<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Khosbayar

Нийтэлсэн: 2021-03-01, унших хугацаа: ~5 минут

Дэлхий дээр нийт 3,6 тэрбум сошиал идэвхтэй хэрэглэгчид байдаг бөгөөд тэдгээр хэрэглэгчид видео төрлийн контентод илүү татагддаг аж. Сар бүр тэдгээр хэрэглэгчдийн 1,25 тэрбум нь зөвхөн фэйсбүүкийн “Facebook Watch” дээр байрласан видеог үздэг байна. Фэйсбүүкийн видео сурталчилгааны энэхүү чиг хандлагыг бизнес эрхлэгчдэд ашиглах боломжийг олгодгоороо онцлогтой юм.


Ямар контент хэрхэн яаж бүтээх? Шинэ боломжит хэрэглэгчдийг хэрхэн бий болгох гэх мэт асуултуудыг асууж сууна уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр сошиал орчинд тэр дундаа цаашдаа хамгийн их хандалттай байх видео сурталчилгааны талаар хүргэхээр бэлдлээ.

Видео сурталчилгаа нь бусад төрлийн сурталчилгааг бодвол хоёр дахин их хандалт авдаг төдийгүй маркетерууд брэндийн утга санаа, шинж чанарыг харуулах, үзэгчидтэй сэтгэл хөдлөм байдлаар холбогдоход илүү дөхөм гэж үздэг.

Фэйсбүүкийн видео сурталчилгаа нь зах зээлд оролцогчдын ашигладаг хамгийн үр дүнтэй форматуудын нэг аль хэдийнээ болсон. Фэйсбүүк дээр видео зарыг гүйлгэх, зогсоох, хэрхэн яаж үүсгэхийг мэддэг болох нь сошиал платформ дээр өрсөлдөх чадвар төдийлөн ихсэх боломжтой.

Facebook-ийн видео зар гэж юу вэ?

Ихэнх хүмүүс фэйсбүүкийн news feed доторх видео заруудыг л мэддэг бөгөөд үүнийг гүйлгэж байхдаа хардаг. Гэвч таны видео зарыг фэйсбүүк дээр дараах байршлуудад харуулдаг. Үүнд:  

In-feed сурталчилгаа нь органик посттой илүү адил төстэй харагддаг. Учир нь эдгээр заруудыг хэрэглэгч News feed- ээ доош гүйлгэж байхдаа харах боломжтой.

Screenshot of a Facebook video ad from Vyond

In-Stream video сурталчилгаа өөр видеоны дундуур гардаг жижиг сурталчилгаа шиг. Үндсэн видео эхлээд 60 секундийн дараа таны сурталчилгаа гарч эхэлдэг бөгөөд энэ нь зөвхөн гар утасны төхөөрөмжөөс хандсан үед гарч ирдгээрээ онцлогтой.

Таны сурталчилгаа 15 секунд яваад дуусах бөгөөд үзэгчдэд үндсэн видеогоо үзэх эсвэл таны явуулсан сурталчилгааг дахиж үзэх үү? Гэсэн 2 сонголтыг өгдөг.

Facebook Marketplace хэсэг дээр “онлайн дэлгүүр” хэсч байх зуур таны явуулсан видео сурталчилгаа хэрэглэгчдэд харагдах юм.

Facebook-н органик Stories дундуур аливаа төхөөрөмжийн дэлгэц дээр бүтэн гарах видео сурталчилгаа. Таны сурталчилгаа 15 секундаас илүү байх үед өөр өөр стори хэсэгт хуваагдаж харагдана.

Facebook Video Feed ads нь органик видеонуудын дунд гарч ирдэг видео сурталчилгаа юм.

 

Фэйсбүүк дэх видео сурталчилгааны алгоритм

Видео сурталчилгаа гардаг хэсэг бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Эдгээр хэсгүүд тус бүрийн утгыг ойлговол та хамгийн үнэ цэнэтэй үйлчлүүлэгчдийг өөрийн брэнддээ татах, үр дүнтэй сурталчилгааг явуулах давуу талыг бий болгоно.

Дараах зурагнаас жишээ авч үзье:

 

Screenshot of a Facebook video ad from Vyond with each part of the ad called out with arrows.

 

  1. Sponsored видео /Account link/

Энэ зар нь органик видео бичлэгтэй ойролцоо харагдах бөгөөд  "sponsored" гэсэн үгээр ялгагдана. Энэ нь сурталчилгаа явуулж буйг илтгэнэ.

  1. Анхан шатны текст /Primary text/

Энэ хэсэг видео үзэхийн дээр гарч ирэх бөгөөд 125-аас дээш тэмдэгт бичсэн тохиолдолд таслагдаж үзэгчид "дэлгэрэнгүй унших" дээр дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.

  1. Видео үзэх /Video view/

Энэ бол видеог үзүүлэх хэсэг. Хэрэглэгчид өөрсдийн видеог автоматаар тоглуулах, дууг автоматаар тоглуулах эсвэл тоглуулах хүртлээ хөдөлгөөнгүй дүрс харуулахыг хүсч байгаа эсэхээ Facebook-ийнхээ тохиргооноос шийддэг.

  1. Гарчиг /Headline/

Видеоны гарчиг харагдах хэсэг бөгөөд 40 тэмдэгтээс дээш бичигдэх үед гарчиг таслагдаж харагдана.

  1. Үйлдэлд дуудах товч/Call-to-action button/

Энэ бол таны зарын баруун доод талд товшиж болох товчлуур юм. Та видео сурталчилгаагаа хийхдээ урьдчилан тохируулсан товчнуудын сонголтуудаас сонголтоо хийх боломжтой.

Фэйсбүүкийн видео сурталчилгаа маркетингийн чинь зорилгод хүргэх 3 шалтгаанаас сонирхуулая:

  1. Фэйсбүүкийн хэрэглэгчид видео контентыг илүү үзэх  дуртай.

Та сурталчилгаандаа видео оруулж байвал фэйсбүүк таны маркетингийн үндсэн зорилгоо биелүүлэхэд тань тусална.

"Хэдэн жилийн дараа дэлхий нийтээр хүмүүс онлайн контентын дийлэнх хэсэг нь видео байх ертөнцөд очно гэж бодож байна" гэж Цукерберг 2016 онд Барселонагийн Гар утасны дэлхийн конгресст чухал үг хэлэх үеэрээ дурдаад амжжээ.

Тэр үеэс хойш Facebook нь видео сурталчилгааны хамгийн том платформ болоход анхаарлаа төвлөрүүлжээ . Та сурталчилгаандаа видео ашиглах нь Facebook-ийн зорилгуудтай нийцэж, илүү сайн дэмжиж өгөх юм.

Мөн видео сурталчилгаа нь Facebook дээр өөрийн брэндээ боломжит шинэ үйлчлүүлэгчдийг татахад хамгийн ихээр туслана.

  1. Видео контент нь Фэйсбүүк дээрх бусад контентуудаас илүү “engagement” авдаг.

Фэйсбүүкийн хэрэглэгчид видео контентод дуртай гэж дээр дурдсан билээ. Үүнийг нотлох жижиг статистик үзүүлэлт байдаг байна. Фэйсбүүкийн видео контент бусад контентоос даруй 6,13% илүү хандалт авч чаддаг. Тиймээс сүүлийн жилүүдэд брендүүд видео сурталчилгаа хийх нь ихэссэн.

  1. Фэйсбүүкийн видео сурталчилгаагаар хэрхэн хэрэглэгчдийг татан оролцуулах, хандалт авах, үйлчлүүлэгч болгож хөрвүүлэх аргуудаас хуваалцая:

Дуугүй ажилладаг видео сурталчилгаа үүсгээрэй:

Фэйсбүүк хэрэглэгчдийн 80% нь видеоны дуу автоматаар явахад сөрөг хариу үйлдэл буюу дууг нь хаадаг болохыг фэйсбүүкийн судалгаагаар тогтоосон байна. Тиймээс фэйсбүүк хэрэглэгчиддээ видеон дээрх дууг хаах сонголтыг бий болгож өгсөн.

Таны явуулж буй видео сурталчилгаа дуу чимээгүй ч үр дүнтэй явуулах хэд хэдэн аргууд байдаг байна. Тэрний нэг нь видеон дээрх хадмал буюу /subtitle/ юм. Хадмалтай видеог хадмалгүй видеоноос даруй 12%-иар илүү үзэлттэй гэсэн судалгаа бий.

Гар утсан дээрх видео үзэлтийг бодож үзээрэй:

Гар утсан дээр видео үзэх нь маш таатай байдаг бөгөөд компьютер дээрээс видео үзэхээс даруй 1,5%-иар илүү их үзэх магадлал байдаг байна. Мөн гар утсан дээр босоо видео формат нь хамгийн их хандалт авч чаддаг гэсэн тооцоолол гарчээ.

Таны видеог үзсэн хүмүүсрүү дахин чиглүүлэх сурталчилгаа хийгээрэй: /Retarget marketing ads/

Дахин чиглүүлэх сурталчилгаа нь вебсайт руу зочлуулах эсвэл бусад сурталчилгааг үзүүлэх гэх мэт хүмүүст автоматаар харуулдаг зарыг хэлнэ. Үүнийг хэрхэн яаж хийх вэ? Гэвэл фэйсбүүк дээр “custom audience” үүсгэж тэдгээр хэрэглэгчдийг зөв онилох юм. Хэрвээ ингэж чадвал ирээдүйд орох танай брэндийн контент дээр 10 дахин их оролцоо “engagement” өгөх магадлалтай болно.

Видео санал асуулга явуулах сурталчилгааг ашиглаарай:

Фэйсбүүк мөн инстаграм шиг видеон дээр санал асуулга авах элементийг санал болгодог. Санал асуулга гэх мэт элементүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээмэл хэрэглэгддэг болсон. Instagram дахь бизнес эрхлэгчдийн 60% нь санал асуулгын зарим элементийг ашигладаг гэсэн тооцоолол гарсан байна. Уг санал асуулгын элемент нь зөвхөн төлбөртэй видео сурталчилгаагаар дамжуулан авах боломжтойг анхаараарай.

  

 

New Call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд