Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2019-08-15, унших хугацаа: ~3 минут

Бизнесийн олон төрлийн программ хангамжууд байдгаас энэ нийтлэлээрээ үүлэн тооцоололд суурилсан маркетинг, борлуулалт, баг хамтын ажиллагааны шийдлүүдээс танилцуулж байна.

 

1. GSuite

Google компанийн Gmail, Calendar, Drive, Docs зэрэг шилдэг шийдлүүд дээр суурилсан. Хүмүүс и-мэйл л гэдэг өнцгөөр харах гээд байдаг нь өрөөсгөл ойлголт. Багаараа уулзалт, цагийн болон файлын менежмент хийх боломжтой. Дээр дурдсанаас гадна олон өөр шийдлүүд GSuite багцад орсон байдаг.

Хэрэглэх, сурахад энгийн хялбар байдаг нь хамгийн том давуу тал нь. Өчнөөн олон боломжуудтай ч хэрэглэхэд хэцүү программд ажилтнууд дургүй байдгаас болж практик хэрэглээ болж өгдөггүй. Гэтэл хүмүүс Gmail, Drive зэргийг хүмүүс бараг л амьдралын эрхээр хэрэглээд сурчихсан байдаг.

Google компанийн гар утасны аппууд тун сайн ажилладаг. Андройд хүртэл тэднийх шүү дээ. Орчин үеийн бизнесүүд ухаалаг утсаа ажлын багаж хэрэгсэл болгоход GSuite тусална. Google дансаараа бусад системүүдийн хандалтаа удирдах нь ажлын бүтээмж төдийгүй мэдээллийн аюулгүй байдалд ч хэрэгтэй.

Үнэ: GSuite Basic нэг хэрэглэгч жилд $77, GSuite Business $144. Манай агентлаг жишээ нь GSuite Basic 15 хэрэглэгчтэй гэхээр жилд $1,155 зарцуулдаг.

Вэб сайт: gsuite.mn

 

2. Slack

GSuite багийн хамтын ажиллагааны цогц шийдэл хэдий ч дотоод мессенжер талдаа сул. Харин дэлхийн төдийгүй Монголын олон байгууллагууд Slack программыг үйл ажиллагаандаа амжилттай ашиглаж байна.

Давуу талууд:

  • Үнэгүй хувилбартай, сурахад хялбар, энгийн ойлгомжтой.
  • Гар утасны апп ашиглахад хялбар, ажиллагаа сайтай.
  • Төрөл бүрийн апп, программуудтай холбох боломжтой.

Сул талууд:

  • Үнэгүй хувилбар 10 мянган мессежийн болон 10 апп холбох хязгаар бий. Хуучин мессежүүд хайх шаардлага бага
  • Үнэтэй хувилбар нь нэг хэрэглэгчийн сарын $6 тул хямдхан бус.

Манай агентлаг үнэгүй хувилбарыг ашигладаг, бусад программуудтай Integromat-аар дамжуулж холбочихдог.

Вэб сайт: slack.com

 

3. CallPro

Үүлэн технологид суурилсан байгууллагын дуудлага зохицуулах энэ шийдлийг Монголын олон байгууллагууд ашигладаг. Байгууллагын дугаарт ирж буй дуудлагуудаа алдахгүй авахад туслах тул маркетинг, борлуулалтын алдагдсан боломжуудыг багасгана. Ялангуяа олон тооны хэрэглэгчтэй үйлчилгээний байгууллагуудад заавал байх хэрэгтэй ухаалаг шийдэл.

Манай агентлагийн хувьд бид суурин утасгүй тул оффисын 77001623 дугаарт ирэх дуудлага багийн гишүүдийн гар утас руу шилждэг тул зэрэг ирж буй дуудлагуудыг ч алдахгүй авах боломжтой байдаг.

callpro

Утасны дуудлага аливаа байгууллагын хэрэглэгчидтэйгээ харилцах гол сувгуудын нэг тул хэрэглэгчидтэй харилцах менежментийн систем буюу CRM системтэй харилцан холбогддог байх хэрэгтэй. CallPro манай байгууллагын HubSpot CRM системээс дуудлага хийж буй хэрэглэгчийг дугаараар нь хайх, байхгүй бол үүсгэх, уг хэрэглэгчийн хэсэгт ярианы бичлэг бүхий дуудлагын лог хийх, тухайн ажилтанд дуудлагын араас ажиллах даалгавар үүсгэх зэргийг автоматаар хийх зэргээр холбогдож ажилладаг.

Вэб сайт: callpro.mn

 

4. Integromat

Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй. Үүнтэй зэрэгцэн эдгээр системүүдийг харилцан интеграц хийж ажилладаг Integration Platform as a Service (IPAAS) төрлийн платформууд гарч ирсний нэг нь Integromat. Zapier, automate.io зэрэг ижил төстэй шийдлүүдийг хэрэглэсний дараа миний хийсэн сонголт.

Давуу талууд:

  • Google, Facebook, HubSpot, ManyChat, Slack гэх мэт 300 гаруй шийдлүүдийг шууд харилцан холбох боломжтой.
  • HTTP, JSON, XML, SOAP ашиглан API бүхий бүхий л программтай холбох боломжтой.
  • Төлбөргүй хувилбарт бүхий л боломж нь багтсан. Сард хийгдэх үйлдлийн тоогоор хязгаарлагддаг.
  • Төлбөртэй хувилбар сарын $9-оос эхэлдэг тул тун хямд.

Бид Integromat программыг Slack руу мэдэгдэл өгөх, Google, Facebook, HubSpot ба ManyChat хооронд өгөгдөл синхрончлох, андройд утсаа удирдах зэрэг төрөл бүрийн автоматжуулалтад ашигладаг.

Вэб сайт: integromat.com

 

5. HubSpot

Анх 2006 онд маркетингийн автоматжуулалтын шийдлээр гарч ирсэн энэхүү программ өнөөдөр маркетинг, борлуулалт үйлчилгээний цогц платформ болж хөгжсөн. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улсын 60 мянга шахам бизнесүүд ашигладаг, 3 мянга орчим ажилтантай, 5 тивийн 10-аад хотод салбартай 8 тэрбум долларын үнэлгээ бүхий глобал компани болж өргөжжээ.

HubSpot Growth Stack mn

Бид 2015 онд HubSpot компанийн Certified Partner, 2016 онд Silver Partner, 2017 онд Gold Partner агентлагаар шалгаран ажиллаж байна.

Давуу талууд:

  • HubSpot CRM үнэгүй тул программ хангамжийн өндөр хөрөнгө оруулалтгүйгээр ашиглаж эхлэх боломжтой.
  • Starter, Professional, Enterprise гэсэн жижиг, дунд, том бизнесүүдэд тохирсон шатлалт бүхий шийдлүүдтэй.
  • 200 гаруй программуудтай холбогдон ажиллах боломжтой.
  • Хэрэглэхэд энгийн хялбар, байнга өөрчлөгдөж хөгждөг.
  • Маркетинг, борлуулалт, үйлчилгээ, дизайны сэдвээр блог, цахим ном, темплэйт, онлайн сургалтуудыг үнэ төлбөргүй санал болгодог.

 

6. ManyChat

Фэйсбүүк мессенжерийн чатботын программ хангамжуудаас Монголд ManyChat, Chatfuel хоёрыг өргөн ашигладаг. ManyChat компанийг үүсгэн байгуулагч Михайль Яны эцэг Оросын энтрепренер Давид Ян FineReader программыг бүтээж байжээ.

2019 онд хэрэглэгчийн тооны өсөлтөөр тэргүүлж буй программд тооцогдож байна. Манай агентлаг 2019 оны 6-р сард ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнераар шалгаран ажиллаж байна.

Давуу талууд:

  • Харилцааны урсгалын дүрслэл сайтай тул бүх л хүмүүст ойлгомжтой, сурахад хялбар.
  • Үнэгүй хувилбартай. Үнэтэй хувилбар нь ч сарын $10 доллараас эхэлдэг тул харьцангуй хямд талдаа.
  • HubSpot, MailChimp зэрэг түгээмэл программуудтай шууд холбох боломжтой. Integromat ашиглан бусад олон шийдлүүдтэй холбож болно. JSON ашиглаж API бүхий төрөл бүрийн программуудтай холбож болдог.

Манай агентлагийн чатбот хөгжүүлэх үйлчилгээ ManyChat дээр суурилдаг. ManyChat програмын сургалттай энд дарж танилцаарай.

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Сэдэв: HubSpot, Technology, Martech, ManyChat, Integromat, GSuite, CallPro, Slack

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд