<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь 2016 оноос инбаунд маркетингаар мэргэшиж эхэлсэн бөгөөд BZP Digital & Inbound агентлагын вэб хөгжүүлэлт, технологи хариуцсан BZP Design & Development компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Нийтэлсэн: 2019-02-04, унших хугацаа: ~2 минут

Вэбсайт цаг үеэ даган өөрчлөгдөж байгаа. Хөгжүүлэлт талаасаа ч, загвар дизайн талаасаа ч, хэрэглээ талаасаа ч тэр. Хэрэглээ талаас өөрчлөгдсөний хамгийн том илрэл нь вэбсайт нь маркетингийн ач холбогдолтой чухал хэрэгсэл болсон явдал юм. Харин хөгжүүлэлт болон дизайн талаасаа хэрхэн өөрчлөгдөж байгааг энэхүү нийтлэлдээ дэлгэрэнгүй тайлбарлая.

GDD буюу Growth Driven Design гэж юу болох талаар ярихын өмнө уламжлалт вэбсайт хөгжүүлэлтийн аргачлал хэрхэн явагддаг байсан түүний дутагдалтай зүйлсийн талаар зайлшгүй дурдах хэрэгтэй.

Уламжлалт вэбсайт хөгжүүлэлт нь ихэвчлэн програмистуудын ажил бөгөөд зөвхөн мэргэжлийн хүмүүс хөгжүүлдэг аливаа засвар өөрчлөлт орохдоо удаан, нэг удаад цаг хугацаа, хөрөнгө мөнгийг ихээр гарган хөгжүүлж, хамгийн гол нь маркетинг талаасаа үр дүнгээ хэмжих боломжгүй байдаг. Нэг үгээр бол ХӨГЖҮҮЛ тэгээд МАРТ гэсэн зарчмаар явдаг. Тиймдээ уламжлалт аргаар вэбсайтаа хөгжүүлсэн байгууллагууд 2-оос 3 жил болоод дахин вэбсайтаа шинэчилдэг. Үүний үр дүнд вэбсайт нь үр дүнгүй, зарим тохиолдолд хугацаа их ордог үр ашиггүй зардал мэт сэтгэгдэл захиалагчид төрүүлдэг.

Харин GБD буюу Growth Driven Design хэмээх энэхүү аргачлал нь дээрх хэвшмэл ойлголтыг халсан маркетингийн үр ашигтай вэбсайт хөгжүүлэлтийн цоо шинэ аргачлал юм.

invest-in-growth

Growth Driven Design нь вэбсайтыг төлөвлөсөн цаг хугацаанд хурдан шуурхай хийж, вэбсайтад хандсан хэрэглэгчийн өгөгдөлд тулгуурлан тогтмол, тасралтгүй хөгжүүлэх аргачлал юм. Үр дүнд нь та вэбсайтынхаа үзүүлэлтийг тогтмол хэмжиж, маркетинг болон борлуулалтын үйл ажиллагаатайгаа уялдуулан хөгжүүлснээр вэбсайтаа улам хүчирхэг болгох юм.

 

Growth Drive Design үндсэн 3 хэсгээс бүрддэг.

1. Стратеги буюу төлөвлөлт

Амжилттай вэбсайт хөгжүүлэлт нь өсөлтөд чиглэсэн байдаг. Стратеги төлөвлөлтийн үе шатанд захиалагч болон гүйцэтгэгчид хоорондын үйл ойлголцолыг багасгах, вэбсайтаар дамжуулан ямар асуудлыг хэрхэн шийдэх, вэбсайтаар хандах хэрэглэгчдийг тодорхойлох зэрэг багтдаг. Уламжлалт вэбсайт хөгжүүлэлтийн хувьд энэхүү үе шатыг ихэвчлэн орхигдуулдаг бөгөөд ойлголтын зөрүү болон хэнд зориулан хийж байгаа нь тодорхойгүйгээс үүдэн вэбсайт хөгжүүлэх ажил fail-ддэг. Энэхүү үе шатанд дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Зорилгоо зөв тодорхойлох
  2. Хэрэглэгч дээрээ төвлөрөх
  3. Хөгжүүлэлтэд шаардлагатай зүйлсийг бэлэн болгох

 

2. Launch Pad буюу хөгжүүлэлт

Дараагийн үе шат бол хөгжүүлэлт. Гэхдээ үүнийг Launch Pad гэж нэрлэсэн нь утга учиртай. Вэбсайт хөгжүүлэлт хийлгэж буй байгууллагууд төгс дизайн, бүрэн гүйцэт вэбсайтыг олон нийтэд цацахыг хүсдэг. Гэвч үүнээсээ болж хөгжүүлэлтийн ажлыг удаашруулдаг. Launch Pad хөгжүүлэлтийн үе шатанд GGD-ын хувьд стратегийн үе шат дээр тодорхойлсон зорилго болон хэрэглэгч нартаа тулгуурлан гол мэдээлэлүүдийг багтаасан хамгийн анхны вэбсайтын загварыг хөгжүүлдэг. Гол зорилго нь вэбсайтын загвар дизайны оновчтой, зөв байгааг хэрэглэгч тодорхойлдог учир хөгжүүлэлтийн эхнээс тэдний санал хүсэлтийг хүлээн авдаг байх нь чухал. Энэ дээр уламжлалт хөгжүүлэлтийн аргачлал болон GDD аргачлалын нэг том ялгаа харагдаж байна. Уламжлалт хөгжүүлэлтийн аргачлал хэрэглэгчдийн санал сэтгэгдэл дээр тулгуурлахаас илүүтэй захиалагч талын санал хүсэл дээр тулгуурладаг бол GDD аргачлал нь эцсийн зорилтот хэрэглэгчдийн санал сэтгэгдэл дээр тулгуурлан хөгжүүлэлтээ хийдэг. Хөгжүүлэлт хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  1. Хуудасны төлөвлөлт
  2. Гол хуудаснуудаа хамгийн түрүүнд хөгжүүлэх
  3. Хурд хурд бас дахин хурд
  4. Чанартай гүйцэтгэл

 

3. Тасралтгүй хөгжүүлэлт

Таны даруулахыг хүссэн үйлдэлд дуудах товчыг дарахгүй байх аль эсвэл таны бөглүүлэхийг хүссэн формыг хэрэглэгч бөглөхгүй байвал яах вэ? GGD аргачлалын магадгүй хамгийн чухал мөн уламжлалт хөгжүүлэлтээс ялгарах хамгийн том онцлог. Launch Pad буюу өмнө нь хэлсэн голлох мэдээллүүдийг багтаасан вэбсайтыг олон нийтэд түгээсний дараагаас бид хэрэглэгчдийн өгөгдөл, датаг цуглуулах боломжтой болж эхлэнэ. Одооноос эхлээд тэдний өгөгдөлд тулгуурлан тасралтгүй вэбсайтаа хөгжүүлснээр маркетинг борлуулалтын үйл ажиллагаандаа нөлөөлж эхлэх болно. Төгс вэбсайтыг нэг удаад суугаад хөгжүүлэхгүй учир энэ үе шат маш чухал. Тасралтгүй, тогтмол сайжруулалт хөгжүүлэлтийг хийснээр вэбсайтаараа дамжуулан бизнесээ өргөжүүлэх боломжтой болно.

Энэ үе шат дотроо 4 хэсгээс бүрдэнэ.

  1. Төлөвлөлт
  2. Сайжруулалт
  3. Суралцах
  4. Хөрвүүлэх

Дээрх дөрвөн үе шатыг нийтэд нь багцалж хэлвэл хамгийн түрүүнд хэрэглэгчийн дата дээр үндэслэн сайжруулахыг хүссэн үзүүлэлтээ төлөвлөх хэрэгтэй. Түүний дараа төлөвлөлтийн дагуу сайжруулалтаа хийж түүнээс бий болж буй үр дүнгээс суралцана. Эцэст нь суралцсан зүйлс болон үр дүнгээ бусад хэсэг буюу маркетинг, борлуулалт, үйлчилгээ хэсэгтэй танилцуулан дараагийн төлөвлөгөөгөө боловсруулах юм. Дээрх 4 үе шат тасралтгүй эргэх холбоотой байх бөгөөд үүний үр дүнд тасралтгүй хөгжүүлэлт вэбсайт дээр хийгдэх болно.

 

Уламжлалт вэбсайт хөгжүүлэх аргачлалыг эвдэн гарч ирж буй шинэ аргагчлалын талаар танилцуулахад ийм байна. Эцэст нь энэ бүхнийг хэн хийх вэ гэж үү? Мэдээж шинэ үеийн дижитал маркетерууд. Одооноос байгууллагынхаа үр ашиггүй, хэрэгцээгүй мэт байгаа вэбсайтаа шинэчлэхийг хүсвэл Growth Driven Design аргачлалыг ашиглаарай хэмээн зөвлөе.

Илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энд дарна уу

 

Вэбсайт хөгжүүлэх үйлчилгээ

Сэдэв: Web, Вэб, Вэб Дизайн, GDD

Цахим ном


Click me

Мессенжерээр татах бол:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд