<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2021-06-02, унших хугацаа: ~8 минут

CRM системийг борлуулалтад өргөнөөр ашигладаг. Харин маркетингийнхаа үйл ажиллагаанд хэрэглэх арга замууд юу вэ?

CRM систем гэж юу болох, яагаад үйл ажиллагаанд ашиглах хэрэгтэй талаар ойлголт авах бол Байгууллагууд яагаад CRM ашиглах хэрэгтэй вэ? нийтлэлтэй танилцаарай. 

Та маркетинг, зар сурталчилгаагаа төрөл бүрийн сувгаар хэрэглэгчийн өгөгдөлгүйгээр хийж болно. Харин CRM системийг ашиглан маркетинг хийхэд хэрэглэгчдийн өгөгдөл хэрэгтэй болно. Юун түрүүнд утас, и-мэйл, мессенжер ID дугаар.

 

HubSpot CRM системд хэрэглэгчдийн утас, и-мэйл, хэрхэн бүртгэх вэ?

CRM систем дэх хэрэглэгчдийн өгөгдлийг тогтвортой бүрдүүлэх, өсгөх олон арга бий. Практикт түгээмэл ашиглодаг арга замууд гэвэл:

  • Танайх руу залгасан хэрэглэгчдийн утасны дугаарын өгөгдлийг бүртгэх. CallPro ашигладаг бол HubSpot CRM-тай интеграц хийснээр орсон, гарсан дуудлага бүрээс өгөгдөл үүснэ. Хэрэв гар утас л ашигладаг бол андройд үйлдлийн системтэй утсанд Integromat суулган дуудлагын болон SMS өгөгдөл үүсгэж болно. Хамгийн энгийн арга бол гараар бичиж бүртгэх юм. Чатбот хэрэглэгчээс утасны дугаарыг асуун бүртгэн улмаар CRM руу бичиж чадна.
  • Орчин үед хэрэглэгчид утсаар залгах төдийгүй мессенжерээр хандах болсон. HubSpot CRM-г пэйжийн мессенжертэйгээ холбосноор пэйжид хандаж буй хэрэглэгчдийн өгөгдөл CRM-д автоматаар бүртгэгдэнэ. Хэрхэн холбох видео зааврыг энд дарж үзээрэй. Мессенжерээр хандсан хэрэглэгчдийг чиглүүлсэн сурталчилгааны бүлэг үүсгэхэд Page Scoped ID (PSID) дугаар ба пэйжийн ID дугаарын хослол хэрэгтэй. Пэйжийн ID дугаарыг пэйжийн About цэсний хамгийн доод хэсгээс олж болно. Харин PSID дугаарын өгөгдөл бүрдүүлэхэд автоматжуулалтын нэмэлт програм эсвэл чатботын шийдэл хэрэгтэй болно. 
  • И-мэйл хаяг бүртгэхэд харин газардах хуудас, поп-ап, фэйсбүүкийн сэжим үүсгэх сурталчилгаа гэх мэт олон аргууд бий. И-мэйлийн программаа (Gmail, Outlook, Office 365) мөн HubSpot-той холбож болно. Танай хэрэглэгчид и-мэйлээ нээж уншдаад байдаггүй байсан ч бүртгэх хэрэгтэй. Тэд уг хаягаараа фэйсбүүкт бүртгүүлсэн бол и-мэйл хаягаар чиглүүлэн бүүст хийж болно.
ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд 
  • Онлайн шопоо HubSpot CRM-тай холбосноор бүртгэлтэй хэрэглэгчдийн өгөгдлийг автоматаар синхрончлон оруулна. WooCommerce, Shopify, Magento зэрэг шийдлүүдийг HubSpot-той шууд холбох боломжтой. Харин Монголд хөгжүүлсэн шоптой бол Ecommerce bridge ашиглан интеграц хийх хэрэгтэй.
  • Апп, үндсэн систем, ERP системтэй бол API ашиглан холбоно.
  • Excel өгөгдөл байгаа бол импортлон оруулж болно. Заавар видео энд дарж үзнэ үү.

 

Хэрэглэгчдээ сегментчлэхэд хэрэгтэй бусад өгөгдлийг хэрхэн бүртгэх вэ?

Тодорхой зорилтот сегментийн хэрэглэгчдийг чиглүүлэн маркетингийн идэвхжүүлэлт хийх нь үр дүнтэй байж болно. Жишээ нь: давтан худалдан авалттай бүтээгдэхүүнийг өмнө нь сонирхсон эсвэл худалдан авсан хэрэглэгчдийн чиглүүлэн идэвхжүүлж болно. Тодорхой бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдийг чиглүүлэн хослох бүтээгдэхүүний сурталчилж болно. Тухайн загварыг худалдаж авч байсан хэрэглэгчдэд тодорхой хугацааны дараа дараагийн загварыг санал болгох, гэх мэт.

Байршил, нас, хүйс, орлого, ажил үүрэг, салбар гэх мэт өгөгдлүүд бий бол илүү нарийвчилсан идэхжүүлэлтүүдийг хийх боломжтой. Жишээ нь: уул уурхайн салбарын хэрэглэгчдэд шинэ машин механизм, техникээ таниулсан сурталчилгаа хийж болох юм.

Сегментчлэхэд хэрэгтэй өгөгдлийг бүрдүүлэхэд дээрхтэй төстэй, гэхдээ илүү нарийн арга техник шаардана:

  • Худалдан авалтын мэдээллийг бүтээгдэхүүний загвар, ангиллын хамтаар оруулах. Шууд харилцаж борлуулдаг бол CRM-ын хэлцэл буюу deal дээр бүртгэж болно. Онлайн шоптойгоо холбосон бол харин бүтээгдэхүүний мэдээллийг синхрон бүртгэх тул хялбархан сегментчилж чадна.
  • Чатбот тухайн хэрэглэгч ямар төрлийн мэдээлэл авч буйг бүртгэн CRM-д бичиж чадна. 
  • CallPro ашиглан байгууллагын дуудлагаа зохицуулдаг бол ямар цэс дарж буйгаас өгөгдөл үүсгэх боломжтой. Жишээ нь: манай байгууллагын 72101000 дугаарт залгаад 5 цэсийг сонговол бид тухайн дугаартай хэрэглэгч чатбот хөгжүүлэх үйлчилгээ, сургалт сонрхсон гэсэн өгөгдөл үүсгэн бүртгэнэ.
  • Вэб сайтын форм бөглөсөн бол ямар форм бөглөсөн, аль хуудсан дээр бөглөсөн зэрэгт суурилан өгөгдөл үүсгэж болно. 
  • Фэйсбүүкийн сэжим үүсгэх сурталчилгаанд хүйс, болон төрсөн огноо оруулах талбаруудыг оруулах нь үр дүнтэй байж чадна. Байгууллага, албан тушаал гэх мэт өгөгдлийн чанар тааруу, харин нас, хүйс ихэнхдээ үнэн зөв байдаг. Хүйсийн мэдээллийн чатбот мөн авч чадна.
  • Утсаар, и-мэйлээр, чатаар эсвэл уулзалтаар харилцаа үүсгэх үедээ хэрэглэгчээс авсан мэдээллээс гараар өгөгдөл бүртгэх нь хамгийн энгийн арга юм.

HubSpot дээр сегментчлэхдээ Filter (шүүлт) болон List (жагсаалт) гэсэн хоёр аргыг хэрэглэнэ. Filter үүсгэн ашиглах заавар видео энд дарж үзнэ үү.

 

1. Фэйсбүүк сурталчилгаа 

Бүүст гэж бид хэлж дадсан фэйсбүүк сурталчилгааг бид янз бүрээр хийдэг. Пэйж эсвэл интаграмд өмнө нь хандаж байсан, видео үзсэн, вэб сайтад хандсан гэх мэтээр хэрэглэгчдийн зорилтот бүлэг үүсгэн сурталчилгаагаа чиглүүлдэг. Утасны дугаар болон, и-мэйл хаягийн жагсаалт ашиглах ч боломжтой.

Харин CRM системийн хэрэглэгчийн өгөгдлийг ашиглан хэрхэн сурталчилгаагаа илүү оновчтой хийх вэ? 

Юун түрүүн танай CRM өгөгдөл сайтай байх нь чухал. $1 сурталчилгаа ойролцоогоор 1-2 мянган хүнд хүрэх боломжтой тул хэт цөөхөн хэрэглэгчийн өгөгдөлтэй бол үр дүн багатай. Хэрэглэгч тухайн утас болон и-мэйл хаягаараа Фэйсбүүкт бүртгэлтэй байх магадлал 60-70 хувь орчим тул тэр хэмжээгээр зорилтот бүлгийн (audience) хэмжээ багасна гэсэн үг. 

HubSpot төлбөртэй хувилбарууд CRM өгөгдлийг фэйсбүүк сурталчилгааны бүлэгтэй шууд синхрончилж чаддаг. Харин үнэгүй хувилбарт ч боломжтой дараах үр дүнтэй аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна:

  • Нийт хэрэглэгчдийн эсвэл тодорхой сегментийн хэрэглэгчдийн өгөгдлийг excel рүү экспорт хийнэ. Уг excel өгөгдлийг Facebook Ads Manager > Audiences хэсэгт ачаалан оруулснаар зорилтот бүлэг үүсгэх, сурталчилгааны чиглүүлэлтэд ашиглах. Энэ та сурталчилгааны бусад чиглүүлэлтээ орхи гэсэн үг биш. Тухайн постын сурталчилгаанд $20 төсөвлөсөн бол үүний $3-ийг тодорхой сегментийн 5,000 хэрэглэгчдийг чиглүүлэхэд зарцуулаад, үлдсэнг бусад бүлгүүд рүүгээ бүүст хийдгээрээ хийж болох юм. CRM өгөгдлөөр цөөн тооны чанартай бүлэгт хүрдэг тул сурталчилгааны бага төсөв шаарддаг.
  • Excel өгөгдөлд дээр дурдсан PSID дугаарыг ашиглах нь үр дүнтэй. Фэйсбүүк оруулахдаа Page ID дугаарыг хослуулан оруулна. Энэ нь фэйсбүүкээс үүссэн дугаар тул утас, и-мэйлтэй харьцуулахад чиглүүлэлт таарах магадлал тун өндөр.
  • Integromat ашиглан сурталчилгааны бүлэгт өгөгдлийг тухайн мөчүүдэд автоматаар нэмэх автоматжуулалт хийж болно. Жишээ нь танайх руу утсаар залгасан хэрэглэгчийн фэйсбүүк дээр танай сурталчилгаанууд тун удалгүй харагдаад эхлэх боломжтой. Үүнийг хэрхэн хийхийг энд дарж танилцана уу. 
  • CRM дээрх худалдан авалт болон хандалтын өгөгдлийн фэйсбүүк оруулснаар сурталчилгаанууд маань борлуултад хэрхэн нөлөөлж буйг хэмжих, дүн шинжилгээ хийх боломжтой байдаг. Хэрхэн хийхийг Фэйсбүүк сурталчилгааны өгөөжийг борлуулалтаар хэрхэн хэмжих вэ? нийтлэлээс уншаарай.

 

2. И-мэйл маркетинг

CRM дээр и-мэйл хаягийн мэдээлэлтэй хэрэглэгчдэд и-мэйл маркетинг хийх нь үр дүнтэй байж чадна. И-мэйл маркетинг зөв хийвэл гаргаж буй зардлаасаа 40 дахин өндөр ахиуц борлуулалт авчирч чаддаг.

Хэрхэн HubSpot дээр хийх вэ?

  • Үнэгүй хувилбар дээр сард 2,000 и-мэйл илгээх боломжтой. Цөөн тооны хэрэглэгчтэй, B2B бизнест тун тохиромжтой байж чадна. Илүү боломжууд ашиглах бол төлбөртэй хувилбарт ахиж болно.
  • Sendinblue и-мэйл маркетингийн шийдэлтэй синхрон холболт хийж ашиглаж болно. HubSpot дээр үүссэн хэрэглэгчийн и-мэйл автоматаар бүртгэгдээд байна гэсэн үг. Sendinblue нь өөрөө өдөрт 300 и-мэйл үнэгүй илгээгээд байх боломжтой.

 

3. SMS сурталчилгаа

Тодорхой сегментийн хэрэглэгчиддээ SMS илгээн идэвхжүүлэх нь үр дүнтэй байж болно. Ихэнх байгууллагууд массаар илгээдэг нь спам мэт мэдрэмж өгдөг. Харин зөв хэрэглэгчид зөв цагт зөв SMS хүргэвэл үр дүнтэй байж чадна. Хэрхэн SMS маркетинг хийх вэ?

  • Өргөн сегментийн олон тооны хэрэглэгчийн хувьд excel экспорт, импорт үр дүнтэй. үүнд мессежийн тусгай дугаарын шийдэл, web2sms зэрэг аль аль нь үр дүнтэй байж болно.
  • Нарийн сегментийн цөөн хэрэглэгчийн хувьд CRM дээр шүүн эсвэл тухайн хэрэглэгчийн хуудсан дээрээс илгээх нь үр дүнтэй байж болно.
  • MessagePro ашигладаг бол интеграц хийн илүү хялбаршуулж, автоматжуулж болно. Мессежийн тусгай дугаараар төдийгүй CallPro-гийн 72 префикстэй дугаартай бол SMS илгээх боломжтой. 
  • Андройд утсанд Integromat суулгаснаар өдөрт цөөн тоогоор SMS илгээх боломжтой нь жижиг бизнесүүдэд илүү тохиромжтой.

 

4. CallPro телемаркетинг

CRM дээрх тодорхой сегментийн хэрэглэгчдийг телемаркетингийн үйлчилгээ ашиглан маркетингийн идэвхжүүлэлт хийх нь үр дүнтэй байж болно. Жишээ нь: өмнөх харилцагчдын сегментэд тодорхой мессеж бүхий дуудлагыг автоматаар хийх, хариу өгсөн хэрэглэгчийг борлуулалт руу шилжүүлснээр шууд борлуулалтыг өсгөж болох юм. 

Тодорхой гэрээ дуусаж буй хэрэглэгчдэд гэрээний сунгалт санал болгох, тодорхой сегментийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн санал болгох, урамшууллын мэдээлэл хүргэх мэт төрөл бүрийн зорилготой кампанит ажлууд байж болно.

 

5. Мессенжер сурталчилгаа

Фэйсбүүк Ads Manager ашиглан танай пэйжийн мессенжерт сүүлийн нэг жилийн хугацаанд хандсан хэрэглэгчдэд мессенжерээр нь сурталчилгаагаа хүргэж болдог. Энэ нь чатботоор мэдээлэл хүргэхтэй харагдах байдлаар төстэй. Гол ялгаа нь нэг л блок мессеж илгээж болно, бас Sponsored гэсэн тодотголтой. 

Фэйсбүүк дээр нь уг сурталчилгааг хийж болох атал яагаад заавал HubSpot CRM өгөгдөл ашиглан хийх гээд байгаа вэ гэсэн асуулт байж болох юм. Фэйсбүүкийн өгөгдөл жишээ нь нас хүйс, сонирхол зэргийг ашиглан чиглүүлж болно. Гэхдээ манай ийм бүтээгдэхүүнийг сонирхож байсан, худалдан авч байсан гэх мэт нарийн сегментчлэл хийн сурталчилгаа илгээх нь үр өгөөжтэй байж бас болно. 

Ингэж чиглүүлэх нь дээр дурдсан сурталчилгааны бүлгийг утас, и-мэйлийн мэдээллээр үүсгэхтэй ижил, гол ялгаа нь PSID дугаарын өгөгдөлд гол нь суурилж бүлэг үүсгэнэ гэсэн үг.

Мессенжер сурталчилгаа

 

Эдгээр аргачлалд хэрхэн суралцах вэ?

Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол зөвлөмжийн цахим номтой танилцаарай. Бид CRM нэвтрүүлэх үйлчилгээсургалт мөн санал болгодог.

Амжилт хүсье.

New call-to-action

Сэдэв: Маркетинг, CRM, HubSpot, Inbound

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд