<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь маркетинг багийн ахлах. Инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшсэн HubSpot academy-ын Certified инбаунд маркетер.

Нийтэлсэн: 2021-02-19, унших хугацаа: ~4 минут

Хүч хөдөлмөр зарцуулан хийсэн контентыг тань фэйсбүүк зогсоож эсвэл бүүр сурталчилгаа хийх эрхийг тань хязгаарлаад байна уу? Тэгвэл та дараах нийтлэлээс сурталчилгаа ямар үе шатыг дамждаг болон зарим сурталчилгааг явуулахаас татгалзсан тохиолдолд юу хийх хэрэгтэй тухай мэдээлэл авах болно. 

Сурталчилгааг шалгах процесс:

Хэрэв та фэйсбүүкийг өөрийн маркетингийн сувгаа гэж харан үйл ажиллагаагаа явуулахаар шийдсэн л бол тухайн платформын журам стандарт, бодлогыг зөрчихгүй байх хэрэгтэй. 

Сурталчилгаанд 3 үе шаттай процесс явагддаг.

  1. Сурталчилгааг идэвхжүүлэх /Publish/
  2. Хянагдах процесс /in review/ 
  3. Зөвшөөрсөн эсвэл татгалзсан /Approved эсвэл Denied/

Сурталчилгаа үе шат

Бүх шинээр хийгдэж буй төлбөртэй сурталчилгаа энэхүү 3 процессоор дамжина. Мөн өмнө нь идэвхжүүлж байсан сурталчилгаагаа дахин засварлах буюу зураг, тайлбар текст, линк, видеог солих эсвэл чиглүүлсэн зорилтот бүлэгтээ өөрчлөлт оруулах бүрд энэхүү хянагдах процесс дахин хийгддэг.

Таны сурталчилгааг зөвшөөрсөн эсвэл татгалзсан эсэхээс үл хамаарч танд заавал имэйлээр болон notification өгч мэддэгддэг. Хэрэв тухай зар идэвжсэн бол Ads manager дээрээс үр дүнгээ харж, хянаж байх хэрэгтэй. 

Гэхдээ зарим тохиолдолд тухайн сурталчилгааг зөвшөөрсөн ч гэсэн тодорхой хугацааны дараа татгалзлаа гэсэн хариу ирдэг. Эсвэл огт зөрчилгүй сурталчилгааг ч татгалзах тохиолдол багагүй гардаг. Энэ нь ямар шалтгаантай вэ гэвэл...Эхний ээлжид таны сурталчилгааг автомат алгоримт уншиж анхан шатны хяналтыг хийдэг. Харин бүх зөвшөөрөгдсөн болон татгалзсан сурталчилгаанд дахин хяналт хийх зорилго бүхий фэйсбүүкийн тусламж хяналтын баг хойно нь ажилладаг. Иймээс таны сурталчилгааг эхэндээ зөвшөөрсөн ч дараа нь татгалзсан хариу авсан бол тухайн хяналтын багийн гишүүд зөрчилтэй сурталчилгаа гэж үзсэнтэй холбоотой. 

Хяналтын процесс ямар хугацаа зарцуулдаг вэ?

Фэйсбүүк сурталчилгааг 24 цагийн дотор хянана гэдэг ч цөөн хэдэн тохиолдолд хэдэн өдөр зарцуулах тохиолдол гардаг. Энэхүү хяналтын хугацаанд өөрчлөлт оруулах эсвэл хурдлуулах гэсэн функц байдаггүй. 

Туршлагаас харахад:

  • Даваагаас баасан гарагийн хооронд 8:00-20:00 цагийн хооронд хийгдсэн  сурталчилгаанд зөрчил үүссэн бол хариу мэдээлэл илүү хурдан хянагдаж ирдэг.
  • Тогтмол идэвхтэй сурталчилгаа хийгддэг аккаунт илүү хурдан хянагддаг.
  • Фэйсбүүк сурталчилгааны дүрмийг баримтлах хэрэгтэй. Өмнө нь хэд хэдэн удаа асуудал үүссэн бол хянагдах хугацаа илүү удаан байх талтай байдаг.
  • Улирлын шинжтэй, баяр ёслолтой холбоотой зарим тохиолдолд сурталчилгаа ихээр хийгддэг. Тэрхүү сурталчилгааны урсгал ихтэй үед хийгдсэн сурталчилгаанууд удаан хянагдах эрсдэлтэй байдаг. Иймээс улирлын шинжтэй мэдээллийг бүүст хийх гэж байгаа бол цагийг нь тулгаж биш аль болон өмнө нь мэдээллээ бэлтгэн сурталчилгаа хийх нь зохимжтой. 

Хянагдах процесс дээр хүлээгдсээр байвал яах вэ?

Хэрэв таны хийсэн сурталчилгаа 24 цагаас хэтэрсэн ч хянагдаж хариу нь ирэхгүй байсаар байвал танд 2 сонголт байна. 

  1. Дахин хяналт хийлгэх хүсэлт илгээх - Submit form
  2. Фэйсбүүкийн тусламжийн төв буюу "Facebook Business Help Center" дамжуулан холбогдох асуудлаас сонгон Support-тай чатлан асуудлаа хэлэлцүүлж болно. Support-тай холбогдож чадсан бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэрээр дээд тал нь 3 минут л таныг хүлээх бөгөөд холбогдсон л бол гол тулгарч буй асуудлаа хэлж шийдэл олох хэрэгтэй. 

Хэрвээ таны сурталчилгаанд ямар нэгэн асуудалгүй бол 1-р сонголт тохиромжтой. Харин хянагдсаны дараа татгалзсан хариу ирсэн тохиолдолд 2-р сонголт илүү тохиромжтой. Та аль ч тохиолдолд сурталчилгааны дүрмийг зөрчөөгүй байх хэрэгтэй. Зөрчилтэй сурталчилгаа гэж юу хэлдэг тухай ЭНД ДАРЖ уншаарай. 

Фэйсбүүктэй холбогдох

Хэрэв сурталчилгааг явуулахаас татгалзвал яах вэ?

Хэрэв таны сурталчилгааг явуулахаас татгалзсан бол Facebook Account Quality-д ямар дүрэм зөрчилтэй гэж үзсэн тухай мэдээлэл байрладаг. Хэрэв та удаа дараа зөрчилтэй сурталчилгааг явуулах оролдлого хийвэл:

  • Тухайн хувь хэрэглэгчийн хаягийг хаах
  • Холбогдолтой сурталчилгааны аккаунт болон бизнес аккаунтыг идэвхгүй болгох
  • Сошиал хуудасны үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ ч авагдах эрсдэлтэй байдгийг анхаарах хэрэгтэй.

Иймээс таны сурталчилгааг зөрчилтэй гэж үзвэл дараах арга хэмжээнүүдийг авч болох бөгөөд хэрхэвч асуудлыг шийдэхгүй орхигдуулж болохгүй. 

  • Сурталчилгаагаа засах - Фэйбүүкийн дүрэмд нийцэхгүй зөрчилтэй гэж үзсэн хэсгийг засварлах. Энэ бол хамгийн хурдан арга бөгөөд засвар хийсний дараа дахин хянах хэсэг рүү шилждэг.
  • Appeal буюу давж заалдах - Хэрэв та сурталчилгаагаа хянаж үзээд зөрчилгүй гэж үзвэл Appeal товчийг даран дахин шалгах хүсэлтийг илгээж болно. Ингэсэн тохиолдолд сурталчилгааг хянах үйл явцыг хүн шалгадаг. 

 Сурталчилгаа хаагдах

  • Сурталчилгаагаа Duplicate хийх буюу хувилж дахин оролдох - Зөрчилтэй гэж хаагдсан сурталчилгаагаа хувилж дахин шинэ сурталчилгааны хяналтаар оруулах. Зарим тохиолдолд дахин оролдоход сурталчилгааг хянагч нь өөр хүнд шилжин зөвшөөрөгдөх тохиолдол гардаг. Гэхдээ дахин зөрчилтэй гэж үзвэл та сурталчилгаагаа заавал засварлах хэрэгтэй.
  • Сурталчилгаа хийхдээ A/B тест ашиглах - A/B тест хийснээр та аль сурталчилгаа, аль чиглүүлсэн сегмент, аль дизайн нь хэрэглэгчдэд илүү хүрч байгааг харж болдог. Мөн аль төрлийн сурталчилгааг нь хориглож байгааг харах боломжийг бий болгодог.
  • Фэйсбүүкийн сурталчилгааны бодлого болон журамтай танилцаж байх - Фэйсбүүк сард хоёр удаа дэлхийн хэмжээний уулзалтыг зохион байгуулж одоогийн бодлого болон журмын талаар хэлэлцэж сайжруулалт хийж байдаг. Тэрхүү уулзалтаар хэлэлцсэн зүйлийнхээ тэмдэглэлийг оруулдаг /Publishes the notes/. Энэхүү шинэчлэлтүүдтэй байнга танилцаж цаг үетэйгээ хөл нийлүүлж чадвар таны сурталчилгаанд ч зөрчил үүсэхгүй байх боломж үүснэ шүү. 

Холбоотой: Фэйсбүүк дээр алдаагүй сурталчилгаа хийхэд баримтлах дүрмүүд


Та манай МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор нэвтрээрэй. 

 

New Call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


HubSpot CRM онлайн сургалт

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бүх нийтлэлүүд