<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

Н.Уянга нь инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшин ажиллаж байгаа сургагч, инбаунд маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-09-25, унших хугацаа: ~6 минут

Анх 2016-08-24 өдөр нийтэлснийг шинэчлэн найруулав.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь B2B буюу байгууллагын зах зээлд чиглэсэн эсвэл B2C буюу хэрэглэгчийн зах зээлд чиглэсэн байхаас үл хамааран бүхий л компаниуд контент маркетинг амжилттай хийх бүрэн боломжтой. Гэвч B2B болон B2C бизнесүүдийн хувьд контент төлөвлөлт, агуулга, формат, түгээх сувгуудын хувьд тодорхой ялгаа бий. 

Юун түрүүнд контентынхоо стратеги төлөвлөлтөд персона болон худалдан авалтын замналын аргачлалын ашиглахын зөвлөе. Контент маркетинг амжилттай хийх 5 алхам нийтлэлээс маань энэ талаар дэлгэрүүлж уншаарай. 

Дараах зөвлөмжүүдийг энэ байгууллага нь 100% ингэнэ, нөгөөх нь харин 100% тэгнэ гэж бүү хүлээн аваарай. Аль алинд нь байж болох боловч ингэх нь энэнд нь илүү үр дүнтэй шүү гэсэн зөвлөмжүүд юм.

 

Төлөвлөлтийн ялгаа

B2B байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон удаагийн шат дараатай маркетингийн болон борлуулалтын харилцаа шаардах нь түгээмэл. Бүтээгдэхүүн нь нэг хараад, үзээд ойлгоод мэдчих боломжгүй байх нь элбэгтэй холбоотой. Шийдвэр гаргалтад олон хүн оролцож, шийдлийн болон үнийн харьцуулалт, танилцуулга болон хэлэлцээрийн уулзалтууд хийгддэг. Иймд маркетингийн контентын төлөвлөгөө илүү олон шаттай, илүү урт хугацаанд хэрэгжихээр хийгдэнэ.

Манай байгууллагын CRM нэвтрүүлэх үйлчилгээний үнийн санал авах сэжим үүсгэхийн тулд бид "CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан зөвлөмжийн цахим ном"-д суурилсан болон "CRM систем хэрхэн борлуулалтыг өсгөдөг вэ" видеонд суурилсан хоёр кампанит ажлыг төлөвлөсөн жишээг харъя.

Манай байгууллагын CRM нэвтрүүлэх үйлчилгээний үнийн санал авах сэжим үүсгэхийн тулд бид "CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан зөвлөмжийн цахим ном"-д суурилсан кампанит ажлыг төлөвлөсөн жишээг харъя.

Хэд хэдэн шаттай, төвөгтэй төлөвлөлт хэдий уг замналаар дамжиж орж ирсэн хэрэглэгч өөрийн байгууллагадаа яагаад CRM хэрэгтэйг, ямар асуудлыг нь шийдэж болох талаар нэлээдгүй ойлголттой болчихсон ирэх тул чанартай сэжим байж чадна, борлуулалт амжилттай хийгдэх хувь ч өсдөг. Дээрх процессыг lead nurturing буюу сэжмийн арчилгаа гэх бөгөөд Сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ? нийтлэлээс маань дэлгэрэнгүй танилцаарай.

Харин  B2C байгууллагуудын бүтээгдэхүүн илүү энгийн, ойлгоход хялбар байдаг тул цөөн шаттай контент маркетинг хийх бүрэн боломжтой. Жишээ нь овъёосоор хоол хийх жорын контентыг үзэж танилцсан хэрэглэгчдэд овъёосныхоо сурталчилгааг хүргэх нь худалдан авалт хийлгэхэд хангалттай байж болно.

 

Агуулгын ялгаа

Дээр дурдсанаар B2B компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын процесс төвөгтэй тул маркетингийн контентын агуулга ч илүү нарийн төвөгтэй, боломжит функцүүд, шийдлүүдэд төвлөрсөн байдаг. Учир нь B2B худалдан авалтын шийдвэр гаргалтанд логик харьцуулалт, рациональ сэтгэлгээ илүү нөлөөдөг.

B2C худалдан авалтын процесст мэдээж хэрэглэгч үнэ болон үзүүлэлт харах хэдий ч шийдвэр гаргалтад брэндийн танигдах болон таалагдах байдал, хоногшилт, итгэл, хэрэглэсэн бодит түүх, хувь хүний үзэмж, мэдрэмж зэрэг нь хүчтэй нөлөөлдөг. Худалдан авалтын замнал нь харьцангуй богино тул агуулга илүү энгийн, товч, тодорхой, ойлгомжтой байх нь зүйтэй.

Гэхдээ эрүүл мэнд, үл хөдлөх гэх мэт илүү худалдан авалтад олон үе шат, урт хугацаа шаарддаг бизнесүүд ч бийг бүү мартаарай. 

 

Контентын хэлбэр, форматын ялгаа

B2C бизнесүүд хэрэглэгчийн анхаарлын татах, шууд хараад мэдээллээ авч чадах боломжтой, энгийн контентын төрлийг сонгоно. Богино видео, фото зураг, постер, инфографик, богино нийтлэл, хөдөлгөөнт зураг мөн сүүлийн үед хэрэглэгчдийн анхаарлыг их татах болсон FB Live буюу шууд нэвтрүүлэг ч үр дүнтэй байж болох юм.

Уралдаан, таавар, сонжоо, челленж зэрэг сошиал медиа кампанит ажлууд ч B2C-д үр дүнтэй. Снапчатын араас фэйсбүүк, инстаграм, мессенжер бүгд л стори буюу богино фото болон видео түүхүүд үүсгэх боломжтой болсныг ялангуяа залуу хүмүүс идэвхтэй хэрэглэх болсныг B2C бизнесүүд ашиглах нь үр дүнтэй байж чадна.

Харин B2B контент маркетинг нь бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, боломж, шийдэл, технологи, инноваци, салбарын манлайллаа таниулах зорилготой. Иймээс амжилттай гүйцэтгэсэн ажлын кейс судалгаа, цахим ном, подкаст нэвтрүүлэг, вебинар, ярилцлага, нийтлэл, танилцуулга видео, судалгааны ажлууд, цахим гарын авлага, темплэйт зэрэг нь илүү үр дүнтэй байж чадна. Жишээ нь: Хоймор оффис хотын төвд байршилтай оффисуудыг хэд хэдэн үзүүлэлтээр харьцуулсан нийтлэл өөрийн вэб сайтад байршуулжээ.

 

Түгээлтийн ялгаа

B2C байгууллагуудын контентоо түгээх сувгууд илүү өргөн боломжтой. Сошиал медиад гэхэд фэйсбүүк, твиттер, инстаграм, ютүб, снапчат, пинтерест гээд боломжит олон сувгууд бий. Мөн зорилтот хэрэглэгчдийнхээ байнга зочилдог мэдээллийн сайтуудаар ч контентоо хүргэх боломжтой. Харилцааны маркетинг, чатбот сүүлийн жилүүдэд тун эрчимтэй хөгжиж буйтай холбоотойгоор мессенжер ч контентоо хүргэх тун үр дүнтэй суваг болж гарч ирж байна.

Онлайн сурталчилгаа (Facebook Ads, Twitter Ads, Google AdWords, гэх мэт) харьцангуй хямд, хэрэглэхэд хялбар болсон тул маркетингийн контентоо сурталчилгаагаар идэвхжүүлэх нь түгээмэл практик болсон. B2C байгууллагууд өөрийн вэб сайтад зөвлөгөө, мэдээллийн булангууд үүсгэн хэрэглэгчдэд хэрэгтэй контентуудыг байршуулах болсон. Мөн хэрэглэгч өөртөө хэрэгтэй мэдээллийн хайсаар буй тул Google хайлтын системд өөрийн контентуудыг оновчлох нь үр дүнтэй байж болно.

B2B байгууллагын хувьд дээрх сувгууд бүгд ашиглагдах боломжтой хэдий ч илүү нарийн сонголт хийх нь зүйтэй. Жишээ нь зарим B2B бизнесүүд инстаграм дээр байрших шаардлага харьцангуй багатай байж болно. Харин Линкедин бүх л B2B бизнесүүдийн хувьд үр дүнтэй суваг мөн. И-мэйл маркетинг, вэб маркетинг, блог маркетинг B2C бизнест ч үр дүнтэй ашиглагдаж болох боловч B2B бизнесүүдэд бүр илүү өндөр үр өгөөжтэй. 

Онлайн сурталчилгааны хувьд B2B бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээ маш нарийн сегментэд зориулсан байдаг тул сурталчилгааны нарийн чиглүүлэлтийн боломжуудыг заавал ашиглаарай. Хэрвээ харилцагчдын мэдээллийн сан CRM системтэй бол и-мэйл хаяг, утасны дугаарыг ашиглан фэйсбүүк дээр custom audience буюу зорилтот бүлэг үүсгэн сурталчилгаа хийн контентоо хүргэж болно. Мөн вэб сайтын хандалтаар, пэйжийн хандалтаар, видео үзэлтээр дахин чиглүүлэх аргуудыг заавал хэрэглэх хэрэгтэй . 

 

Инбаунд маркетингийн үйлчилгээ

Аливаа бизнесүүд ялангуяа B2B бизнесүүд контент маркетингаар боломжит худалдан авагчийн сэжим үүсгэх нь маркетинг төдийгүй борлуулалтад чухал ач холбогдолтой. Манай агентлагийн санал болгодог инбаунд маркетингийн үйлчилгээгээр бид харилцагчийнхаа контент төлөвлөх төдийгүй автоматжуулалтын багцын үйлчилгээгээр контент түгээх, боломжит худалдан авагчийн сэжмүүд үүсгэх, тэдэнд чиглэсэн маркетинг хийх, борлуулалтад шилжүүлэх зэрэг боломжуудыг бий болгодог. Баярлалаа.

New Call-to-action

Сэдэв: B2B, Бизнесийн блог, Контент маркетинг, Дижитал маркетинг, B2C, Content

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд