<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

BZP Design & Development хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.

Сүүлд нэмэгдсэн

2018-04-09

Вэбсайтаа хэрхэн МАРКЕТИНГИЙН МАНГАС болгох вэ?

Вэбсайт бол 24 цагийн турш таны өмнөөс ажилладаг маркетинг, борлуулалтын машин юм. Бид энэ удаад вэбсайтаа маркетинг талаас хэрхэн байнгын идэвхтэй ажиллагаатай болгохыг танилцуулъя. Дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн мангас болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх зөвлөгөөг хүргэе.

Цааш унших
2018-03-19

Greatest Showman киноноос ойлгосон 7 зүйл

Амралтын өдрийг ашиглан Orgil Seo санал болгосноор Америкт циркийн урлагийн түүхийг бүтээсэн П.Т.Барнумын түүхээс сэдэвлэгдсэн Greatest Showman киног үзлээ. Миний хувьд мюзикл киног төдийлөн ойшоодоггүй ч энэхүү кино бяцхан хүү мөрөөдөн дуулж эхлэхээсээ төгсөх хүртлээ огтхон ч уйдаагаагүйгээс гадна сэтгэлийг минь ч ихээр хөдөлгөсөн юм. П.Т.Барнумын туулсан амьдрал, хайр дурлал, эрсдэл, адал явдал, бодит түүхийг дуу хөгжимтэй хослуулсан киноны үйл явдал хүн бүхэнд баяр баясал, урам зориг хайрласан 2017 оны шилдэг киноны нэг яалт ч үгүй мөн байлаа. Ингээд энэхүү киног үзэх явцад надад төрсөн, урам зориг хайрлахуйц зүйлсийн талаар та бүхэнтэйгээ хуваалцъя.

Цааш унших
2018-03-12

Вэбсайт Дижитал маркетингтай хэрхэн уялддаг вэ?

Фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгууллагууд фэйсбүүкд байгаа хэрэглэгчдэдээ анхаарал хандуулж, сошиал медиа маркетинг хариуцсан мэргэжилтнүүдийг хайх болсон. Гэвч фэйсбүүк бол сошиал медиа сувгуудын хамгийн олон хэрэглэгчтэй ердөө нэг суваг. Харин сошиал медиа маркетинг нь дижитал маркетингийн ердөө нэг хэсэг. Байгууллагууд дижитал маркетингийн хүрээнд зөвхөн сошиал медиа тэр дундаа зөвхөн фэйсбүүкд хэтэрхий их ач холбогдол өгдөг нь манайхаас зохион байгуулдаг сургалтаас ч тодорхой харагддаг. Энэ удаад байгууллага бүрд байдаг ч тэр бүр үр дүнг нь мэддэггүй, мөн гаргаж чаддаггүй вэбсайт гэх зүйлийг хэрхэн дижитал маркетингтай уялддаг талаар танилцуулъя.

Цааш унших
2017-11-24

2018 оны вэб дизайны чиг хандлага

Удахгүй шинэ он гарах гэж байна. Байгууллагууд ирэх оны төлөвлөгөөгөө гарган, энэ жилийн үр дүн тайлан бэлдэцгээж байгаа цаг үе. Ирэх жилийн маркетингийн албаны нэг томоохон ажилд вэб сайт шинэчлэх аль эсвэл шинээр хийлгэх багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Иймд вэб сайтаа шинэчлэхээр аль эсвэл шинээр хийхээр төлөвлөж байгаа хүмүүсдээ зориулан 2018 оны вэб дизайны чиг хандлага ямар байх талаар мэдээллийг бэлтгэлээ. 

Цааш унших
2017-08-01

Вордпресс вебсайтдаа хэрхэн hubspot marketing free холбох вэ?

Нийтлэл болгон дээрээ ярьдаг зүйлээсээ өөрсдийн борлуулалдаг үндсэн үйлчилгээ болох Hubspot-ын үнэгүй хувилбар болох Hubspot marketing free-г хэрхэн wordpress вэбсайттайгаа холбох талаар танилцуулая. Үүнийг танилцуулахаас өмнө Hubspot marketing free гэж яг юу болох тухай танилцуулая.

Цааш унших
2017-07-27

Вебсайт бол зардал биш хөрөнгө оруулалт

Вебсайт хийлгэхээр хандаж буй хүмүүсийн ихэнх нь түүний зорилго, чадамжийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Ийнхүү зорилгоо бүрэн дүүрэн ойлгоогүйгээс үүдэн вебсайт хөгжүүлэлттэй холбоотой гарах мөнгөн дүнг хөрөнгө оруулалт бус зардал гэж үзэх хандлага их ажиглагддаг. 

Цааш унших
2017-07-20

WordPress дээр веб сайтаа хийж эхлэх 7 алхам

Яг одоо вэб сайтаа өөрөө хийхийг хүссэн ч яаж эхлэх, яаж хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл танд яг одоо вэб сайтаа хийж эхлэхэд шаардлагатай хамгийн эхний 7 алхмыг танилцуулъя. Эдгээр 7 алхмуудыг хийсний дараагаас өөрийн хүссэн вэб сайтаа хөгжүүлэх бүрэн боломжтой болно. 

 

Цааш унших
2017-06-30

Байгууллагын веб сайт ямар байх ёстой вэ?

Орчин үед вебсайтгүй байгууллага гэж бараг үгүй болсон. Хамгийн анх компани үүсгэн байгуулаад тамга тэмдэг, байгууллагын дансаа үүсгээд дараа нь шууд л бизнес и-мэйл хаяг аваад вебсайт хийлгэдэг заншилтай гэхэд хилсдэхгүй. Гэвч практик дээр ихэнх тохиолдолд вебсайтын гол зорилгыг бүрэн ойлгоогүйгээс болж, сайтаа ашиглахгүй байсаар үүнийг хоосон зардал болгон дуусгах нь элбэг байдаг. 

Цааш унших
2016-09-23

Байгууллагын вэб сайтаа wordpress дээр хийх 7 шалтгаан

Саяханыг хүртэл компанийн вэб сайт нь зөвхөн танилцуулга төдий буюу бидний тухай, захирлын мэндчилгээ, үйл ажиллагаа, холбоо барих зэрэг тодорхой хэдхэн зүйлийг багтаасан нэгэн хэвийн бэлэгдлийн чанартай зүйл байсан төдийгүй вэб сайтаа хийлгэх гэж мэргэжлийн програмист хөлсөлдөг байлаа.

Цааш унших
2016-02-23

Wordpress ашиглан өөрийн веб сайтыг хийцгээе

Бараг бүх байгууллага гэлтгүй хувь хүн хүртэл өөрийн вэб сайттай болсон энэ цаг үед веб сайтын хэрэглээ илүү өргөжиж эхэлж байна. Мэдээлэл хүргэх, худалдаа хийх, харилцаа холбоо үүсгэх мөн тоглох гэх мэт бүхий л зүйлс веб сайтаар дамжих болсон. Цаг үеэ дагаад бүгд өөрийн веб сайттай болж байхад та ч гэсэн өөрийн хувийн аль эсвэл байгууллагын веб сайттай болмоор л байгаа биз дээ. Гэвч програмистууд нь хэт үнэтэй, өөрөө програмын хэл мэдэхгүй байгаа үед та яах вэ? Энэ асуудлыг шийдэхэд тань Wordpress туслах юм. Wordpress бол энгийн ажиллагаатай веб сайтыг байгуулах, удирдахад хэрэгтэй элементүүдийг багтаасан цогц програм юм.

Цааш унших

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд