Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа сургагч, инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2017-12-20, унших хугацаа: ~9 минут

Бид инбаунд маркетингийн үйлчилгээгээ харилцагч байгууллагууддаа нэвтрүүлээд багагүй хугацааг ардаа орхижээ. Инбаунд маркетинг дан ганц сошиал медиа маркетинг хийснээр үр дүнтэй хэрэгждэггүй. Харин сошиал медиа, контент маркетинг, вэб, и-мэйл маркетинг, хайлтын систем зэрэг дижитал маркетингийн арга хэрэгсэл, сувгуудыг цогцоор нь ашигласнаар жинхэнэ утгаараа инбаунд маркетингийн үр өгөөж бий болдог.

Манай агентлаг маркетинг, борлуулалтын автоматжуулалтын HubSpot компанийн алтан партнераар ажилладаг. Үүнийхээ хүрээнд инбаунд маркетингийн үйлчилгээний 4 төрлийн ялгаатай багцуудыг санал болгодог маань бизнесүүд үйл ажиллагааны цар хүрээ, хөгжлийн үе шатуудын хувьд ялгаатай байдагтай холбоотой. Энэхүү нийтлэлээрээ харин инбаунд маркетингийн Basic багцаар бид хэрхэн үйлчилгээгээ хүргэдэг тухайгаа танилцуулъя.

Инбаунд маркетинг үр дүнтэй байхын тулд төлөвлөгөө, шат дараалал, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай. Үүнд: 

1.Системийн тохиргоо, интеграцчилал

Basic багцын хүрээнд HubSpot програмын Basic хувилбарыг ашигладаг. Бид яагаад энэ багцыг ингэж нэрлэсэн нь ойлгомжтой болсон байх. Програмын энэ хувилбар нь дижитал маркетингийн автоматжуулалтын үндсэн хэсгүүд болох вэб, блог, сошиал медиа, блог, и-мэйл, баннер, хайлтын системийн оновчлол, CRM, газардах хуудас, аналитик зэрэг бүхий л гол багаж хэрэгслүүдийг өөртөө агуулсан байдгаараа давуу талтай.

Инбаунд маркетинг цогцоор хийхийн тулд байгууллагын вэб сайт, сошиал медиа платформууд, аналитик, хайлтын систем гэх мэт дижитал хэрэгслүүдийн хоорондын интеграцчилал, харилцан уялдан холбоо хамааралтай ажиллах тохиргооны ажлыг хамгийн эхэнд хийдэг. Өөрийн вэб хуудас, сошиал медиа сувгуудыг интеграци хийснээр HubSpot дээрээс дижитал маркетингаа цогцоор нь удирдан зохион байгуулах, хянах, төлөвлөн ажиллах боломжтой болно.

Мөн тухайн байгууллагын онцлогт тохируулсан, хэв шинжийг агуулсан хэрэглэгчийн мэдлэг, зөвлөгөө мэдээллийн булангууд бүхий порталын дизайныг хийж гүйцэтгэдэг. Вэб дизайныг голдуу тухайн байгууллагын вэб хуудастай ижил хэв загвараар хөгжүүлдэг. 

2. Персона тодорхойлох

Инбаунд маркетингийн үндэс нь контент бөгөөд ялангуяа тухайн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн нийтлэг хэв шинжийг агуулсан персона хэмээх дүрд тохирсон контент гаргах нь чухал. Иймээс хамгийн түрүүнд бид персонаг тодорхойлохоос эхэлдэг. 

ХОЛБООТОЙ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

Персонаг хэр оновчтой тодорхойлсноос шалтгаалан инбаунд маркетинг амжилттай хэрэгжих үндэс бүрдэнэ. Иймээс гараа сайн бол бариа сайн гэдэг шиг персона тодорхойлох бол хамгийн чухал эхний алхам юм. Бид тухайн байгууллагын маркетинг, борлуулалт, харилцагчийн үйлчилгээний багуудтай хамтран персона тодорхойлох уулзалтыг хийдэг. Үүгээр дараах ажлууд хийгдэнэ:

  • Инбаунд аргачлал, персона, худалдан авалтын замналын аргачлалыг танилцуулах
  • Багийн хэлэлцүүлэг, тархины довтолгоо, асуулга
  • Өмнө хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээлэл
  • Нэгтгэн цэгцлэх, персонагийн түүх гаргах

3. Контентын төлөвлөгөө гаргах

Персонаг тодорхойлсны дараа түүнд зориулан контентын төлөвлгөгөөг гаргадаг. Дээр дурдсанчлан нэг байгууллага хэд хэдэн персонатай байж болох бөгөөд персона бүрд тохирсон контентын төлөвлөгөөг гаргана. Ингэж гаргахдаа тухайн персонаг худалдан авалтын замналын дагуу удирдан чиглүүлэхэд анхаардаг. Тодруулбал: 

  • Асуудлыг анзаарах шат буюу Awareness шат. Энэ шатны контентууд нь персонад асуудлаа анзаарахад нь эсвэл боломжийг олж харахад нь туслах зорилготой.
  • Асуудлыг хэрэгсэх шат буюу Consideration шат. Энэ шатны контентууд нь персона өөрийн асуудалдаа шийдэл олж харахад нь туслах зорилготой.
  • Шийдвэр гаргах шат буюу Decision шатны контентууд нь манай бүтээгдэхүүг үйлчилгээ яагаад зөв шийдэл болохыг ойлгуулах, худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлөх зорилготой.

4. Контент бүтээх, түгээх

Харилцагч байгууллагатай харилцан тохиролцон контентын төлөвлөгөөг баталсны дараа бид контент бүтээх ажил руу ордог. Контентын багцаас хамааран 2-3 маркетер, 1-2 дизайнер томилогдон ажиллана. Маркетеруудаас нэг нь ахлах ба баг хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажиллана. Контент тус бүр ямар форматтай байхыг төлөвлөгөөг гаргахдаа хамтарч шийдвэрлэдэг ба контентыг илүү үр өгөөжтэй, персонад илүү тохируулахын тулд тухайн байгууллагын мэргэжилтэн, менежерүүдээс зөвлөлдөн контент бүрийн чанарт маш анхааран ажилладаг.

Сар бүр хийгдэх контентын тоо хэмжээ, цар хүрээ нь маркетингийн үйлчилгээний хүрээнд сонгосон контентын багцаас хамаарна. Инбаундын Basic багцыг ихэвчлэн контентын алтан багцтай хослуулан сонгодог. Илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй бизнесүүд платинум, цөөн төрлийн бүтээгдэхүүнтэй бизнесүүд мөнгөн багцыг сонгож болно.

Хийгдэж буй контентын агуулга, дизайн дээр хурдан шуурхай санал, сэтгэгдэл авах зорилгоор фэйсбүүкийн нууц групп үүсгэн тэнд нооргуудыг оруулан коммент авах, комментын дагуу засвар оруулах, эцсийн байдлаар батлах зэрэг өдөр тутмын ажлуудыг түргэн шуурхай хийдэг. Тодорхой өдрүүдэд багийн уулзалтуудыг зохион байгуулснаар зөвлөлдөх, шийдвэр гаргах, тулгарч буй асуудлуудыг шийдэх зэрэг ажлуудыг хийдэг.

Зарим контент шууд сошиалд зориулагдан хийгддэг бол зарим нь вэб хуудасны нийтлэлийн форматтай хийгдэнэ. Вэбийн контентыг ч бид сошиалд давхар шейр хийдэг нь сошиал сувгуудаа хөгжүүлэх, вэбийн хандалтыг өсгөхөд тусалдаг. 

5. Хайлтын системийн оновчлол хийх

Бэлтгэсэн вэбийн контент, блогуудыг түлхүүр үг болон хайлтын системийн оновчлолыг хийдэг. Энэ нь хайлтын системд дээгүүр байрлах боломжийг нэмэгдүүлэх, гол түлхүүр үгнүүдэд өрсөлдөх боломж хэр байгааг харах, ямар түлхүүр үгс дээр дагуу байгаа гээд хайлтад илрэх түвшинг дэмжиж өгдөг. Органик хайлтаас бий болсон сэжмүүд илүү чанартай, худалдан авалтын процесс харьцангуй түргэн хийгддэг нь практикаас харагддаг. 

HubSpot Basic нь сэдвийн кластер, түлхүүр үг, вэбийн оновчлол, өрсөлдөгчдийн шинжилгээ, хандалтын шинжилгээ зэрэг багаж хэрэгслүүдийг өөртөө агуулсан байдаг нь Basic болон Pro багцын хэрэглэгчдийн хуудсууд Google хайлтанд харьцангуй хурдан дээгүүр эрэмбэлэгдэхэд тусалдаг. 

6. Контентуудаа түгээх

Бэлэн болсон контентуудаа сошиал болон имэйлээр түгээх ажлуудыг гүйцэтгэдэг. Сошиалын хэрэгслээр бид нэгэн зэрэг олон сошиал медиа сувгуудаар түгээдэг ба цагийн хуваарьт оруулан нийтэлдэг. Илүү дэлгэрэнгүйг "HubSpot Basic танд ямар боломжийг бий болгодог вэ?" нийтлэлээс хүлээн аваарай.  HubSpot систем нь Facebook, Twitter, Linkedin зэрэг сошиал медиа платформуудтай холбогдон ажилладаг.

Контентын түгээлтийг илүү үр өгөөжтэй, оновчтой байлгахын тулд бид зорилтот бүлгүүдийг олж тогтоох төрөл бүрийн аргачлалуудыг ашиглан фэйсбүүкийн чиглүүлсэн сурталчилгаануудыг хариуцан хийдэг.

Контактын өгөгдлийн сан, сегментчилэх боломжууд нь HubSpot системийн и-мэйл маркетингийн хэрэгслийг ашиглан олон контактуудад и-мэйлээр контент түгээх, харилцаа үүсгэхэд тусалдаг. Бид бүх контактууд руугаа бус харин тухайн хэрэглэгч хэн бэ гэдгийг тодорхойлон и-мэйлүүдийг сегментчилэн илгээдэг, мөн зөв и-мэйл хүлээж авахаар бүртгүүлсэн хүмүүст и-мэйл илгээдгээрээ спамчдаас эрс ялгаатай. Манай харилцагчдын хувьд и-мэйлийн нээлт 15-аас 25 хувь байж чаддаг нь үүнтэй холбоотой. И-мэйл маркетинг хийх 5 шалтгаан нийтлэлтэй мөн танилцаарай.

Блогийн хэрэгслийг ашиглан бид нийтлэл хоорондын холбоосууд, үйлдэлд дуудас холбоос, товч, баннер, блогийн хажуу багана зэргээр нэг контентоос нөгөө контент руу шилжих урсгалуудыг үүсгэдэг. Татан авахад зориулсан контентыг бид газардах хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг ба үүгээр дамжуулан борлуулалтын сэжмүүдийг бий болгодог.

7. Борлуулалтын сэжим үүсгэх

Тухайн байгууллагын персонад зориулан контент бэлтгэснээр зөв урсгалыг татан тэндээс ирээдүйд борлуулалт авчирч болох сэжүүр буюу сэжмийг (англиар lead) үүсгэдэг. Борлуулалтын сэжмийг үүсгэж болох хэд хэдэн аргачлалыг бид ашигладаг бөгөөд HubSpot нь CRM буюу харилцагчийн менежментийн системд суурилан ажилладаг тул сэжмийн контактын өгөгдлийн сан үүсгэх, удирдах, улмаар борлуулалтад өгөх сэжмийн өгөгдөл мэдээлэл үүсгэх байдлаар ажилладаг.

ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

 HubSpot дээр сэжим үүсгэдэг хэрэгслүүдээс дурдвал:  

  • Үйлдэлд дуудах /Call-to-Action/
  • Газардах хуудас /Landing page/
  • Баярлалаа хуудас /Thank you page/
  • Сэжмийн урсгал /Lead Flow/
  • Сэжмийн сурталчилгаа /Facebook Lead Ads/ гэх мэт аргачлалыг ашиглан сэжмүүдийг үүсгэж өгдөг. 

Сошиал медиа, контент маркетингийн үйлчилгээний үед сэжмийн буюу контактын өгөгдлийн сан үүсдэггүй бол инбаунд маркетингийн үйлчилгээний хувьд контактад суурилсан маркетинг хийгддэгээрээ илүү цогц маркетинг хийгддэг.

8. Үнэлгээ, анализ хийх

Үнэлгээ, анализ хийх

Тухайн байгууллагадаа сар, улирал бүр нийт хийгдсэн ажлын анализ, тайланг гарган өгдөг. Жишээлбэл:

  • Нийт хандалтын мэдээ - Аль аль сувгуудаас хэчнээн хүмүүс хандсан
  • Тухайн сард хийгдсэн блогууд болон хамгийн хандалт сайтай блог, хамгийн сайн борлуулалтын сэжим үүсгэсэн блог
  • Хайлтын системийн түлхүүр үгс
  • Илгээсэн и-мэйлийн тоо, түүнээс нээж үзэлтийн хувь, и-мэйлээр илгээсэн мэдээлэлд дарсан эсэх
  • Сошиал медиа маркетингийн үр дүн, шинжилгээ
  • Нийт үүссэн сэжмийн тоо гээд маркетингийн өгөөжөө тооцон үнэлгээ, анализ хийх мэдээллийг цаг тухай бүрд нь харж тайлагнадаг.

9. Гарах үр дүн

Инбаунд маркетингийн Basic үйлчилгээг авснаар манай харилцагчдад дараах үр дүн, ахиж дэвшлүүд бий болдог:

  • Маркетингийн автоматжуулалтын систем нэвтэрснээр дижитал маркетингийн цогц удирдлагатай, контент маркетингийн багаж хэрэгслүүдтэй болдог.
  • Маркетингийн үр өгөөжийг хэмжих, шинжлэх, дүгнэх боломжууд нэмэгддэг.
  • Вэб, блог, газардах хуудас, баннер, и-мэйл, хайлтын системийн оновчлол, CRM гэх мэт маркетеруудад өмнө нь ашиглахад хүндрэлтэй эсвэл байгаагүй боломжуудыг өдөр тутмынхаа ажилд түргэн шуурхай ашиглах боломжтой болдог. Гуравдагч этгээдийн маркетингийн сувагт найдах шаардлагыг багасгадаг.
  • Бид өөрсдийн мэдлэг, туршлага, нөү-хауг харамгүй хуваалцахыг эрмэлздэг. Хандлага, хичээл зүтгэлээс хамтын ажиллагааны үр дүн хамгийн их хамаардаг.
  • Нарийвчилсан зорилтот бүлгүүдийг олон хэлбэрээр үүсгэснээр онлайн сурталчилгааны үр өгөөжийг өсгөдөг.
  • Хамгийн гол нь хэрэглэгчдийн өгөгдлийн сан, контакт мэдээлэл, зан төлөв ба үйлдлийн өгөгдлүүдтэй болсноор дунд, урт хугацаандаа хэрэглэгчиддээ байнга хүрсэн маркетинг хийх, борлуулалтаа тогтвортой өсгөх боломжуудыг бий болгодог.
  • Инбаундын багцыг CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй хослуулан авах нь үр өгөөжийг улам өсгөдөг. Учир нь энэ тохиолдолд бид маркетингийнхаа үр өгөөжийг бодит борлуулалтын үр дүнгээр хэмжих, дүгнэх боломжтой байдаг. Доорх кэйс судалгаанаас дэлгэрэнгүй танилцана уу.

КЭЙС: NCD GROUP инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалтыг амжилттай нэвтрүүллээ

10. Амжилтын хүчин зүйлс

Амжилттай ажиллахад дараах хүчин зүйлс гол чухал:

  • Манлайлагчид өөрчлөлтөд нээлттэй байж манлайлах
  • Багуудад ажлаа хийх "орон зай", бүтээлчээр сэтгэх, турших, хөгжих боломжуудыг өгөх
  • Хийгдэж буй ажлын үр дүнг хэмжиж, шинжилж, байнга сайжруулах
  • Төлөвлөгөөний дагуу тогтвортой ажиллах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээр маркетингийн багийг хангах
  • Борлуулалтын чиг хандлага, явцын мэдээллээр маркетингийн багийг хангах

Амжилттай ажиллахад дараах зүйлс саад болдог:

  • Уламжлалт арга барил, сэтгэлгээтэйгээ хэт зууралдах
  • Хийгдэх ажлыг нэмэлт ажил, илүүц зүйл, ажлын саад гэж үзэх
  • Хийгдэж буй контентонд санал өгөхөд хангалттай цаг гаргахгүй байх
  • Гэнэтийн гайхалтай амжилтанд хүргэх арга замыг хайх
  • Фэйсбүүк сурталчилгааны төсвийг хэмнэх, гаргахгүй байх

Та инбаунд маркетингийн үйлчилгээний Basic багцын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал авахыг хүсвэл манай инбаунд маркетингийн үйлчилгээний хуудсаар зочилно уу.

New Call-to-action

 

Сэдэв: Инбаунд маркетинг, Inbound

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд