<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Bilguun Namsrai

Bilguun Namsrai

Ахлах маркетер, Нийтлэлч www.billie.mn маркетингийн веб сайтын үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг. Маркетинг, технологи, борлуулалтын салбарт сонирхолтой.

Нийтэлсэн: 2016-08-03, унших хугацаа: ~4 минут

Фэйсбүүкийн сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.7 тэрбум гаруй болж өсч байгаагийн хэрээр тус сошиал сувгаар видео үзэгчид ч мөн нэмэгдсээр байна.

2015 оны 3 дугаар улирлын байдлаар өдөр бүр 500 сая хүн фэйсбүүкээр видео үздэг гэсэн тайлан гарч байсан. Харин Фэйсбүүкийн видеог автоматаар тоглуулдаг болсноос хойш энэ тоо олон дахин өссөн статистик байдаг. Сонирхуулахад, нэг өдөрт фэйсбүүкm тавигдаж буй бүх видеог нийлүүлбэл 100 сая гаруй цаг үргэлжлэхээр байна.

Энэ нь сүүлийн үеийн маркетингийн чиг хандлагуудад видео маркетинг томоохон байр суурь эзэлж эхлээд байгааг харуулж байгаа юм. Гэхдээ нөгөө талаас Фэйсбүүк хэрэглэгчид өдөр бүр маш олон тооны видеог ачаалж хийж байгаа өрсөлдөөнтэй энэ цаг үед танд байгууллагынхаа видео маркетингийг хялбар аргаар зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд үзэгчдээ хэрхэн дахин чиглүүлж болох вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

Фэйсбүүк хэрэглэгчдээс та хэнийг сонгож видеогоо үзүүлэх эсэхээ Фэйсбүүк дээр зорилтот сегментээ чиглэх 4 арга нийтлэлээс уншаарай. Одоо харин нэгэнт сегментээ сонгоод  бүүст хийсний дараа видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх талаар суралцъя.

 

Алхам 1

Facebook Ads manager програмыг нээн “Audiences" цэсийг сонговол танай байгууллагын зорилтот бүлгүүдийг үүсгэх, удирдах хэсэгт очно. Create Audience -> Custom Audience сонголтыг хийвэл танд доорх 5 сонголт харагдах болно. Видео үзэлтээр зорилтот бүлэг үүсгэх гэж буй бол Video гэсэн сонголтыг хийгээрэй.

Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ?

Бусад сонголтуудыг товчхон тайлбарлавал:

  • Website traffic. Вэб сайтад хандсан хэрэглэгчдийн бүлэг үүсгэнэ
  • Customer list. Хэрэглэгчдийн утасны дугаар, и-мэйл хаяг, пэйжийн мессенжерт хандсан дугаар зэргээр бүлэг үүсгэж болно.
  • App activity. Гар утасны апптай бол энэ сонголтыг хийгээрэй.
  • Offline activity. Жирийн болон онлайн дэлгүүрээс худалдан авалт хийсэн, бүртгүүлсэн, бараа сагсанд хийсэн зэрэг хэрэглэгчдийн бүлэг үүсгэж болно.
  • Instagram business profile. Инстаграм хуудсаар зочилсон хүмүүсийн бүлэг үүсгэнэ.
  • Lead form гэдгээр Lead generation буюу Фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгааг бөглөсөн хүмүүсийн бүлгүүд үүсгэдэг. Энэ сурталчилгааг хэрхэн хийх талаар Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ? нийтлэлээс танилцаарай.
  • Event. Танай эвэнт дээр going, interested гэх мэт үйлдэл хийсэн хүмүүсийн бүлгүүд үүсгэнэ.
  • Fullscreen Experience. Үүгээр гар утасны Canvas сурталчилгааг үзсэн хүмүүсийн бүлгийг үүсгэдэг.
  • Facebook Page. Танай пэйжээр зочилсон хүмүүсийн бүлгийг үүсгэдэг. Хэрхэн гэдгийг Фэйсбүүкийн пэйж хуудсанд идэвхтэй байсан хүмүүсийг хэрхэн олох вэ? нийтлэлээс уншаарай.

 

Алхам 2

Фэйсбүүкийн видео үзэлтээр бүлэг үүсгэхэд 6 ялгаатай сонголт бий. 

  • Ядаж 3 секунд үзсэн хүмүүс. Үүгээр хамгийн олон хүнтэй зорилтот бүлэг үүсгэж болох боловч харьцангуй чанар муутай байдаг. 
  • Ядаж 10 секунд үзсэн хүмүүсийн бүлэг нь өмнөхтэй харьцуулахад харьцангуй чанартай боловч цөөн хүнтэй. 
  • Илүү цөөн хүнтэй боловч чанартай бүлгүүдийг видеоны дор хаяж 25%-ийг үзсэн, 50%-ийг үзсэн, 75%-ийг үзсэн, 95%-ийг үзсэн гэсэн сонголтуудаар үүсгэж болно. 

Фэйсбүүк видео үзэлтээр бүлэг үүсгэх

 

Алхам 3

Дараа нь аль пэйжийн ямар видеонуудын үзэлтээр бүлэг үүсгэх вэ гэдгийг сонгоно. 

Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ?Дээрх жишээгээр бид HubSpot бүтээгдэхүүний танилцуулга бүхий 2 видеог сонгож бүлэг үүсгэлээ. Өнгөрсөн хугацаагаар нь буюу сүүлийн хэд хоногт видео үзсэнээр нь бас бүлгийг хязгаарлаж болно. Өнгөр нэг сарын хугацаанд үзсэн хүмүүсийн бүлгийг олох бол 30 гэж тавина. Доор жишээн дээр 365 буюу нэг жилээр тавьсан нь боломжит хамгийн урт хугацаа болно. Бүлэгтээ тодорхой нэр өгснөөр ямар видеог ямар хэмжээгээр хэзээ үзсэн хүмүүс гэдгийг танихад хялбар болгоорой.

hubspot video 3s 365

 

Алхам 4

Дөнгөж үүсгэсний дараа populating буюу уг бүлэгт хүмүүсийг ялган оруулах тооцоолол хийгдэж байна гэсэн төлөвтэй бүлэг үүсэх ба дунджаар 20-оос 30 минутын дараа бодит тоо нь боловсруулагдан гарч ирдэг. 

Одоо видео үзэгчдээ мэдэж авсан учир тэдэнд ямар мессеж хүргэхээ та өөрөө шийдэх л үлдлээ. Видеогоо илүү олон хэрэглэгчдэд хүргэхийн тулд аль болох сонирхолтой байлгах хэрэгтэй. Фэйсбүүк хэрэглэгчид тухайн видеог хараад хэдхэн секундэд үзэх эсэхээ шийддэг тул thumbnail буюу видеоны нүүрэн дээрх  өнгөц зургаас эхлээд л анхаарч ажиллах нь чухал. 

Видеоны 50-аас дээш хэсгийг үзсэн үзэгчдэд дахин дахин видеогоо харуулж залхаахгүй байх нь чухал. Үүний тулд Мөн үүнээс гадна видеоны ихэнх хэсгийг үзсэн хүмүүс рүү чиглэж, дахин өөр төрлийн контентоо хүргэх нь илүү үр өгөөжтэй байдаг. Үүний тулд тодорхой бүлгийг сурталчилгааны чиглүүлэлтээс хасах хэрэгтэй.

Доорх жишээг харвал уг сурталчилгааг вэб сайтаар сүүлийн хагас жилд хандсан хүмүүс, пэйжээр сүүлийн нэг жилд хандсан хүмүүс, сүүлийн жилд ядаж нэг видеог дор хаяж 10 секунд үзсэн хүмүүсийг бүлгээс HubSpot програмын видеонуудыг дор хаяж талыг нь үзсэн хүмүүсийг хасаж чиглүүлсэн байна. 

custom excl

 

Фэйсбүүк сурталчилгааны арга техникүүдэд хэрхэн суралцах вэ?

Манай маркетингийн блогоор зочлон сошиал медиа маркетингийн заавар, зөвлөгөөтэй танилцаарай. 

Мөн манай агентлагийн сүүлийн 5 жил тогтмол зохион байгуулж буй Сошиал медиа маркетингСошиал медиа маркетинг 2 сургалтуудад хамрагдаарай. 

New call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Видео маркетинг, Фэйсбүүк сурталчилгаа, Дахин чиглүүлэх маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд