<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Todsuren Ulziikhuu

Todsuren Ulziikhuu

ШУТИС-ийн ХШУС-ийг “Химийн Инженер”-н бакалавр зэрэгтэй, онцлох дипломтой төгссөн. Өөрийн хүсэл сонирхол, сониуч байдалдаа хөтлөгдөн инбаунд маркетинг, дижитал маркетинг чиглэлээр мэргэшин ажиллаж буй залуу маркетер юм.

Нийтэлсэн: 2020-01-23, унших хугацаа: ~5 минут

“LinkedIn бол зүгээр нэг таны CV байрладаг талбар биш, харин таны дижитал нэр хүндийн баталгаа юм.” гэж 2019 онд борлуулалтын ертөнцөд хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр шалгарсан хатагтай Жилл Руллер хэлсэн байдаг.

LinkedIn marketing

Нэгэн зорилго дор нэгдсэн хүмүүсийн бүлэгрүү (connections) нэвтэрч өөрийн байгууллага болон бизнесийг танилцуулах, түгээх боломжтой байдаг нь LinkedIn-ий бизнесийн хүч болж байгаа юм. Энэ ч утгаараа LinkedIn-ийг сэжим үүсгэж шинэ хэрэглэгчдийн анхаарлыг татах чадвараар нь хамгийн шилдэг сошиал платформ гэж үздэг.

Хэрэв таны LinkedIn-ий маркетингийн стратеги зөвхөн хувийн аккаунтаар тань хэмжигддэг бол та өөртөө болон байгууллагадаа асар том өөрчлөлт шинэчлэлтийг авчрах цаг нь ирж дээ.

-“Сумгүй бол буугаар яах билээ” гэдэг шиг танай байгууллага LinkedIn-дээ байгууллагын хуудас (Company page)-гүй бол яаж маркетинг, цаашлаад борлуулалт хийх вэ дээ! Тэгэхээр юуны түрүүнд байгууллагынхаа үнэ цэнэ, дахин давташгүй байдлыг бүрэн дүүрэн илтгэсэн гайхалтай байгууллагын хуудастай болох талаар доорх зураг дээр дарж уншаарай гэж зөвлөж байна.

linkedin company page

Гайхалтай байгууллагын хуудастай болчихлоо гээд таны followers болон connections тань нэмэгдэнэ гэсэн үг биш. Харин та дараах аргуудыг ашигласнаар бизнесээ LinkedIn-ийг ашиглан маркетингийн стратегитэй өсгөн дэвжүүлж төсөөлөшгүй үр дүнд хүрэх боломжтой:

1. Байгууллагынхаа бүх ажилчдыг LinkedIn ашигладаг болгох

Хүмүүсээс хангалттай хэмжээний хандалт авах хамгийн эхний алхам бол байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг LinkedIn-ий идэвхтэй хэрэглэгч болгож, зааж сургаж байх явдал юм. LinkedIn-ээс гаргасан судалгаанаас үзэхэд 1 ажилтан хамгийн багадаа 10 connections авчирдаг байна. Мөн сурталчилгааны хэсэгтээ ажилчдынхаа аккаунтыг ашиглах нь 58%-иар илүү followers болон connections-ийг авчирдаг байна.

Ингээд харахаар танай байгууллагын ажилчид бол таны сурталчилгаа зэвсэг, хэрэгсэл болж чадаж байгааг та харж байна.

2. Үнэ цэнэтэй контент байрлуулах

Үнэ цэнэтэй контентыг дагаад үнэ цэнэтэй уншигч буюу followers үүсдэг. LinkedIn-ий санал болгож байгаагаар бол мягмар, лхагва, пүрэв гаригт 10-11 цагийн үед контент байрлуулах нь хамгийн оновчтой, хамгийн их хандалт ирдэг цаг гэж тогтоосон аж. Мөн долоо хоногт 2-5 контент оруулах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн байна.

Зөвхөн өөрөө сайн контент үйлдвэрлэх гэж хичээхээс гадна гадны эх сурвалжуудаас танай байгууллагын үйл ажиллагаа, өнгө төрхийг илтгэж чадах маш сайн контентийг share хийж оруулах хэрэгтэй.

3. Контентоо үргэлж баяжуулах

Тиймээ, баяжуулаад өг! LinkedIn хэдий бизнесийн зорилготой, ажил мэргэжлийн хандлагатай ч гэсэн зөвхөн текст хэлбэртэй нийтлэл оруулаад байх нь тохиромжтой гэж үү? Зураг, бичлэг болон бусад медиа ашигласан нийтлэлүүд нь ашиглаагүйгээсээ 98%-аар илүү хандалт авдаг гэсэн судалгаа ч бий шүү. 98%-иар илүү шүү дээ!!!

Хэрэв танай байгууллага YouTube сувагтай бол бичлэгүүдээ LinkedIn-дээ холбож өгснөөр 75%-иар илүү share rate буюу бусадтай хуваалцах хувьтай байдаг байна.

4. LinkedIn Group-үүдэд элсэн орох

LinkedIn Group-үүдэд орж идэвхтэй хэрэглэгч байснаар салбарынхаа болон бусад салбаруудын манлайлагч, мэргэжилтэнгүүдэд өөрсдийн бизнесийг танилцуулж бизнесийн цар хүрээгээ тэлэх гайхалтай боломж бүрдэж байгаа юм. Group discussion буюу тухайн группын хэлэлцүүлэг ярилцаанд идэвхтэй оролцсоноор таны байгууллагын хуудасны хандалт 3-4 дахин ихэсдэг.

Хэрэв та бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ олон улсын түвшинд нэвтрүүлэх хүсэлтэй байгаа бол гадаадын том том LinkedIn Group-үүдэд элсэж тэдний нэг хэсэг болохоос битгий татгалзаарай!

Screen Shot 2020-01-22 at 09.37.15

Жишээ нь: SocialMediopolis.com гэх групп бараг 2 сая гаруй гишүүнтэй бөгөөд улс улсын сошиал медиа маркетингийн мэргэжилтэнгүүд энэхүү группт чуулж өнөөгийн маркетингийн чиг хандлага хаашаа, хэрхэн чиглэн явж байгааг ярилцдаг, санал бодлоо хуваалцдаг билээ.

5. Affiliated Pages-тэй болох

Affiliated Pages гэдэг нь таны байгууллагын хуудасны дэд хуудас мэт ажиллах юм. Өөрөөр хэлбэл хэрэв танай байгууллага хэд хэдэн өөр төрлийн үйлчилгээ үзүүлдэг бол үйлчилгээ тус бүртээ affiliated page үүсгэн оновчилж өгч байна гэсэн үг юм.

Жишээлбэл: BZP Digital&Inbound агентлаг нь дижитал маркетингийн үйлчилгээ, веб сайтын үйлчилгээ болон төрөл бүрийн сургалт гэсэн хэд хэдэн affiliated page нээж хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй мэдээллээ илүү хялбар болгож өгч болох юм.

Мөн та Adobe компаний байгууллагын хуудсаар зочлон тэдний affiliated pages-уудыг сонирхоорой! Тэд үнэхээр гайхалтай!

LinkedIn Marketing

6. Multi-language tools ашиглан олон улсад танигдах

Multi-languages tool marketing

Хэрэв танай байгууллага Монгол улсаас өөр улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг эсвэл эрхлэхийг хүсэж байвал та LinkedIn-ээс санал болгодог multi-language tools буюу олон улсын хэлний хэрэгслийг ашиглан гадаад хэрэглэгчиддээ илүү ойртох боломжтой. LinkedIn-ээс 20 өөр хэлний сонголт өгдөг бөгөөд тухайн хэрэглэгч аль улсаас орж байгаа, LinkedIn-ээ ямар хэлээр ашигладагаас хамаарч автоматаар танай байгууллагын хуудасны хэл өөрчлөгдөх боломжтой болно.

Энэ бол LinkedIn-ээс танай байгууллага олон улсад гарах хамгийн анхны алхмыг тань гаргаж өгч байна гэж ойлгоорой.

7. LinkedIn-ий алгоритмыг ойлгох

Ихэнх сошиал сувгууд ажиллах алгоритмаа нууцлалын өндөр түвшинд байлгадаг бол LinkedIn яаж ажилладаг алгоритм, функцээ олон нийтэд ил тод байлгадагаараа давуу талтай. LinkedIn-ий алгоритм таны бэлтгэсэн контентыг дараах байдлаар үнэлж дүгнэдэг:

  1. LinkedIn алгоритм нь таны оруулсан контентийг чанар, загварын шийдэл зэргээс нь хамааруулж үнэлдэг. Чанартай сайн контент байх тусмаа News Feed-дээр дээгүүр харагдана гэсэн үг.
  2. LinkedIn алгоритм нь таны контентын хандалтыг тоолж байдаг. Таны бэлтгэсэн контент их like, share авах тусам л дээгүүр байрлагдана. Харин эсрэгээрээ хандалт авч чадахгүй удах юм бол хогийн саванд орлоо л гэсэн үг.
  3. LinkedIn алгоритм нь таны аккаунт болон сүлжээний чанар дээр тулгуурлан найдвартай байдлыг тань шалгаж тогтоодог.
  4. Зарим нэг контентыг LinkedIn-ий аюулгүй байдлыг ажилчид өөрсдөө шалгаж цааш цацагдаж болох эсэхийг тогтоодог.

boring bored to death GIF

Төвөгтөй мэт санагдаж байна уу? Үгүй дээ, та зөвхөн гайхалтай сайн контент үйлдвэрлээд бүх зүйлийг ёс журмын дагуу гүйцэтгэхэд танд юу ч саад учруулахгүй. LinkedIn-ий алгоритмын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарж судлаарай.

8. Төгс оновчлол бүхий LinkedIn зар сурталчилгаа хийх

Бусад сошиал сувгуудтай харьцуулахад LinkedIn бол ажил мэргэжлийн холбогдолтой сошиал суваг бөгөөд LinkedIn-дээ худал мэдээлэл оруулдаг хэрэглэгч гэж бараг үгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бизнес эрхлэгч та зөв хүнд нь зөв мэдээллийг зөв цагт нь хүргэх боломжтой. Гайхалтай биш гэж үү?

Жишээ нь: BZP Digital&Inbound агентлаг нь өөрөө сошиал медиа маркетинг, дижитал маркетинг, CRM буюу автоматжуулалт гэх мэт төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг бөгөөд бид LinkedIn-ийг ашиглан зөвхөн маркетингийн мэргэжилтнүүдэд зориулан сургалтынхаа сурталчилгааг илгээх боломжтой болж байгаа юм. Ингэснээрээ бид эдийн засаг болоод цаг хугацааны хувьд маш их хэмнэлтийг авчирч чаддаг.

LinkedIn-ээс дараах сурталчилгааны шийдлүүдийг санал болгодог:

  • Sponsored content: Байгууллагынхаа хуудсанд байрлуулсан контентынхоо хандалтыг хүссэн хэмжээгээрээ өсгөх боломж сурталчилгааны хэлбэр юм.
  • Text Ads: Энэ төрлийн сурталчилгаа LinkedIn-ий нүүр хуудас, грүппүүд гээд бүх хэсэгт харагдаад байж л байх болно. Гэхдээ хэрэглэгч таны сурталчилгаан дээр дарсан 1000 даралт тутамд LinkedIn-д та 2$ төлөх ёстой гэдгийг мартаж болохгүй.
  • Sponsored InMail: Э-майл маркетингтэй адилхан боловч LinkedIn Ecosystem-ийг ашигладагаараа давуу талтай. Энэ зөвхөн LinkedIn ашигладаг гишүүдийн inbox-руу мессеж хэлбэрээр очно гэсэн утгатай.

9. LinkedIn Analytics-аас суралцах

LinkedIn-ий гаргасан судалгаанаас үзэхэд LinkedIn-д орсон контент ажил эхлэх цагаас өмнө болон өдрийн цайны цагийн үеэр хамгийн хандалд авдаг болох нь тогтоогдсон байна. Энэ судалгааг ашиглан та контентоо байрлуулах цагаа төлөвлөн орхих(scheduling) боломжийг өгч байгаа юм.

LinkedIn Analytics-ийг ашиглан та танай хэрэглэгч ямар төрлийн контентийг (нийтлэл, зураг, видео, GIF) илүү үзэж байна гэдгийг мэдэж тэр төрлийн контентоо илүү сайнаар баяжуулах оруулах хэрэгтэй.

Эдгээр 9 аргыг ашиглаж та өөрийн байгууллагын LinkedIn Company Page-ийг маркетингийн зэвсэг болгон ашиглаж оновчтой, хүртээмжтэй инбаунд маркетинг хийгээрэй гэж зөвлөж байна.

BZP Digital&Inbound агентлаг нь дижитал маркетингийн үйлчилгээндээ LinkedIn хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг тул та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.

Амжилт хүсье!!!

New Call-to-action

Сэдэв: Линкедин маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Social

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд