<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч юм.

Сүүлд нэмэгдсэн

2018-12-07

Ирэх жилүүдэд Wordpress юунд төвлөрч байгаа вэ?

Бид байгууллагуудад вэбсайт хөгжүүлэх үйлчилгээг үзүүлэхдээ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн wordpress CMS /Content Management System/ ашигладаг. Учир нь Wordpress бусад ижил төстэй CMS-үүдээс хэрэглээгээр хамгийн өндрөөс гадна хэрэглэхэд хялбар бүх хүнд зориулсан өргөн боломжтой байдаг. Бидний хэрэглэж буй Wordpress ирээдүйд хаашаа чиглэж байгаа бидний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар та бүхэндээ танилцуулая.

 

Цааш унших
2018-12-07

2019 оны вэб дизайны чиг хандлага

Өнгөрсөн жилийн өдийд 2018 оны вэб дизайны чиг хандлага, ямар загвар, өнгө төрх трэнд болох талаар та бүхэнтэйгээ хуваалцаж байсан бол үүнийгээ жил бүр тогтмол та бүхэнд хүргэдэг байх зорилгоор 2019 онд вэб дизайны хувьд юу юу голлох чиг хандлагыг тодорхойлогч байх талаар хуваалцая.

Цааш унших
2018-10-03

Идэвхгүй вэбсайтаа хэрхэн борлуулалтын цөм болгох вэ?

Вэбсайтыг ихэнх тохиолдолд цахим орчин дахь нүүр царай, брэнд хоногшуулалтын нэг хэсэг мөн хэрэглэгчид мэдээлэл хүргэх нэг суваг гэдэг утгаараа байгууллагууд хийлгэдэг. Гэвч зөвхөн дээрх шаарлагуудаар вэбсайтаа хөгжүүлэх нь өрөөсгөл. Учир нь технологи, интернэт хэрэглээний хурдацтай хөгжлийн үед вэбсайтын бас нэг үүрэг бий болсон нь дижитал маркетинг, борлуулалтыг голлох цөм болсон явдал юм. 

Цааш унших
2018-10-01

Танай байгууллагад яагаад вэбсайт хэрэгтэй вэ?

Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс доорх хамгийн энгийн 5 давуу талыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цааш унших
2018-04-09

Вэбсайтаа хэрхэн МАРКЕТИНГИЙН МАНГАС болгох вэ?

Вэбсайт бол 24 цагийн турш таны өмнөөс ажилладаг маркетинг, борлуулалтын машин юм. Бид энэ удаад вэбсайтаа маркетинг талаас хэрхэн байнгын идэвхтэй ажиллагаатай болгохыг танилцуулъя. Дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн мангас болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх зөвлөгөөг хүргэе.

Цааш унших
2018-03-19

Greatest Showman киноноос ойлгосон 7 зүйл

Амралтын өдрийг ашиглан Orgil Seo санал болгосноор Америкт циркийн урлагийн түүхийг бүтээсэн П.Т.Барнумын түүхээс сэдэвлэгдсэн Greatest Showman киног үзлээ. Миний хувьд мюзикл киног төдийлөн ойшоодоггүй ч энэхүү кино бяцхан хүү мөрөөдөн дуулж эхлэхээсээ төгсөх хүртлээ огтхон ч уйдаагаагүйгээс гадна сэтгэлийг минь ч ихээр хөдөлгөсөн юм. П.Т.Барнумын туулсан амьдрал, хайр дурлал, эрсдэл, адал явдал, бодит түүхийг дуу хөгжимтэй хослуулсан киноны үйл явдал хүн бүхэнд баяр баясал, урам зориг хайрласан 2017 оны шилдэг киноны нэг яалт ч үгүй мөн байлаа. Ингээд энэхүү киног үзэх явцад надад төрсөн, урам зориг хайрлахуйц зүйлсийн талаар та бүхэнтэйгээ хуваалцъя.

Цааш унших
2018-03-12

Вэбсайт Дижитал маркетингтай хэрхэн уялддаг вэ?

Фэйсбүүкийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгууллагууд фэйсбүүкд байгаа хэрэглэгчдэдээ анхаарал хандуулж, сошиал медиа маркетинг хариуцсан мэргэжилтнүүдийг хайх болсон. Гэвч фэйсбүүк бол сошиал медиа сувгуудын хамгийн олон хэрэглэгчтэй ердөө нэг суваг. Харин сошиал медиа маркетинг нь дижитал маркетингийн ердөө нэг хэсэг. Байгууллагууд дижитал маркетингийн хүрээнд зөвхөн сошиал медиа тэр дундаа зөвхөн фэйсбүүкд хэтэрхий их ач холбогдол өгдөг нь манайхаас зохион байгуулдаг сургалтаас ч тодорхой харагддаг. Энэ удаад байгууллага бүрд байдаг ч тэр бүр үр дүнг нь мэддэггүй, мөн гаргаж чаддаггүй вэбсайт гэх зүйлийг хэрхэн дижитал маркетингтай уялддаг талаар танилцуулъя.

Цааш унших
2017-11-24

2018 оны вэб дизайны чиг хандлага

Удахгүй шинэ он гарах гэж байна. Байгууллагууд ирэх оны төлөвлөгөөгөө гарган, энэ жилийн үр дүн тайлан бэлдэцгээж байгаа цаг үе. Ирэх жилийн маркетингийн албаны нэг томоохон ажилд вэб сайт шинэчлэх аль эсвэл шинээр хийлгэх багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Иймд вэб сайтаа шинэчлэхээр аль эсвэл шинээр хийхээр төлөвлөж байгаа хүмүүсдээ зориулан 2018 оны вэб дизайны чиг хандлага ямар байх талаар мэдээллийг бэлтгэлээ. 

Цааш унших
2017-08-01

Вордпресс вебсайтдаа хэрхэн hubspot marketing free холбох вэ?

Нийтлэл болгон дээрээ ярьдаг зүйлээсээ өөрсдийн борлуулалдаг үндсэн үйлчилгээ болох Hubspot-ын үнэгүй хувилбар болох Hubspot marketing free-г хэрхэн wordpress вэбсайттайгаа холбох талаар танилцуулая. Үүнийг танилцуулахаас өмнө Hubspot marketing free гэж яг юу болох тухай танилцуулая.

Цааш унших
2017-07-27

Вебсайт бол зардал биш хөрөнгө оруулалт

Вебсайт хийлгэхээр хандаж буй хүмүүсийн ихэнх нь түүний зорилго, чадамжийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Ийнхүү зорилгоо бүрэн дүүрэн ойлгоогүйгээс үүдэн вебсайт хөгжүүлэлттэй холбоотой гарах мөнгөн дүнг хөрөнгө оруулалт бус зардал гэж үзэх хандлага их ажиглагддаг. 

Цааш унших

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд