл шинэчлэн сайжруулах шаардлагатай байгаа бол манай чатбот хийх үйлчилгээтэй мөн ManyChat програмын сургалттай танилцана уу. 

Бид чатботын тэргүүлэх шийдэл ManyChat компанийн Монгол дахь Messenger Marketing Expert ангиллын партнер агентлаг юм. 

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: Чатбот, Мессенжер, Messenger, ManyChat

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд