<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-05-12, унших хугацаа: ~18 минут

HubSpot нь дижитал маркетингийн хамгийн орчин үеийн чиг хандлага болох инбаунд маркетингийн аргачлалыг анх бий болгосон нь өнөөдөр дэлхий дахинд маркетеруудын энэ тэргүүний сонголт болжээ. 

2006 онд байгуулагдсан энэхүү өндөр технологийн компани нь эдүгээ Бостон, Дублин, Берлин, Токио, Сидней, Сингапурт салбаруудтай, мянга найман зуун ажилтантай, 4.4 тэрбум ам. долларын үнэлгээтэй компани (2018-03-23 өдрийн байдлаар) болон өргөжсөн байна. Дэлхий даяар 40 гаруй мянган бизнесийн хэрэглэгч, 4 мянга шахам партнер агентлагтай ажиллаж байна. Бизнесийн програм хангамжийн шийдлүүдийн үнэлгээний тэргүүлэх сайт болох G2 Crowd шилдэг маркетингийн автоматжуулалтын шийдлээр HubSpot-ыг тогтмол шалгаруулдаг. 

Маркетингийн автоматжуулалтын тэргүүлэх шийдэл - HubSpot

HubSpot нь өөрийн академи болон төрөл бүрийн блог хуудсуудаар дамжуулан маркетинг, борлуулалтын боловсролыг түгээх хэлбэрээр өөрийн маркетинг хийдэг. HubSpot нь нийт 18 онлайн сургалтын сертификаттай хөтөлбөрүүдтэй бөгөөд олонх нь нийтэд үнэ төлбөргүй нээлттэй (Маркетингд хэрхэн онлайнаар үнэгүй суралцах вэ?) нээлттэй байдаг.

Бид инбаунд маркетинг нь хамгийн зөв, үр өгөөжтэй аргачлал гэж үздэг бөгөөд HubSpot-ын Монгол улс дахь албан ёсны түнш агентлаг болно.

МЭДЭЭ: BZP Digital&Inbound маркетингийн агентлаг HubSpot-ын Алтан партнер боллоо

Өнөөдөр Монголын бизнесүүд маркетингийн автоматжуулалтыг ихэнх нь огт ашигладаггүй. Борлуулалт, харилцагчийн удирдлагын системүүдтэй уялдуулсан нь бол бараг байхгүй шахам. 

ХОЛБООТОЙ: Инбаунд маркетинг хийх цаг нь болсны 5 шинж тэмдэг

Харийн сүүлийн жилүүдэд үүлэн тооцоололд суурилсан маркетингийн автоматжуулалтын цогц шийдлүүд маш хурдтай хөгжсөнөөр маш бага хөрөнгө оруулалт, харьцангуй бага зардлаар маркетингийн автоматжуулалтын шийдлүүдийг нэвтрүүлэн ашиглах боломжтой болсон нь маркетингийн удирдлагад томоохон дэвшил болж байна. Бид HubSpot маркетингийн автоматжуулалтын шийдлийг дижитал маркетингдаа ашигласнаар вэб, контент, хайлтын системийн оновчлол, сошиал медиа, онлайн сурталчилгаа, и-мэйл, персона маркетинг, сегментчлэл, сэжмийн үнэлгээ, маркетингийн аналитик, автоматжуулалт зэрэг бүх л үйл ажиллагааг нэг дороос цогцоор хийж байна.

Харилцагчийн удирдлагын системийг (CRM) маркетингийн автоматжуулалттай холбосноор маркетингаар бий болсон, контент маркетингаар борлуулалтад маш сайн бэлтгэгдсэн сэжмүүдийг үнэлэн борлуулалтын шатанд шилжүүлэн бодит борлуулалтыг бий болгодог. Өнөөдөр бид маркетингийн аль кампанит ажил, аль сувгаар, ямар контентоор хэр амжилттай хийгдэж хэр хэмжээний борлуулалт авчирч буйг бодит шинжилгээнд суурилан харж чаддаг тул маркетингийнхаа хөрөнгө оруулалт, зардлынхаа үр өгөөжийг тооцож чаддаг, алдаа оноогоо борлуулалтаас үүдсэн бодит үнэлгээ дүгнэлтээс харж дараа дараагийн маркетингийн кампанит ажлуудаа илүү үр дүнтэй хийх боломжтой болсон. 

ХОЛБООТОЙ: Хэрхэн үнэгүй CRM-тай болох вэ?

Өнөөдөр бид манай сошиал медиа сувгуудаас бараг л бүх борлуулалтын сэжим үүсч байгаа гэдэгт итгэж байсан бол органик хайлт болон вэбийн шууд хандалт нийт харилцагчйн 37 хувийг авчирч байна гэсэн дүгнэлтээс хайлтын системийн оновчлолдоо илүү анхаарал тавих нь зүйтэй гэдгийг ойлгосон. Тун саяхан бидний гучхан хүнд илгээсэн ганц и-мэйл борлуулалтын зургаан боломжийг үүсгэсэн нь и-мэйл маркетинг үеэ өнгөрөөж байгаа юм биш биз гэсэн бидний “эргэлзээг” алга болгосон жишээтэй.

HubSpot анх үүсэн байгуулагдсан болон маркетингийн автоматжуулалтын тухай үндэслэн компаний үүсгэн байгуулагч нарын танилцуулгыг дараахь видеогоос үзээрэй. 

 
 
 
Video Thumbnail
 
 
 
 
 
 
 
 
 

HubSpot танилцуулга

 
 
 
 

Бид маркетинг, борлуулалтын автоматжуулалтын шийдэл болох HubSpot-ыг Номин КонстракшнITZONE, TESO зэрэг Монголын нийт 20 шахам байгууллагад нэвтрүүлэн ажиллаж байна. Манай инбаунд маркетингийн үйлчилгээний багцуудтай энд дарж танилцах боломжтой.

КЭЙС: NCD GROUP инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалтыг амжилттай нэвтрүүллээ

New Call-to-action

Сэдэв: Инбаунд маркетинг, Дижитал маркетинг, HubSpot, Маркетингийн автоматжуулалт

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд