<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Amarjargal Munkhtur

Amarjargal Munkhtur

М.Амаржаргал нь сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-02-21, унших хугацаа: ~11 минут

Улаанбаатар хотод 1,400,000, Монгол улсад 1,700,000, дэлхий даяар 2 тэрбум гаруй хүмүүс фэйсбүүкийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, өөрсдийнхөө амьдралын нэгээхэн хэсэг болгож байна. Харин 2 секунд тутамд 1 бизнесийн хаяг үүсэж, маркетеруудын 93% нь өөрийн бизнес, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг фэйсбүүкээр дамжуулан сурталчилдаг. Энэ удаагийн нийтлэлээр хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг сошиал платформоос хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх талаар хүргэж байна. 

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ? 

Вэб хуудсаар зочилсон хэрэглэгчийн мэдээллийг авах буюу сэжим болгон хувиргах зорилго бүхий тусгайлсан дизайнтай вэб хуудсыг газардах хуудас гэж нэрлэдэг. Газардах хуудас бүрд хэрэглэгчийн мэдээллийг авах форм байршсан байдаг. Харин фэйсбүүкэд нэгэн шинэ боломж гарсан нь заавал вэб хуудас руу шилжүүлэлгүй зөвхөн фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой Lead ad буюу сэжмийн сурталчилгаа юм.

Уг сурталчилгааг хэрэглэгч

  • Цахим ном, гарын авлага, темплэйт, танилцуулга татах
  • Уралдаан, сугалаанд оролцох
  • Үнэгүй зөвлөгөө, үнийн санал авах хүсэлт гаргах
  • Subscribe хийлгэх буюу мэдээлэл хүлээж авахаар и-мэйл хаяг бүртгүүлэх
  • Сургалт, арга хэмжээнүүдэд бүртгүүлэх

гэх зэрэг олон хэлбэрээр ашиглаж болно. 

 

Жишээ: Сургалтын бүртгэл

Энэ сурталчилгааг бид манай агентлагийн Сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдсан харин Сошиал медиа маркетинг II сургалтанд хамрагдаагүй хүмүүсийг чиглүүлж хийдэг. Эдгээр хүмүүсийн утас, и-мэйл хаягийн жагсаалтыг excel байдлаар Фэйсбүүкт оруулан Custom Audience буюу өөрийн зорилтот бүлгийг үүсгэн сурталчилгаагаа чиглүүлдэг. Ийм жагсаалтаар хэрэглэгчдийг олж чиглүүлэх боломжит магадлал амьдрал дээр 50-аас 80 хувь хавьцаа байдаг. Хэрхэн гэдгийг 9911 дугаартай хэрэглэгчийг Фэйсбүүк дээр хэрхэн онилох вэ? нийтлэлээс уншаарай.

Яагаад бид эхний шатны сургалтын бүртгэлийг вэбээр аваад дараагийн шатны сургалтын бүртгэлийн фэйсбүүкээр авдаг вэ? Эхний сургалтанд суух гэж буй хүмүүст уг сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Сургалтын үеэр бид дараагийн шатны сургалтын талаар товч танилцуулдаг. Иймд дараагийн шатны сургалтанд хүмүүс фэйсбүүкээр шууд бүртгүүлчих магадлал өндөр, бүртгүүлэхэд ч илүү хялбар байж чадна.

Хамгийн анх хэрэглэгчийн news feed дээр дараах сурталчилгаа харагдана. Үүнийг үйлдэлд дуудах CTA гэж ойлгож болно.

Сургалтын бүртгэл Энэ сурталчилгааг бид манай агентлагийн Сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдсан харин Сошиал медиа маркетинг II сургалтанд хамрагдаагүй хүмүүсийг чиглүүлж хийдэг.Sign Up товчийг дарахад бүртгэлийн форм бүхий хуудсанд очно. Энэ талбарууд хэрэглэгчийн Фэйсбүүкт бүртгүүлсэн мэдээллээс автоматаар бөглөгдөнө. Мэдээж дутуу бол дутуу харагдана. Хэрэглэгч нөхөж эсвэл өөрчлөөд оруулж бас болно. Цөөн талбар бөглүүлж буй тохиолдолд нэмж бөглөх шаардлагагүй байх нь элбэг. Жишээ нь нэр, и-мэйл хаяг, хүйс, төрсөн огноо зэргийг ихэнх хүмүүс бүртгүүлсэн байдаг бол талаас дээш нь утсаа оруулсан байдаг. 

Энэ хуудсыг landing page буюу газардах хуудас гэж бас ойлгож болно.

Сургалтын бүртгэл Энэ сурталчилгааг бид манай агентлагийн Сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдсан харин Сошиал медиа маркетинг II сургалтанд хамрагдаагүй хүмүүсийг чиглүүлж хийдэг.Sign Up товчийг дарахад бүртгэлийн форм бүхий хуудсанд очно. Энэ талбарууд хэрэглэгчийн Фэйсбүүкт бүртгүүлсэн мэдээллээс автоматаар бөглөгдөнө. Мэдээж дутуу бол дутуу харагдана. Хэрэглэгч нөхөж эсвэл өөрчлөөд оруулж бас болно. Цөөн талбар бөглүүлж буй тохиолдолд нэмж бөглөх шаардлагагүй байх нь элбэг. Жишээ нь нэр, и-мэйл хаяг, хүйс, төрсөн огноо зэргийг ихэнх хүмүүс бүртгүүлсэн байдаг бол талаас дээш нь утсаа оруулсан байдаг.   Энэ хуудсыг landing page буюу газардах хуудас гэж бас ойлгож болно.

Submit товч дарсны дараагаар бүртгэл амжилттай боллоо, баярлалаа гэсэн хуудас руу шилжинэ. Үүнийг баярлалаа хуудас гэж ойлгож болно. Энэ хуудасны доод хэсэгт өөрийн хүссэн текст бүхий товч оруулж болдог. 

Submit товч дарсны дараагаар бүртгэл амжилттай боллоо, баярлалаа гэсэн хуудас руу шилжинэ. Үүнийг баярлалаа хуудас гэж ойлгож болно. Энэ хуудасны доод хэсэгт өөрийн хүссэн текст бүхий товч оруулж болдог. Ут товчийг дарахад хаашаа очих вэ гэсэн холбоосыг оруулж болно. Энэ жишээн дээр бол сургалтанд бүртгүүлсэн хүмүүст өгдөг мэдээллийн хуудас руу үсэрнэ. Харин цахим ном, танилцуулга, купон гэх мэтийг өгөх гэж буй бол татах холбоосыг хийж өгнө.

Энэ жишээн дээр бол сургалтанд бүртгүүлсэн хүмүүст өгдөг мэдээллийн хуудас руу үсэрнэ. Харин цахим ном, танилцуулга, купон гэх мэтийг өгөх гэж буй бол татах холбоосыг хийж өгнө.

 

Сэжмийн сурталчилгааны давуу ба сул талууд

Фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгаа нь дараах давуу талуудтай:

  • Хийхэд хялбар. Вэб сайт руу оруулалгүй зөвхөн фэйсбүүкийг ашиглан сэжим авах боломжтой.
  • Форм бөглүүлэх амархан: Фэйсбүүкт бүртгэгдсэн мэдээлэл форм хэсэгт автоматаар бөглөгддөг тул хэрэглэгчийн цагийг хэмнэнэ.
  • Нэгж сэжим үүсгэх өртөг, зардал бага.
  • CRM системтэй холбосноор фэйсбүүк дээр форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар CRM системд бүртгэж болдог. 
  • Хүйс, төрсөн огноо гэх мэт зэрэг чухал мэдээллүүдийг харьцангуй үнэн зөвөөр олж авах боломж өндөр.

Гэвч дараах сул талууд бий:

  • Вэб хуудсан дээр форм бөглөх үед cookie үүссэнээр уг хэрэглэгчийн дараа дараагийн хандалтыг бүртгэх, маркетингийн өгөгдлийн сан үүсгэх боломжтой болдог. Фэйсбүүкийн сэжмийн сурталчилгаа нь вэб хуудсаар дамждаггүй тул вэб хуудсаар хандах үед таних боломжгүй.
  • Төрөл бүрийн талбарууд үүсгэхэд бага зэрэг төвөгтэй. Олон талбарын мэдээлэл авах үнэхээр хэрэгтэй бол хүмүүс фэйсбүүк дээр бөглөхгүй байх магадлалтай.
  • Тухайн хэрэглэгч нэг бөглөчихвөл тэр формоо дахин бөглөж болдоггүй. Иймд бид дараа дараагийн сургалтанд өмнөх формоо хувилан хийх хэрэгцээ гардаг. Учир нь бүртгүүлсэн хэдий ч сууж амжаагүй хэрэглэгч дараагийн удаа дахин бүртгүүлэх боломжийг бас нээлттэй байлгах хэрэгтэй. Вэбийн формыг харин дахин үүсгэх шаардлагагүй байдаг.
  • Сурталчилгаа тул зардал гаргаж байж л хүнд хүрдэг. Вэбийн газардах хуудсууд органикаар буй үнэгүй хүрэх боломж илүү нээлттэй.

Иймд бид вэбийн газардах хуудсууд, фэйсбүүкийн сэжмийн сурталчилгааг хослуулан ашигладаг.

Сэжим үүсгэх сурталчилгааг хийхэд юу шаардлагатай вэ?

Сэжмийн сурталчилгааг үүсгэхэд дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай. 

  • Фэйсбүүк хуудасны "АДМИН" эрхтэй байх. Хэрэглэгчийн мэдээллийг авдаг учир админууд л авахыг зөвшөөрдөг. Editor эрхтэй хэрэглэгч хийж болно гэхдээ сэжмийн мэдээллээ авч чаддаггүй тул үр дүнгүй сурталчилгаа болчихдог.
  • Вэб сайтынхаа нууцлалын бодлого бүхий хуудасны холбоосыг мэдэж байх. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдүүдэд өгөхгүй гэх мэт нөхцөлүүдийг энд оруулсан байх хэрэгтэй.
  • Сурталчилгаанд ашиглах зураг, дизайн, текст, файл зэргийг бэлтгэсэн байх.

Харин одоо уг сурталчилгааг хэрхэн хийх алхмуудтай танилцацгаая.

1-р алхам: Форм үүсгэх 

Фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/ Leads ad forms/ Forms library хэсэгт формоо үүсгэх бөгөөд "шинээр үүсгэх", "өмнө үүсгэсэн формоо ашиглах" гэсэн 2 сонголттой. Форм нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. 

Хамгийн эхэнд Form Type сонгоно. Higher Intent нь хэрэглэгч мэдээлээ өгөх товч дараахаас өмнө оруулсан мэдээллээ нэг шалгаж харах шат нэмдэг. Илүү чанартай сэжмийн мэдээллийн бүртгэл хиймээр байгаа бол энэ шинэ хэлбэрийг сонгож болно. More Volume буюу эхний сонголт нь ийм шалгах шатгүй тул илүү олон бүртгэл авах боломжтой. Бид энэ сонголтоор хийдэг. 

Интро буюу танилцуулга хэсгийг харцгаая:

Фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/ Leads ad forms/ Forms library хэсэгт формоо үүсгэх бөгөөд "шинээр үүсгэх", "өмнө үүсгэсэн формоо ашиглах" гэсэн 2 сонголттой. Форм нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.   Хамгийн эхэнд Form Type сонгоно. Higher Intent нь хэрэглэгч мэдээлээ өгөх товч дараахаас өмнө оруулсан мэдээллээ нэг шалгаж харах шат нэмдэг. Илүү чанартай сэжмийн мэдээллийн бүртгэл хиймээр байгаа бол энэ шинэ хэлбэрийг сонгож болно. More Volume буюу эхний сонголт нь ийм шалгах шатгүй тул илүү олон бүртгэл авах боломжтой. Бид энэ сонголтоор хийдэг.   Интро буюу танилцуулга хэсгийг харцгаая:

Сурталчилгааны чухал хэсэг бөгөөд тухайн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг илэрхийлсэн,  сурталчилгааны зорилгодоо нийцсэн агуулгатай байх ёстой.Та энэ хэсэгт 60 тэмдэгтэд багтаан танилцуулгаа бэлтгэн зураг, нэмэлт тайлбарыг хавсаргаж болно. Зургийг энд оруулахгүй, сурталчилгаанаасаа ашиглая гэсэн сонголтыг бас хийж болно. Энэ тохиолдолд сурталчилгааны зураг энэ хэсэгт орж ирнэ

Одоо асуултын хэсэг буюу талбарууд оруулах хэсгийг харцгаая.

Сурталчилгааны чухал хэсэг бөгөөд тухайн хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг илэрхийлсэн,  сурталчилгааны зорилгодоо нийцсэн агуулгатай байх ёстой.Та энэ хэсэгт 60 тэмдэгтэд багтаан танилцуулгаа бэлтгэн зураг, нэмэлт тайлбарыг хавсаргаж болно. Зургийг энд оруулахгүй, сурталчилгаанаасаа ашиглая гэсэн сонголтыг бас хийж болно. Энэ тохиолдолд сурталчилгааны зураг энэ хэсэгт орж ирнэ  Одоо асуултын хэсэг буюу талбарууд оруулах хэсгийг харцгаая.

Нэр, и-мэйл, хүйс, утасны дугаар гэх мэт ерөнхий асуултыг асууж болохоос гадна өөрийн персонад тохирсон, танай бизнес үйл ажиллагаанд үнэ цэнэтэй байх асуултуудыг нэмэлтээр асууж болно. Олон талбартай байх тусам илүү их мэдээлэлтэй болох хэдий ч бөглөх хүний тоо багасна гэдгийг бас анхаараарай. Ямар мэдээлэл танайд хэрэгтэй бас хэрэггүйг тооцох нь чухал. Жишээ нь манай агентлаг шиг байгууллагын зах зээл дээр л ажилладаг компанид хүйсийн мэдээлэл ач холбогдол багатай бол эрүүл мэнд, гоо сайхан, хувцас загвар, хоол хүнс гэх мэт салбаруудад маш чухал.

Нууцлалын бодлогын хэсэгт компанийн нууцлалын бодлогын холбоосыг оруулна. Privacy policy буюу нууцлалын бодлого нь өмнө дурдсанчлан хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангана гэсэн амлалт өгөх, мэдээллээ өгөх итгэлийг бий болгоход хэрэгтэй.

Нууцлалын бодлогын хэсэгт компанийн нууцлалын бодлогын холбоосыг оруулна. Privacy policy буюу нууцлалын бодлого нь өмнө дурдсанчлан хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангана гэсэн амлалт өгөх, мэдээллээ өгөх итгэлийг бий болгоход хэрэгтэй.

Сүүлд нь баярлалаа хуудас үүсгэнэ. Фэйсбүүкийн сүүлийн шинэчлэлтээр баярлалаа хуудсыг засварлах боломжтой болгосон нь хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь дуудахад илүү хялбар бөгөөд ойлгомжтой болгосон юм. Уг формыг ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран та холбоос хэсэгт цахим ном, брошур, танилцуулга татах холбоос, вэбийн холбоосыг байршуулж болно. Вэб хуудасны холбоос, татах холбоос гэсэн хоёр өөр төрлөөр хамгийн доор байрлах товчийг тохируулж болдог.

Сүүлд нь баярлалаа хуудас үүсгэнэ. Фэйсбүүкийн сүүлийн шинэчлэлтээр баярлалаа хуудсыг засварлах боломжтой болгосон нь хэрэглэгчийг дараагийн үйлдэлд нь дуудахад илүү хялбар бөгөөд ойлгомжтой болгосон юм. Уг формыг ямар зорилгоор ашиглаж байгаагаас хамааран та холбоос хэсэгт цахим ном, брошур, танилцуулга татах холбоос, вэбийн холбоосыг байршуулж болно. Вэб хуудасны холбоос, татах холбоос гэсэн хоёр өөр төрлөөр хамгийэ доор байрлах товчийг тохируулж болдог.

2-р алхам: Сурталчилгаа үүсгэх

Бусад сурталчилгааны адил "Ads manager" хэсэгт сурталчилгаа үүсгэн Create ad товчийг даран сурталчилгаагаа үүсгэх бөгөөд Lead generation сурталчилгааны төрлийг сонгоно. Үүсгэж буй сурталчилгааны кампанит ажилдаа нэр өгч, зорилтот бүлгээ тодорхойлон чиглүүлж, хугацаа, төсвөө тогтооно. Зорилтот бүлгээ чиглүүлэх талаар бид олон нийтлэл бичиж байсантай танилцаарай.

Бусад сурталчилгааны адил "Ads manager" хэсэгт сурталчилгаа үүсгэн Create ad товчийг даран сурталчилгаагаа үүсгэх бөгөөд Lead generation сурталчилгааны төрлийг сонгоно. Үүсгэж буй сурталчилгааны кампанит ажилдаа нэр өгч, зорилтот бүлгээ тодорхойлон чиглүүлж, хугацаа, төсвөө тогтооно. Зорилтот бүлгээ чиглүүлэх талаар бид олон нийтлэл өмнө бичиж байсантай танилцаарай.

Дараа сурталчилгааныхаа хэрэглэгчдэд хамгийн эхэнд харагдах хэсгийн мэдээллийг тохируулан оруулах хэрэгтэй. Энэ нь хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг тодорхойлох хэсэг тул хэрэглэгчид танай сурталчилгааны СТА дээр дарж юу авахаа мэдэж байх нь маш чухал юм. Өөрийн бизнесийн онцлог, зорилгоосоо хамааран зураг, олон зурагтай карусель, видео, слайдшоу гэх мэт форматуудаар хийж болно.

Эцэст нь Lead Form хэсэгт өмнө хийсэн формоо сонгож өгөөд сурталчилгаа тань бэлэн болно. 

Хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн татах вэ? 

Хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн татах вэ?

Бүртгүүлсэн сэжмээ сурталчилгаатай холбогдсон фэйсбүүк хуудасны Publishing Tools/Forms Library хэсгээс татна. Уг хэсэгт таны үүсгэсэн бүх формууд хадгалагддаг бөгөөд сэжмийг CSV болон XLS өргөтгөлөөр татах боломжтой. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. 

  1. Дата мэдээллийг зөвхөн админууд л татах эрхтэй учир та сурталчилгааны болон фэйсбүүк хуудасны админ эрхтэй байх ёстой.
  2. Сэжмээ татахад дараах 2 сонголт гарч ирнэ. Эхний сонголт нь зөвхөн шинэ сэжмүүд л татагдана гэсэн үг. Сурталчилгаа дуусахаас өмнө 1 удаа татаад сурталчилгаа дуусахад дахин татвал эхний татаж авсан сэжмүүд байхгүй бөгөөд зөвхөн шинээр бүртгэгдсэн сэжмүүд л татагдана гэсэн үг. Гэхдээ өмнөх дата нь устчихна гэсэн үг биш бөгөөд 2 дахь сонголтыг сонгосноор сурталчилгаа хийгдэж буй хугацаан дахь бүх сэжмийг татахаас гадна тодорхой хугацааны интервалд бүртгүүлсэн сэжмүүдийг татах боломжтой юм. 

Фэйсбүүктэй интеграци хийгддэг CRM систем ашигладаг бол уг сэжмүүд автоматаар уг системд орно. Бид үйл ажиллагаандаа HubSpot Free CRM ашигладаг тул контакт мэдээллүүдийг шууд систем дээрээ бүртгээд авчихдаг. 

ХОЛБООТОЙ: Хэрхэн үнэгүй CRM-тай болох вэ?

Фэйсбүүкээ CRM-тай хэрхэн холбох вэ? 

Фэйсбүүкийн дансаа HubSpotтой хэрхэн холбох вэ?

Фэйсбүүкийн дансаа HubSpotтой хэрхэн холбох вэ?

Үүлэн тооцоололд суурилсан HubSpot програмыг хэрэглэхэд амар хялбар төдийгүй ажлын бүтээмж өндөр, үр өгөөжтэй байдаг юм. Та хэрэглэгчийн мэдээллээ уг програмын CRM системд оруулан хөтөлснөөр өргөн хүрээнд илүү бүрэн дүүрэн харилцаа үүсгэн ажиллах боломжтой юм.

Эхлээд HubSpot Free CRM үүсгэнэ. Хэрхэн үүсгэхийг Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ? нийтлэлээс танилцана уу.

Үүний дараа

  • HubSpot Sales/Setting/Ads хэсэгт фэйсбүүкийн дансаа холбоно.
  • HubSpot хэсэгт дансаа холбосны дараа фэйсбүүк хуудасныхаа Publishing tools/Leads Ad Forms/Leads Setup хэсэгт CRM-аа холбоно. 

Ингэж холбосноор фэйсбүүк дээр бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл автоматаар HubSpot-ын CRM-д бүртгэгдэнэ гэсэн үг юм. 

Ингэж холбосноор фэйсбүүк дээр бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл автоматаар HubSpot-ын CRM-д бүртгэгдэнэ гэсэн үг юм.

Дата мэдээллээ Mailchimp, Hubspot гэх мэт CRM-ын програмуудтай холбон илүү өргөн хүрээнд бүтээлчээр ажиллах боломжтой бөгөөд формоор дамжуулан цуглуулсан мэдэээллүүдийг ашиглан эдгээр боломжит хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх, хөгжүүлснээр дараа, дараагийн шатны маркетинг болон борлуулалт хийх боломжтой. 

Инбаунд маркетингийн үйлчилгээ

Бид танай зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татах, ойлгоход хялбар, сонирхолтой, хэрэглэгчийн боловсрол олгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний даваа, ялгаралтай талуудыг таниулсан дижитал контентууд бүтээх, түгээх, идэвхжүүлэх маркетингийн үйлчилгээг санал болгодог.

Инбаунд маркетингийн үйлчилгээний нэгэн онцлог нь боломжит хэрэглэгчид, худалдан авагчдын датаг CRM системд үүсгэн дараа, дараагийн маркетинг, борлуулалтад ашиглах боломжийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Манай үйлчилгээний багцуудтай дараах холбоосоор зочлон танилцана уу. Баярлалаа.

New Call-to-action 

Сэдэв: Сэжим, Фэйсбүүк маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа, Инбаунд маркетинг, Social, CRM

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд