<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2020-07-15, унших хугацаа: ~7 минут

Энгийн, хэрэглэхэд хялбар мөртлөө гайхалтай сайн эдгээр программ хангамжуудыг бизнесийн үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөж байна.

 

1. Loom

Дэлгэцний бичлэг хялбархан хийх програм. Бичлэг хийх үед вэб камерын дугуй цонх оруулах, дэлгэцийг самбар болгон зурах боломжтой. Дуусах товчийг дарсны дараа бусадтай хуваалцах, татах зэрэг холбоосууд автоматаар тэр дороо үүсдэг нь тун дажгүй.

Үнэгүй хувилбартай тул та өнөөдөр ч ашиглаад эхэлж болно. Гол нь 25 бичлэгээр хязгаарлагддаг тул өмнөх бичлэгүүдээ устгах хэрэг гардаг.

Бид сарын $10 үнэтэй Loom Pro хувилбар ашиглаж онлайн сургалт, зааварчилгааны видео бичлэгүүд хийдэг. Жишээ видео доор орууллаа. Төлбөртэй хувилбарт видеоны тоо хязгааргүй зэрэг давуу талууд ирдэг. 

Windows, Mac, iOS дээр апп татаж ашиглах төдийгүй Chrome хөтөч болон Gmail дотор суулгаж болно. 

Вэб сайт: loom.com

faceboo_custom_audience

 

2. Acuity Scheduling

Цаг товлох, захиалах шийдэл. Уулзалт, хурлын өрөө, танхим, багшийн цаг, зөвлөгөөний цаг, эмчийн үзлэг, гоо сайхан гэх мэт төрөл бүрийн онлайн цаг захиалгыг автоматжуулна. 

Өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулах, хязгаарлалтууд хийх боломж сайтай. Вэб сайт дотор суулгахад хялбар. Office 365, Google Calendar зэрэг хуанлийн системүүдтэй интеграц хийх боломжтой. Үнэгүй хувилбартай. Бусад хувилбаруудыг тодорхой хоногоор туршиж болдог.

Вэб сайт: acuityscheduling.com

Acuity Scheduling Цаг товлох, захиалах шийдэл. 

 

3. Integromat

Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй.

Үүнтэй зэрэгцэн эдгээр системүүдийг харилцан интеграц хийж ажилладаг Integration Platform as a Service (IPAAS) төрлийн платформууд гарч ирсний нэг нь Integromat. Бид энэ төрлийн хэд хэдэн шийдлүүдийг хэрэглэж туршиж харьцуулсны дараа хийсэн сонголт юм. Google, Facebook, HubSpot ба ManyChat хооронд өгөгдөл синхрончлох, андройд утсаа удирдах зэрэг төрөл бүрийн автоматжуулалтад ашигладаг.

Google, Facebook, HubSpot, ManyChat, Slack, Acuity Scheduling, Rebrandly, Zoom, GetResponse гэх мэт 300 гаруй шийдлүүдийг шууд харилцан холбох боломжтой. Мөн HTTP, JSON, XML, SOAP ашиглан API бүхий төрөл бүрийн программтай холбох боломжтой. 

Төлбөргүй хувилбарт бүхий л боломж нь багтсан. Сард хийгдэх үйлдлийн тоогоор л хязгаарлагддаг. Төлбөртэй хувилбар сарын $9-оос эхэлдэг тул хямд.

Бид 2019 оны 11-р сард Integromat компанийн партнераар шалгарсан. Өнөөдөр манай бүхий л үйлчилгээнд уг шийдэл ашиглагдаж байна. Код бичилгүйгээр бизнесийн процессоо автоматжуулах сонирхолтой боломжуудыг бидэнд нээж өгч байна.

Вэб сайт: integromat.com

 

4. ManyChat

ManyChat нь фэйсбүүк мессенжерийн чатботын програм хангамж санал болгодог өндөр технологийн компани. Дэлхий даяар сая гаруй пэйж уг шийдлийг ашиглан өөрсдийн ботыг ажиллуулж байна.

Үнэгүй хувилбарыг хэрэглэгчийн тооны хязгааргүй ашиглаж болдог. Хэрэглэгчийн өгөгдөл авах, бусад системүүдтэй интеграц хийх гэх мэт ахисан түвшний функцүүд зөвхөн Pro хувилбарт бий. Хэрэглэгчтэй үүсэх харилцааны дизайн хийх Flow Builder хэрэгсэл нь технологийн мэргэжлийн бус хүмүүс ч уг программд суралцан өөрийн ботыг хөгжүүлэх боломжийг олгодог.

Бид 2019 онд ManyChat компанийн Messenger Marketing Expert ангиллын партнераар шалгарсан. Манай агентлагийн чатбот хийх үйлчилгээ уг шийдэлд суурилдаг.

Вэб сайт: manychat.coт

Мессенжер чатбот хийх үйлчилгээ

 

5. Rebrandly

Богино линк үүсгэх шийдэл. Өөрийн subdomain холбоо ашиглаж болно. Жишээ нь энэ нийтлэлийн урт линкийг m.bzp.mn/10sw гэж товчилж болно. SMS илгээх үед цөөн тэмдэгт бүхий линк үүсгэхэд тун тохиромжтой. 

Вэб хуудас: rebrandly.com

 

6. GetResponse

И-мэйл маркетингийн тун боломжийн шийдэл. Үнийн хувьд MailChimp-ээс арай хямд. 30 хоног үнэгүй турших боломжтой. И-мэйлийн темплэйт сонголт сайтай. Контактууд сегментэд хуваан зөв хүнд зөв мэдээллийг зөв цагт илгээх нь и-мэйл маркетинг амжилттай болгодог.

Вэб сайт: getresponse.com

Perfect Timing

 

7. Canva

Дизайнер бус хүмүүс график дизайн хийх, сурахад хялбар, энгийн програм. Презентац, сошиал пост, цахим ном, танилцуулга, урилга, CV, стори гэх мэт төрөл бүрийн контентыг бэлэн загвар темплэйт ашиглан хялбархан бүтээх боломжтой.

Дараа нь jpg, png, pdf зэрэг форматуудаар татаад авчихдаг. Өөрийн зурагнуудаа ачаалж оруулаад үнэгүй ашиглах боломжтой. 

Бид сарын $12.95 үнэтэй хувилбарыг ашигладаг нь өөрийн фонт оруулах, брэнд кит оруулах боломжтой байдагтай холбоотой. 

Вэб сайт: canva.com

 

8. Databox

Databox нь бизнесүүд өөрийн Facebook PageFacebook Ads, Instagram, Twitter, Linkedin, Youtube, Google Analytics, Google Ads, Google Search Console, HubSpot зэрэг маркетинг, борлуулалтын өргөн хэрэглэгддэг програм хангамж, платформуудынхаа өгөгдлүүдийг нэг дор цуглуулан хянах, шинжлэх зорилготой бизнесийн аналитикийн шийдэл юм.

Хяналтын самбаруудаа гар утсаар хянах, сануулга болон анхааруулга хялбархан авах зэрэг уян хатан боломжуудтай.

Үнэгүй хувилбарыг ашиглан 3 хүртэл самбарыг 3 хүртэл програмаас татан ашиглаж болно. Фэйсбүүк пэйж ба сурталчилгаа, вэб аналитикын самбарууд жишээ нь хамгийн эхний сонголтууд байж болно. Жишээ хяналтын самбаруудыг энд дарж хараарай.

Бид Databox Premier Partner агентлагаар шалгаран ажиллаж байна.

Вэб сайт: databox.com

 

9. CallPro

Үүлэн технологид суурилсан байгууллагын дуудлага зохицуулах энэ шийдлийг Монголд байгууллагууд өргөнөөр ашигладаг. Автомат хариулагч, дурын төхөөрөмжид дуудлага шилжүүлэн авах боломж, байгууллагын дотуур холбоо, дуут шуудан зэрэг олон боломжуудтай. Байгууллагын дугаарт ирж буй дуудлагуудаа алдахгүй авахад туслах тул алдагдсан боломжуудыг багасгана. 

Утасны дуудлага аливаа байгууллагын хэрэглэгчидтэйгээ харилцах гол сувгуудын нэг тул CRM системтэй харилцан холбогддог байх хэрэгтэй. CallPro програм CRM системээс дуудлага хийж буй хэрэглэгчийг дугаараар нь хайх, байхгүй бол үүсгэх, уг хэрэглэгчийн хэсэгт ярианы бичлэг бүхий дуудлагын лог хийх, тухайн ажилтанд дуудлагын араас ажиллах даалгавар үүсгэх зэргийг автоматаар хийх зэргээр холбогдож ажилладаг.

Манай агентлагийн HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээний хүрээнд CallPro системийг интеграц хийх ажил багтдаг.

Вэб сайт: callpro.mn

 

10. HubSpot 

HubSpot нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний цогц платформ юм. HubSpot CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн системийг үнэгүй хэрэглэх боломжтой, энгийн хялбар гэдгээрээ давуу талтай. Маркетингийн автоматжуулалтын дэлхийд тэргүүлэх шийдэлд тооцогддог.

Маркетинг, борлуулалтын бусад шийдлүүдтэй (фэйсбүүк пэйж, сурталчилгаа, мессенжер, чатбот, вэб сайт, чат, байгууллагын утас, гар утас, и-мэйл, гэх мэт) интеграц хийснээр онлайнаар хэрэглэгчийн өгөгдөл бүртгэх боломжтой. 

Бид HubSpot Gold Partner агентлаг бөгөөд 2014 оноос хойш Монгол улсынхаа хэдэн арван байгууллагын үйл ажиллагаанд уг шийдлийг нэвтрүүлээд байна. Манай агентлагийн дижитал маркетинг, борлуулалтад CRM нэвтрүүлэх, вэб сайт хийх, чатбот хөгжүүлэх зэрэг бүхий л үйлчилгээ уг платформд суурилдаг.

Вэб хуудас: hubspot.com

 

Маркетинг үйлчилгээний үнийн танилцуулга

Сэдэв: Инбаунд маркетинг, Сошиал медиа маркетинг, Маркетинг, Дижитал маркетинг, CRM, Маркетингийн автоматжуулалт, Борлуулалт, Вэб аналитик, И-мэйл маркетинг, Technology, ManyChat, Integromat, Rebrandly, GetResponse

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд