<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Todsuren Ulziikhuu

Todsuren Ulziikhuu

ШУТИС-ийн ХШУС-ийг “Химийн Инженер”-н бакалавр зэрэгтэй, онцлох дипломтой төгссөн. Өөрийн хүсэл сонирхол, сониуч байдалдаа хөтлөгдөн инбаунд маркетинг, дижитал маркетинг чиглэлээр мэргэшин ажиллаж буй залуу маркетер юм.

Нийтэлсэн: 2020-01-20, унших хугацаа: ~3 минут

Сошиол ертөнцөд хүч түрэн орж ирж буй дэлхийн хамгийн том мэргэжлийн платформ болох LinkedIn-ийг танилцуулж байгаадаа таатай байна. 2020 оны 1 сарын байдлаар LinkedIn-ийг 13 сая гаруй байгууллага, тэдгээр байгууллагуудад хамаарагддаг 575 сая гаруй идэвхтэй хэрэглэгч хэрэглэж байгаа аж. Үүнээс Монгол улсын хэмжээнд 192000 гаруй хэрэглэгч энэхүү платформыг идэвхтэй хэрэглэсээр байна.

Танай байгууллагын өнгө төрх, үйл ажиллагаа, шинэлэг содон, бусдаас ялгарах онцлогийг зөвхөн LinkedIn л харуулж чадна. Ийм учраас та дараах 7 алхмыг ягштал дагаж өөрийн байгууллагын үнэ цэнэ, дахин давтагдашгүй тэр л чанарыг гаргаж ирэхийг зөвлөж байна.

 

1. Профайл болон баннер зургаа өөрчил

LinkedIn-д байрлах танай байгууллагын профайл зураг бол хэрэглэгчдэд хамгийн анхны сэтгэгдэл үлдээх ёстой хэрэгсэл учир хамгийн өндөр нягтрал бүхий байгууллагаа илтгэсэн зургийг тавих нь хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Профайл зурагтай байгууллагын хуудсууд нь профайл зураггүй байгууллагын хуудсуудаас 6 дахин их хандалтыг авч чаддаг. Байгууллагын хуудасны профайл зурагны сонголтоор өөрийн байгууллагын логог тавих нь оновчтой.

Байгууллагын хуудасны баннер зурагны сонголтоор танай байгууллагын үнэ цэнэ, шинэлэг, бусдаас өөр байдлыг илтгэсэн зураг сонгох нь хамгийн зөв зүйтэй явдал бөгөөд энд та график дизайны өндөр шийдэл, бүтээлч байдлыг ашиглах хэрэгтэй.

BZP LinkedIn

Жишээ нь: “BZP Digital&Inbound” дижитал маркетингийн агентлаг нь өөрийн байгууллагын хуудасныхаа профайл зурганд өөрийн логог ашигласан бол баннер зурагны сонголтоор албан ёсны Алтан Партнер болох Hubspot-ийн цол тэмдгийг ашиглажээ.

2. “Бидний тухай” хэсгийг маш оновчтой, дэлгэрэнгүй бөглө

“Уран зураг хэдий гайхалтай ч гэсэн түүнийг тайлбарлах үг байхгүй бол хэн ойлгох билээ.”

LinkedIn-ий байгуулагынхаа хуудсанд өөрийн байгууллагын үйл ажиллагаа хамгийн уран сайхнаар, цэгцтэй, оновчтой 2000 үсгэнд багтааж бичих нь дараагийн чухал алхам юм. LinkedIn-ээс санал болгож байгаагаар “Бидний тухай” хэсэгт доорх 6 асуултад хариулт өгөхүйц байдлаар бичээрэй:

  • Ямар нэртэй байгууллага вэ?
  • Танай байгууллага хаана байдаг вэ?
  • Танай байгуулага юу санал болгодог вэ?
  • Танай байгууллагын үнэ цэнэ юу вэ?
  • Танай байгууллагын онцлог шинж чанар, чиг хандлага юу вэ?
  • Танай байгууллагатай хэрхэн холбогдох вэ?
BZP Linkedin
 

“BZP Digital&Inbound”-ийн “Бидний тухай” хэсэгтээ ямар ямар үйлчилгээ үзүүлдэг, сургалт зохион байгуулдаг, ямар дугаараар холбогдох, ямар веб хаягаар орж хандах боломжтой зэргийг товч тодорхой харуулан бичсэн байгааг харж болно.

3. Бусад бүх хэсгүүдийг үнэн зөв бөглө

Hootsuite веб блогоос гаргасан судалгаанаас үзэхэд LinkedIn-дээ байгууллагынхаа тухай бүхий л мэдээллийг үнэн зөв бөглөсөн байгууллагын хуудас нь мэдээллээ гүйцэд бөглөөгүй байгууллагын хуудаснаас 2 дахин их хандалт авдаг гэдгийг нотолсон. Байгууллагынхаа хуудсандаа та дараах мэдээллүүдийг үнэн зөв бөглөж оруулж уу?

  • URL. Хэрэв танай байгууллага веб сайттай бол тухайн сайтны URL-ийг оруулсан эсэх.
  • Хаяг. Байгууллагынхаа байнгын оршин суудаг хаягаа оруулсан эсэх.
  • HQ Country. Танай байгууллага дэлхийд танигдсан франчайз байгууллагын салбар бол толгой группын мэдээллийг оруулсан эсэх.
  • Байгууллагын хэмжээ. Танай байгууллагад хичнээн ажилтан ажилладаг гэдэгээ оруулсан эсэх.
BZP LinkedIN

Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн LinkedIn байгууллагын хуудаснаас хэрэглэгч цаг алдалгүй хүссэн мэдээллээ авах боломж нь бүрдэж байгаа юм шүү дээ.

4. Чанартай контент үйлдвэрлэ

Хэрэв профайл зураг, баннер зураг, бидний тухай хэсгийг шувуу гэж үзвэл контент бол шувууны тань далавч юм шүү.

Бусад сошиал сувгуудтай адилаар LinkedIn байгууллагын хуудсандаа үргэлж шинэ шилдэг, үнэ цэнэтэй контент үйлдвэрлэж байж сэжим үүсгэх, хэрэглэгчдийн анхаарлыг татах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах зэрэг олон олон боломж нээгдэнэ.

Мөн та хэрэглэгчдийн анхаарлын төвд орохын тулд төрөл бүрийн төлбөртэй, спонсорлуулсан контентуудийг LinkedIn-ий тусламжтай олон нийтэд массаар нь цацах, эсвэл зорилтот хэрэглэгчдэд чиглүүлэн цацах боломжтой гэдгийг битгий мартаарай.

5. Career page үүсгэ

Glassdoor олон улсын ажлын байрны хамгийн том платформын судалгаанаас үзэхэд ажил хайгчдын 69% нь сошиал орчинд идэвхтэй байдаг байгууллагуудруу CV-гээ явуулдаг болох нь тогтоогдсон байна. Career page гэдэг нь танай байгууллагын соёл, ажлаас гадуурх үйл ажиллагаа, хамт олны уур амьсгал ямар байдаг талаар харуулдаг хэсэг юм. Career page-ийг хамгийн бүтээлч, мундаг хөтөлдөг байгууллага болох IKEA Group-ийн career page-ийг энд дарж үзээрэй.

Мөн career page хэсэгт танай байгууллагын ажилчид ямар сэтгэгдэлтэй байдаг, байгууллагынхаа талаар юу гэж боддог тухайгаа бичиж үлдээдэг нь танай байгууллагын соёл, бусдад үнэлэгдэх үнэлэмжийг асар ихээр нэмж өгдөг.

6. Connection болон Followers-оо ихэсгэ

Байгууллагын хуудсаа үр дүнтэй ажиллаж байгааг мэдэх хамгийн амархан арга бол танай хуудас хэр их дагагчтай байна гэх явдал юм. Иймд хуудасныхаа хандалтыг нэмэхийн тулд байгууллагынхаа ажилчид, хамтран ажиллагчид, хэрэглэгчдээсээ санаа зоволгүйгээр дагагч болохыг гуйх хэрэгтэй.

7. Бусад байгууллагын хуудсуудаас үргэлж суралц

Жил бүр LinkedIn-ээс хамгийн шилдэг 10 Байгууллагын хуудсыг шалгаруулдаг бөгөөд эдгээр хуудсуудаар зочлон суралцаж, цаашдаа юун дээрээ анхаарах, ямар контент үйлдвэрлэх, тренд урсгал хаашаа чиглэж байгаа зэргийг мэдэж авч байгаарай!

New Call-to-action

Сэдэв: Сошиал медиа маркетинг, Линкедин маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Бизнес, Linkedin

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд